Ижийтэй бүхэнд
Саваагүй залуу насандаа сархад зооглон алхахдаа Санчиг нь бууралтсан ижийгээ бодож явсан уу хүү минь? Сэтгэл зүрхээ даган хайрын захиаг тэрлэхдээ Санасан сэтгэлийг нь тайтгаруулж ижийдээ захидал илгээсэн үү? Нартад том болж байгаагаа нас нэмэхийн тоолонгоор мэдэрдэг Нартаас том болохын хирээр чинь нас нь хорогддогийг анзаарсан уу? чи ижийнхээ......! Сэмрэх хадаг шиг ижийн чинь сэтгэл чамайг санахдаа хичнээн хөвөрдөгийг санаж Заримдаа юм бодож суу зүгээр дэргэд нь оч оо!