● УУЧИЛ

           Салаа гэзэгтэй охин шиг зантайг минь уучил Санахгүй мартана гэсэн бардам үгийг минь уучил Санаа алдахад чинь гуниг болон хургасныг минь уучил Салж хагацахгүй юм шиг дассаныг минь уучил Гэрэл гуниг хосолсон нүдийг минь уучил Гэргий чинь юм шиг эрхэлсэнийг минь уучил Гэгэлзэн уярч хүлээснийг минь уучил Гэнэн хонгор дурласан бүсгүй намайг чи минь уучил
profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.