Бичлэгийн тоо 372
Зууны мэдээ” сонины редакцийг нулимстай нүдтэй зорьж ирсэн эмэгтэйг хараад амнаас үг унасангүй. Хүүгийнх нь талаар бичих гэж байгаа хэрнээ асуулт асуухаас ч халширч байсан юм. Бидэнд хандсан эмэгтэйн хүү нь 12 настай. Нэрийг нь Д.Жигүүр гэдэг. Хүүгийн аав нисгэгч. Хөх тэнгэрт дүүлэн нисдэг бахархам мэргэжлээ хүүдээ өвлүүлнэ гэж утга төгөлдөр энэ нэрийг хайрласан бололтой.

Одоогоос гурван жилийн өмнө Д.Жигүүр хүүгийн бие гэнэт хавагнаад эхэлсэн байна. Тухайн үедээ бөөрний хурц үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн боловч өнгөрсөн оны есдүгээр сард бөөрний дутагдалд орчихож. Яагаад ийм жаахан хүүхэд бөөрний дутагдалд орсныг нь эмч нар гайхдаг боловч бөөр солиулахаас нааш аврал байхгүй гэдгийг санал нэгтэйгээр хэлжээ.

Ээж нь хүүдээ нэг бөөрөө өгнө гэнэ. Хүү нь л хөл дээрээ босч байвал хоёуланг нь өгсөн ч бэлэн гэлээ. Гагцхүү ээжийнх нь цусны бүлэг гурав, хүүгийнх нэг. Тиймээс бөөр солиулах хагалгааг Солонгос улсад хийлгэхээр болж. Манай улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг боловч цусны бүлгийг өөрчлөх аргагүй. Тиймээс л Солонгос улсыг зорих шаардлагатай болсон юм байна.

Уг нь хүүд аав нь бөөрөө өгөх байсан. Адилхан нэгдүгээр бүлгийн цустай болохоор Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийнхан хагалгаанд оруулахаар бэлдэж байжээ. Хэдийгээр манайд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан туршлага үгүй ч эмч нар Д.Жигүүр хүүд зориулан зоригтой алхам хийхээр төлөвлөсөн байж. Гэвч энэ гэр бүлийг бурхан даанч харж үзсэнгүй. Хүүдээ өрөөсөн бөөрөө өгөхөөр төлөвлөж, аль хэдийнэ өгчихөөд хүү нь эрүүл болчихсон юм шиг баярлаж явсан нисгэгч аав нь энэ цагаан сарын өмнөхөн гэнэт нас баржээ.

Аав нь яагаад өнгөрчихөв гэж ээжээс нь асууж зүрхэлсэнгүй. Хамгийн гол нь тэр аав хүүдээ бөөрөө өгч амжсангүй. Ээж, хүү хоёр Солонгосыг зорихоос өөр аврал үлдсэнгүй. Тэдэнд 50 сая төгрөг л хэрэгтэй гэнэ. Өнөөдөр 50 сая төгрөг хэр их мөнгө вэ. Ханиа алдчихаад, араас нь хүүгээ явуулчихгүй гэсэндээ нулимсаа барьж ядан, тусламж эрж яваа энэ эмэгтэйг харахаар үнэхээр өрөвдмөөр.

Д.Жигүүр хүүгийн биеийн байдал тун тогтворгүй байгаа гэнэ. Даралт нь байнгын өндөр, зүрх нь савлана. Долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар гемодиализийн аппаратанд ордог. Бөөрний дутагдал нь аль хэдийнэ бусад эрхтэндээ нөлөөлөөд эхэлчихсэн. Аппаратанд орохгүй 3-4 хоноход л хүүгийн зүрх зогсох аюултай. Тоглож наадах насандаа гэрийнхээ, эсвэл эмнэлгийн орон дээр хүзүүндээ цус шүүлгэх гуурс хийлгэчихээд хэвтэж байгаа Д.Жигүүр хүүгийн мөрөөдлийг биелүүлэх сэн.

Мөрөөдөл нь тун энгийн. Тэр аав шигээ нисгэгч болохыг хүсдэг гэнэ. Сайн санаат хүмүүс минь түүнд туслаач. 50-хан сая төгрөгийг энэ бяцхан хүүд гаргаад өгөхөд тийм ч хэцүү биш болов уу. Бурхны орноос санаа нь зовоод харж суугаа аавынх нь хүүдээ өгч чадаагүй бөөрийг ээж нь өгөх гэж байна. Тэдэнд туслахыг хүссэн хүн бүр 150450 тусгай дугаарт мессеж бичээрэй. Таны бичсэн мессеж бүр хүүгийн авралын дансанд мөнгө болж орно. Хүүгийн ээжтэй холбогдох утас 89050620. ХААН банкны дансны дугаар нь 5031662383.                                           Б.Уран     ЭХ СУРВАЛЖ  http://news.gogo.mn/mr/118870
Хүүдээ бөөрөө өгч амжаагүй аавын хүслийг биелүүлье
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7069034/8d3/trackback

amjilttai_

2013.02.25 13:56:22
*.122.96.157

ЭНЭ ХҮҮД ТУСЛАХ САЙХАН СЭТГЭЛТ ЭМЧ ЭМНЭЛЭГ БАЙГАА БОЛОВ УУ ХҮМҮҮС ЭЭ

ЭНЭ ХҮҮД ТУСЛАХ ЮМСАН... ЧАДАХ ЧАДАХААРАА ЭНЭ ХҮҮД ТУСАЛЦГААЯ ХҮМҮҮС ЭЭ

profile

jemo

2013.02.25 14:53:43
*.95.162.18

tiimee  tuunii ireeduin  husel  bieleh  boltugai,dem demeeree  jaalhuuud  tusalamjiin  garaa sungatsgaay.zaluusaa

profile

admin

2013.02.25 15:27:46
*.7.254.155

KOREA.s msg bichiheer bol yaj bichdeg tuhai medeelel hvsie!!!

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21611
326 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3723
325 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3043
324 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4468
323 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3041
322 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3232
321 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3275
320 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3274
319 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4369
318 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6299
317 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6452
316 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3289
315 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3265
314 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4032
313 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3689
312 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3713
311 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3632
310 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3616
309 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3599
» САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5697
307 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3448
306 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3391
305 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4713
304 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3270
303 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3193
302 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3534
301 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3383
300 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3247
299 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3247
298 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3191
297 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2853
296 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3127
295 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4503
294 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5127
293 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3394
292 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3590
291 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3922
290 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3445
289 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5464
288 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4231
287 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4378
286 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11165
285 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12487
284 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8063
283 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7387
배너신청
자생병원

배너신청