emoticonSADNESS.jpg

Энэ сарын наймны 22 цагийн үед нэгэн дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Хан-уул дүүргээс 3 дугаар хороолол орохоор такси барьжээ. Удалгүй таксины жолооч замаасаа гарахад бүсгүй сандарсан ч жолооч бинзен авах гэсэн юм хэмээн түүнийг тайвшируулсан байна. Гэвч тэрээр бинзен авсангүй. Шууд Туулын бургасанд очиж, бүсгүйг машинаасаа чирч гаргаад, хоолойд нь хутга тулган хүчинджээ. Тэрээр энэ хэргийг үйлдсэнийхээ дараа бүсгүйг хотын төв рүү машинаараа оруулж өгсөн бөгөөд хэн нэгэнд ам алдвал амь настай нь ярина хэмээн заналхийлсэн аж. Гэвч бүсгүй түүнийг гэрлэн дохион дээр зогсоход нь машинаас бууж амжсан бөгөөд машины дугаар, маркийг цээжилж үлдсэнээр цагдаагийнханд хэрэгтнийг илрүүлэхэд тусалжээ.

Эл хэргийг үйлдэгч нь цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад цолтой О.Баянмөнх гэгч болохыг Баянзүрх дүүргийн цагдаа нар илрүүлээд байна. 35 настай тэрээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй байжээ. Түүнчлэн тэрээр хэрэг үйлдсэнээ өөрийн биеэр хүлээгээд байгаад аж.

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/