Бичлэгийн тоо 372

shuud.mn site aas

Зөвшөөрөлгүй баригдсан орон сууцанд мөнгөө төлж захиалаад эцэст нь хоосон хоцорч, хохирч буй нэгэн залуу манай вэбсайтад хандсан. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд таван жил  хөдөлмөрлөж, цуглуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн орон байртай болох хүсэл тээсэн монгол залуусын нэгэн.

Гэрийнхэндээ боломжийн үнэтэй, байр судалж байхыг захиад улмаар 2011 оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн арваннаймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард баригдаж буй Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэн баатар” компанийн 48 айлын орон сууцанд хоёр өрөө байрны захиалга өгчээ.

2012 оны долдугаар сард ашиглалтад орно гэсэн тул урьдчилгаа 30 хувь буюу 31 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Харин өнгөрсөн намар хотын дарга зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэж эхэлсэн ба энэ үеэр Тэмүүлэнбаатар компанийн дээр дурдсан 48 айлын орон сууц арга хэмжээ авагдах барилгуудын нэгээр тодорсныг уншигч та санаж байгаа.

Ингээд зөвшөөрөлгүйгээр орон сууц барихаар завдсан хариуцлагагүй компаниас болж таван жил харийн нутагт хөлс, хүчээ шавхан зүтгэж олсон мөнгө нь хэн нэгний халаасанд ороод л сураг алдарчээ. Одоо энэ залуу мөнгөө төлж захиалгаа өгсөн байрандаа хэзээ орохоо мэдэхгүй харийн нутагт шаналан суугаа.

Энэ асуудлаас үүдээд байрны захилга өгсөн ээжтэйгээ болон гэрийнхэнтэйгээ ч ам мурийх болсон гэнэ. Тэрээр “Одоо удахгүй гэрээний хугацаа дуусах гэж байна. Би одоо яах ёстой вэ. Хаашаа хандахаа мэдэхгүй байна. Энэ асуудлыг тодруулж өгөхийг хүсч байна” хэмээн захидалдаа дурдсан байлаа.

Уншигчаас ирсэн энэхүү захидлын мөрөөр юуны өмнө Таван шард байрлах “Тэмүүлэнбаатар” компанийн барьж байсан барилгыг зорьсон. Биднийг очиход долоон давхар орон сууцны барилгын залгаа таван давхар барилгын карказыг босгоод орхисон байв. Зөвхөн манаач нь гэх – хүнээс өөр уг барилгын талаар мэдээлэл өгөх хүн байгаагүй бөгөөд тэд “бид зүгээр л манаж байгаа. Өөр зүйл мэдэхгүй. Захирлаас асуу” гэсэн юм.

Тэмүүлэнбаатар компанийн захирлын 9911…. –тэй дугаар болон лавлах утсан дээр бүртгэлтэй байдаг хоёр ч дугаар холбогдох боломжгүй гэсэн  хариулт өгсөн хэвээр.

Тус барилгыг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй, газрын хэмжээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн барихыг хориглох шийдвэр гаргасан байна. Харин аравдугаар сарын 5-нд Тэмүүлэн баатар компанийн зүгээс хотын даргыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн бөгөөд одоог хүртэл хариу гарсан эсэх нь тодорхойгүй байгаа гэдгийг тус барилгад захиалга өгсөн иргэд хэлж байна.

Тэдний хэлж буйгаар Тэмүүлэнбаатар  компанийн зүгээс орон сууцны барилгаа энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа хийж байтал хотын дарга хориглох шийдвэр гаргачихлаа. Гэхдээ урин дулаан улирал ирэхээр үргэлжлүүлэн барина гэж мэдэгдсэн гэнэ. Харин хотын дарга уг барилгын ажлыг зогсоох үеэр захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгоно хэмээн хэвлэл мэдээллээр зарлажээ. Тус байранд захиалга өгсөн иргэд хотын даргатай уулзаж хохирлоо хэрхэн барагдуулах талаар тодруулахад “Би ард түмнийхээ талд байгаа” гэдгээс өөр шийдтэй хариулт өгөөгүй аж. Эргээд Тэмүүлэнбаатар компани дээрээ ирэхээр “Энэ онд бид барилгаа үргэлжлүүлэн барина” гэсэн хариулт өгдөг.

Ийнхүү ёстой л нөгөө хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага шиг байдаг хэдэн төгрөгөө шавхаж захиалгаа өгсөн иргэд хохирч байна. Харин энэхүү асуудлаар Улаанбаатар хотын дарга буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодруулахад “Тэмүүлэнбаатар компанийн асуудлыг мэдэж байгаа. Иргэдийг хохироосон тус компаниас үүдсэн хохирлыг хэрхэн яаж барагдуулах талаар НИТХ-тэй зөвлөлдөж байгаа. Удахгүй шийдвэр нь гарна” гэлээ.

Барилгын салбартай холбоотой үүссэн ийм олон асуудлуудыг шийдэхээр төр анхааралдаа авч, УИХ-ын даргын 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 103 тоот захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон юм. Тус ажлын хэсэг УМХЕГ, БХБЯ, НЗДТГ, УМБГ, Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа зарим барилга, байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж шалгалт хийсэн аж. Энэхүү шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй , Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн нийт 594 обьект, 784 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер техникийн ажилтан албан хаагчийг хамруулсан байна. Шалгалтын явцад барилгын ажлын албан ёсоор буюу бичиг баримт болон барилгын чанар аюулгүй байдлын ямар ч зарчилгүй дөрөвхөн байгууллага байсан аж. Мөн газар эзэмших эрх, барилга барих зөвшөөрөлтэй, эскиз ажлын зураг батлагдсан ч бусад холбогдох зөвшөөрөл дутуу 33 барилга баригдаж байжээ.

Тэмүүлэн баатар компанийн  хувьд захирал Б.Эрдэнэчимэгийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны арванхоёрдугаар сарын 11–ний өдрийн 396 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороонд 200 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ.  Гэвч тэрбээр өөрийн газрын хэмжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 423 м2 болгон орон сууцны зориулалтаар өөрчлөн барилга  барьж нийтийн эзэмшлийн 223 м2 газрыг хууль бусаар эзэмшсэн. Хоёр дахь орон сууцыг нь мөн л тус компанийн захирал Б.Эрдэнэчимэгийн нэр дээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороонд 139 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн боловч газраа дур мэдэн сунгаж 357 м2 болгон орон сууц барьж, 236 м2 газрыг хууль бусаар ашигласан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоод байгаа юм.

Хоёр дахь удаагаа зөрчил гарган хууль бусаар газар эзэмшин барьсан орон сууцанд нь манай нийтлэлийн баатар залуу захиалгаа өгсөн байдаг.

Тиймээс Тэмүүлэнбаатар компанийн тус орон сууцны барилга нь одоогийн байдлаар караказаа босгосон байдалтай байгаа ба цаашид үргэлжлэн баригдах эсэх нь тодорхойгүй хэвээр. Хэрэв цаашид үргэлжүүлэн барих боломжгүй гэж шийдвэрлэвэл иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах нь ч тодорхой бус.

Зөвшөөрөлгүй барилгын компаниудын буруутай үйлдлийг таслан зогсоох нь зүйн хэрэг тул хотын даргын шийдвэрийг буруутгах гэсэнгүй. Гэвч иргэдийн зүгээс шинээр баригдаж буй барилгуудад албан ёсны зөвшөөрөлтэй, үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг шалгаж, магадлах боломж хомс байдаг. Тэр ч утгаараа нийслэл хотод байгаа иргэдэд ч хаалттай энэхүү мэдээллийг хилийн чанадад амьдарч буй монголчууд маань баталгаатай эсэхийг нь шалгах боломжгүйгээс болоод дээрх асуудал үүссэн гэж үзэхэд буруудахгүй болов уу. Зөвхөн Тэмүүүлэнбаатар гэлтгүй маш олон барилгын компаниуд өөрийн мэдээллээ хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан цахим сайтуудад байршуулсан байдаг юм билээ. Тэдгээр мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хянаж, мэдээллийг нягталж, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй найдвартай компани гэдгийг нь баталгаажуулдаг байсан бол ийм явдал гарахгүй байсан биз ээ. Тиймээс хилийн чанадад ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн монголчууддаа зориулж, үнэн зөв бодит мэдээллийг түгээж, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарлаа хандуулах цаг хэдийн ирснийг энэхүү нийтлэлээр дамжуулан холбогдох албаныханд сануулахыг хүсч байна.

П.Нарандэлгэр

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7037350/2dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21611
326 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3723
325 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3043
324 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4468
323 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3041
322 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3232
321 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3275
320 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3274
319 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4369
318 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6299
317 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6452
316 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3289
315 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3265
314 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4032
313 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3689
312 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3713
311 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3632
310 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3616
309 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3599
308 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5697
307 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3448
306 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3391
305 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4713
» Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3270
303 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3193
302 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3534
301 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3383
300 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3247
299 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3247
298 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3191
297 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2853
296 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3127
295 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4503
294 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5127
293 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3394
292 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3590
291 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3922
290 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3445
289 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5464
288 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4231
287 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4378
286 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11165
285 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12487
284 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8063
283 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7387
배너신청
자생병원

배너신청