Жижиг хувьцаа эзэмшигчдийг хөрөнгийн зах зээлээс зориудаар шахаж хохироодог “Номин Холдинг” компанийн “Их дэлгүүр” болон “Эрдэнэт хивс” компанитай холбоотой дуулиан шуугиан тасраагүй байна.Төр засгаас олон мянган хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал тавина гэж байгаа боловч ахиц гарах төлөв ойрын хугацаанд ажиглагдахгүй нь. ХЗХ-ны хохирогчдыг бодвол хувьцаа эзэмшигчид барих барьцтай үлдэх үлдсэн байх гэж найдахаас өөр хэлэх үг алга. Нэг ч гэсэн хувьцаа эзэмшигчийн эрхийг хүндэтгэж байж л зах зээлд шударга өрсөлдөөний ялагч, хэрэглэгчдийг найдвартай түнш гэдэг эрхэм алдрыг хүртэх учиртай. Гэтэл хувьцаа эзэмшигчдийг олон мянгаар нь золигт гаргаж, “ хар нүднээс хөмсөг гадуур”-ын жишээг үлгэрлэж суугаа төр засгийг “Номин”-ийн өмнө өвдөг сөхөрч дээ гэж төсөөлөх л үлдэж. Юманд хязгаар гэж бий. Үйлчлүүлэгч хэрэглэгч байж л ямарваа бизнес өргөжин тогтдог. Тэднийг үл хүндэтгэсэн бурхан ч байсан зах зээлээс шахагдан гардаг жамтай. Ийм чөтгөрийн тойрогт, өөрсдийгөө ч оруулан жижиг хувьцаа эзэмшигчдийг хашааны гадна хөөж гаргаад зогсохгүй ажилтнуудаа дарамталж үйлчлүүлэгчээ чирэгдүүлдэг тэдний арван гурван ааш нь өнөөдрийн нийгэмд байх ёстой хэвийн үзэгдэл мэт болж.
Саяхан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Барак Обама тангараг өргөх ёслолын үеэрээ: 60 жилийн өмнө дэлгүүрт ороод олигтойхон үйлчлүүлэх эрхгүй, харуудын дундаас төрсөн миний бие энэ аугаа үндэстний Ерөнхийлөгч боллоо” хэмээн ардчиллын ялалтыг сэтгэл дүүрэн бахдалтайгаар хэлж байв.
Энэ үг “Америкт хэдийнэ боолчлол үеэ өнгөрөөсөн зүйл болсон шүү” гэдгийг сануулсан сайхан үг байсан. Харин манай оронд энэ зүйл далд хэлбэрээр нуугдаж байгааг ажилтнуудаа боол зарц мэтээр үзэж, хэрэглэгчидтэйгээ нохой гахай мэт харьцдаг “Номин”-ийн эздийн доромжлол тод харуулж байгааг олон хүн тэвчиж үл бараад, бидэнд хандсаар байна.Зах зээлийн шударга өрсөлдөөн нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажил үйлс зах зээлийн хуулийн дагуу өрнөж, ардчилсан нийгмийн хэв маягт тохирч байгаа болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай эсэхээс тод харагдах учиртай. Учиртай ч гэж дээ байх ёстой юм. Ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага Засгийн газрын гурвалсан гэрээний үзэглэлийн дагуу тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ундарч байх нь чөлөөт зах зээлийн зарчим болоод хэдэн зууныг үдэж байна. Энэ зарчим үйлчилдэггүй байх аваас Барак Обамагийн дурсч хэлсэн боолчлол байна аа гэсэн үг .
“Номин Холдин”-ийнхон ажилтнуудаа хэд хэдэн удаа хурал цуглаан хийж үйлдвэрчний эвлэл байгуулах гэхэд нь хүчээр тас цохин тарааж, хөөж туун, хална хэмээн тод сануулдаг байжээ. Ингэж даварч болох уу? Үндсэн хуульд заасан “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх”-ийг хааж бооно гэдэг арай л хэрээс хэтэрсэн авирлал байна. Бид лалын ертөнц биш. Нэг Компани тусгаар тогтносон улсын Үндсэн улсын үндсэн хуулийг уландаа гишгэнэ гэдэг Монгол улс системийн хямралд орсныг харуулж буйн нэгээхэн жишээ. Өдөр бүр телевизээр таны найдвартай түнш хэмээн өөрсдийгөө сурталчлаад байгаа “Номин холдин”-ийн муу муухайн үлгэр жишээ хэтдээ өөрсдөд нь л муу хэрэг. Энэ авирлал нь зах зээл дээр өөрийнхөө амийг хорлож буй үйлдэл гэж үзэхээс өөр яахав.Өглөөнөөс үдшийн бүрий болтол ажилтнуудаа эгээ л Манлай Баатар Дамдинсүрэн шиг босоогоороо үх гэсэн аятай хоёр нарны хооронд зогсоогоор нь ажиллуулдагийг ухаан алдаж унасан хүмүүсийн баримт гэрчилнэ. Нэр нүүр бодохгүй ухаан алдахдаа яадаг юм гэж боолчлогчийн дүрээр дөвчигнөн цалин мөнгөнөөс нь шимтгэл нэрээр суутгадаг аж. Ийм болохоор хэдэн ажилчид нь амралт гэдгийг мартахаас аргагүй.Хорь гаруй хоног ямарч амралтгүй ажиллачихаад 20-хон мянган төгрөгийн цалин авсан Э ядаргаанд ороод одоо болтол тусыг эс олсон тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Тэрээр бас худалдан авагчдыг хэрхэн шулж мөлждөг талаар номингийнхон ямархуу нарийн аргатай вэ гэдгийг тодорхой өгүүлсэн ч болно гэсэн билээ. Ер нь анх “Номин”-д ороход гоё үгээр будаж угтдаг зантай.” Эздийнх нь пааж давшгүй поромжлолыг үл хүлцээд ажлаас гарах болоход биеийн байцаалт бичиг баримтыг нь огт өгөхгүй 5-6 сар болох нь огт хэвийн үзэгдэл. Огт үндэслэлгүйгээр нэхсэн өрийг нь төлөхгүй бол та Монгол улсын иргэн гэдгээ гэрчилж чадахгүйд хүрэх нь байна шүү. Бараа нийлүүлэгчдийг хулхидах бол энүүхэнд. Нэг Компанийхан манай сонинд бас хандав. Бид 29 сая төгрөг авах ёстой. Гэтэл бараа чинь зарагдаагүй ээ гээд дөнгөж 1 сая 300 мянган төгрөг өгч луу унжжээ.
Бусдын бизнесийг ингэж чөдөрлөж болох уу.
Их дэлгүүрт ажиллаж буй худалдагч нарын зовлон их. Зун Сахарын цөлд байгаа аятай өдөржин зогсоогоороо хөлсөө дуслуулж ажиллана. Илүү цагийн мөнгө өгөх нь бүү хэл ажилласан хоногийнх нь цалин ч бүрэн олдохгүй. Өвлийн цагт тундрт очжээ л гэж бодохоос өөр замгүй. Ийм нөхцөлд ажиллана гэдэг эрүүл мэндээ хорлоё гэсэнтэй агаар нэг. Удаахан үйлчлүүлсэн хүмүүс ухаан алдах хатгаа авах нь номингийн үзэгдлийн зөвхөн нэг илрэл юм. Хөөрхий ажилтнуудаасаа хуримтлалын мөнгө хэмээн хөөрхөн мөнгө сааж орхино. “Эргүүлж өгч харагдаач л гэдэг энэ дээ. Ажилтнууд нь халагдахгүйн эрхэнд эздэдээ болоод тэдний хамаатан садан найз нөхдөд долигонож доромжлолыг нь тэвчиж сурах “дамжаанд бас суралцах хэрэг гарна аа. Хүний тоооноос гарсан бага цалинтай худалдагч нар нь харин ч “Номин”-ийн эздийг тарьсан хар балаг, луйвар булхайг Матрасов шиг цээжээрээ хаадаг золиосныхон.
Бусдын гүйлгээтэй байгаа брэнд бараануудыг үйлдвэрийн газарт нь хандан бид илүү үнээр зарж борлуулж өгнө, илүү үнээр ахиухан тоогоор авна хэмээн бусдын тавагтай хоолыг хулгайлдаг байна. Уг нь бизнес гэдэг харилцагч дээр л тогтдог жамтай. Луйвар дээр бус . Шударга соёлтой өрсөлдөөн үнэхээр үгүй. Номин холдингийнхон телевизээр хэрэглэгчдийн тархийг угаахдаа үнэхээр гаргуун. Хямдрал зарлалаа л гэдэг.
Ажилтнуудын ярьж буйгаар бол:
Баяр ёслолын үеэр хошгируулдаг хямдрал гээч нь ердөө л урьд зарж байсан үнийг онцгой хямдрал гээд тавьж орхидог заль мэх ажээ. Одоогоос хэдэн жилийн өмнө “Номин” сугалаат худалдаа явуулж байсныг уншигчид санаж байнаа байх. Түүнийг нь дандаа эздийнх нь хамаатан ач зээ нар нь хожсон байх юм. Ямар азын шооны нүх нь шовойсон нөхөд вэ!!!.Тэдний боолчлол луйвар заль мэх Монголын зах зээлийн тунгалаг орчныг эгээ л энэ хотын утаа шиг болгож орхилоо шүү дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан

bmbm