Бичлэгийн тоо 3,329

Стресс тайлах хялбар аргууд


Толгой бага зэрэг өвдөж, анхаарал төвлөрөл буурч, бушуухан гэртээ харьж, эсвэл буйдхан газар найз нөхдийн хамт сууж стрессээ тайлах хүсэл өөрийн эрхгүй төрдөг.

 

Гэвч гэртээ хариад зурагт үзэхээр намуудын хэрүүл, гэмт хэрэг, үнийн өсөлт гээд бүр ч ихээр стресст оруулж мэдэх мэдээлэл хэт их. Өдөр болгон найз нөхөдтэйгээ буйдхан газар шар айраг шимсэн шигээ суугаад байна гэвэл хэтэвчний зузаан болон эрүүл мэндэд бүр ч халтай. Иймд стресс тайлах өөр хялбар аргуудыг мэдээд авахад илүүдэхгүй.

 

Орчноо солих

 

Хоёр гурван минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлэхэд, эргэн тойрондоо байгаа эд зүйлсийг анхааралтай ширтэх зуураа тод хар, эсвэл саарал өнгөтэй эд зүйл тав тавыг олох г.м. Өөрийн ширээ, дэргэдэх хүнийхээ ширээн дээрх эд зүйлсийг жижиг гэлтгүй бүгдийг нь ажиглан тоолж болж байна.

 

Эсвэл түр амсхийж өөр өрөөнд орж, эсвэл гудамжинд гарч алхалж яваа хүмүүс, давхилдах машинуудыг харсан шигээ таван минут зогсож болно. Ингэхдээ гудамжинд сэрүүн байх тусам стресс хурдан тайлагдана. Учир нь сэрүүн, хүйтэн агаар нь серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Иймд гадаа халуун байгаа бол нүүр, гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ заавал чихээ цуг усаар угааж байх хэрэгтэйг хүн бүр мэддэггүй. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхт цэгүүд байдаг бөгөөд тэднийг хүйтэн усаар угааж цочроох нь сайн нөлөөтэй.

 

Хоёр зээрдээрээ

 

Сэтгэл санаа таагүйтсэн, стресст орсон үед явган явах нь эвгүй байдлаас гарах маш сайн арга. Гол нь яарч тэвдэлгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо ангижирна.

 

Нэгэн хэмийн хөдөлгөөн

 

Түгшиж, сэтгэл нь таагүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэрэг зүйлсийг хар аяндаа хийж эхэлдэг. Зарим хүн үүнд дургүйцэж байна гэдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ингэж нэгэн хэмийн хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүнд чинь эвгүй байгаа бол маань, тарни гэх мэт зүйлсийг амандаа олон дараалан уншиж болно. Үр дүн нь мөн л ялгаагүй.

 

Хурууны мэдрэлийг цочроох

 

Стресст орсон, түгших үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь ингэх үед хуруу, гарын мэдрэлийн төгсгөл үүдийг будааны ширхэг нь зөөлөн цочроох хэлбэрээр сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ эргүүлж явдагийн учир нь мөн л энэ. Хэрэв энэ бүхэн байхгүй бол ширээн дээрх ном сэтгүүлийнхээ хуудас бүрийг хурууныхаа үзүүрээр эргүүлэн харсан ч болно. Үр дүн нь мөн адил.

 

Чихний иллэг

 

Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байх хурд, даралтаар иллэг хийнэ. Иллэг хийх хугацаа 3-5 минут. Энэ иллэгийг өдөрт хэд хэдэн удаа давтаж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллах сайн нөлөөтэй тул ойр ойрхон хийгээд байвал хэт тайвширч, нойрмоглох зэргээр ажил хийхтэй мантай болж магадгүйг мартаж болохгүй. Иймд ялангуяа ажилтай холбоотой ширүүн маргаан, мэтгэлцээний дараа хийхэд үр дүнтэй гэж үздэг.

 

Зөв амьсгалах

 

Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж улмаар, хүчил төрөгчийн хангамж мууддаг. Иймд тун энгийн энэ дасгалыг хийгээд сурчихсан байхад илүүдэхгүй.

 

Нуруу цэх, бие сул, сандлынхаа түшлэгийг налж болно. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжин дээрээ авна. Хамраараа гүнзгий амьсгаа авах үед агаар доошлон гэдэс төвийж ирнэ. Ингээд хамраараа үргэлжлүүлэн амьсгаа авч аягыг усаар дүүргэж байгаа мэт агаар нь гэдэснээс дээшлэн уушгийг дүүргэж байна гэж төсөөлнө. Уушиг агаараар дүүрмэгц хамраараа гаргана. Гэхдээ дараалал нь эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл агаар эхлээд уушигнаас гарч, доошилсоор гэдэсний хэсгээс гарна. Амьсгалыг удаан гаргах тусам сайн. Арван удаа ингэж амьсгалахад л хангалттай.

 

Ингэж амьсгалахдаа гараараа амьсгалыyявцыг хянахаас гадна, анхаарлаа амьсгалж байгаа явц дээр төвлөрүүлнэ.

 

Эцэст нь инээж бай гэж зөвлөмөөр байна. Нэг минутын инээд нь алдагдсан энергийг нөхөх тал дээрээ 45 минутын гимнастиктэй адил үр дүн үзүүлдгийг английн эмч нар тогтоосон байдгийг тогтоогоод авчих. Ялангуяа өөрийн гаргасан алдаа, тулгараад байгаа ялихгүй асуудлууд дээрээ инээж байх хэрэгтэй.

 

- See more at: http://www.unen.mn/content/52618.shtml?alias=health#sthash.5PJzwXnL.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8874473/d0e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3069 Токитэнкү хүнд өвджээ 2016-01-11 5455
3068 "Херо"-гоос дүрсүүд алдагдсан талаар мэдээлэл хийлээ 2016-01-11 5239
3067 Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа 2016-01-11 4314
3066 Тамын үүд 42 жил "асаж" байна 2016-01-11 5737
3065 “Чэлси” хамгийн их цалин тавьжээ 2016-01-09 5683
3064 “Чэлси” хамгийн их цалин тавьжээ 2016-01-09 5345
3063 Зэйн Малик тогоо руугаа нулимжээ 2016-01-09 5450
3062 Зэйн Малик тогоо руугаа нулимжээ 2016-01-09 5337
3061 Марио Гетце: “Ливерпүүл” ээ, Анчелоттигийн төлөвлөгөөнд би багтах байх 2016-01-09 5860
3060 Хойд Солонгосын эсрэг нэмэлт хоригийг хамтран боловсруулахаар тохиролцов 2016-01-07 5701
3059 2015 оны хамгийн үнэтэй тансаг 10 гар утас 2015-12-31 8846
3058 Мисс Б.Төгс-Амгаланд шагналын хур буужээ 2015-12-31 5604
3057 Энэ оны Онцлох 10 үйл явдал 2015-12-31 4750
3056 Он гараад 4G систем нэвтэрнэ 2015-12-30 5517
» Стресс тайлах хялбар аргууд 2015-12-30 5080
3054 Хүүхдийн 20 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна 2015-12-30 5601
3053 Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны охидыг ашиглаж байна 2015-12-29 5607
3052 Монгол улсын жинхэнэ Тусгаар тогтнолын өдөр 2015-12-29 5291
3051 Тэгш цэх нуруутай явахын тулд доорх дасгалыг хийгээрэй 2015-12-29 5259
3050 “Ман Сити” Мессид 27 саяыг санал болгожээ 2015-12-29 5694
배너신청
자생병원

배너신청