Бичлэгийн тоо 6,517
Буцсан шувууны үүр мэт
Хоосон зүрхнээс уурших
Бороон чимээтэй шаналандаа
Нэвт норсон минь хэзээнээс вэ?
Харцнаасаа л салгавал өнчирдөг
Хайрт минь, хаашаа одоо вэ?
Хацарт нь гардаг хонхорхойд
Шингэж үлдэх минь яагаа вэ?
Үнсэлт нэхдэг харцыг нь
Үхтлээ санахаа мэдсээр байж
Үйл заяаныхаа төөргөөс
Сэтгэлээ юунд нүүлгээ вэ?
Нулимсаа нуусан гомдлыг нь
Үгнээс нь мэдрэхээ яагаав
Нялхамсаж,элгэмсэж,тунихад нь
Хайраа юунд буруулаав ?
Санахын гашуун аданд
Чинийхээ зүрхийг өгчихөөд
Шаналахдаа унагасан дуунд нь
Чихээ юундаа таглаав?
Хаврын салхи шиг аашыг нь
Хангайн уулс шиг шингээх минь яагаав?
Хайлган гэнэн алдааг нь
Хацар шиг нь санаж, үнсэх минь яагаав?
Бүсгүй хонгор жолоог
Бүлтэй гараараа залах минь яагаав?
Болох, болохгүйн зангилаан дунд
Бодол зааж, эр хүн байх минь яагаав?
Насаа зулсаар дуусах
Зуур амьдралын тойрогт
Нүдээр нь тэжээгдэн жаргах
Заяагаа хөсөр хаясан
Нүгэл минь
Намайг шийтгэж байна!
Нүдээ аниад хүртьё!
