Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны охидыг ашиглаж байна
Уншсан 5607 vote 0 2015.12.29 14:15:05Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны охидыг ашиглаж байна
НҮБ-ын шинжээч насанд хүрээгүй охидыг ашиглах, садар самуунд уруу татах явдлыг зогсоох талаар илүү олон ажлыг хийхийг шаардсан байна. Энэ үед Япон улсад өргөн дэлгэрсэн “төлбөртэй болзоо” олон нийтийн анхаарлын төвд ирлээ.
Япон улс насанд хүрээгүй хүүхдийг ашиг сонирхолдоо нийцүүлэн ашиглах талаар олон ажлыг хийх хэрэгтэй. Ялангуяа Японд насанд хүрээгүй охидыг үзвэр үйлчилгээний газруудад ажиллуулж мөнгө төлөх явдал түгээмэл байна хэмээн НҮБ-ын албаны хүн мэдэгдлээ. Япон улс 2014 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хүсэл сонирхолдоо нийцүүлэн хууль бусаар хөдөлмөр эрхлүүлэх зэрэг хэргийн тоогоороо хамгийн өндөр байна гэдгийг судалгаагаар харуулсан.
“Японы сургуулийн охидын 13 хувь нь хүсээгүй болзоонд явж мөнгө авч байна” хэмээн НҮБ мэдэгдсэн байна. Японы нийслэл Токио хотод насанд хүрээгүй хүүхдийг төлбөртэй болзоонд явуулах явдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Японы хүний эрхийн төлөөх бүлгүүд энэ асуудалд цэг тавихын төлөө ажиллаж байна. Мая гэдэг сурагч ахлах сургуулийн охидын кафед хагас цагаар сурталчилгааны ажил хийж байна. Токиогийн Акихабара дүүрэгт ахимаг насны эрчүүд өсвөр насны охидтой хамтдаа сууж ярилцсаныхаа төлөө мөнгө төлдөг байна.
Кафед ажилладаг сурагч Мая ярихдаа, “Зарим эрчүүд нь манай өвөөгийн үеийнхэн байдаг.Тиймээс заримдаа надад тэд нартай ярих зүйл олддоггүй. Босс биднийг хөөрхөн байх ёстой гэж хэлдэг” гэжээ. Маягийн ажилладаг кафен босс нь 15-18 насны охидыг ажилтнаар сонгож авдаг байна.
Кафен эзэн Коичиро Фукуяама, “Ерөнхийдөө тэд хөөрхөн байх ёстой. Энэ бол хамгийн гол шаардлага. Тэд бас туранхай, өөрийн гэсэн стильтэй харагдах ёстой. Мөн тэд ухаалаг, юмны учрыг амархан олдог байх хэрэгтэй. Гэхдээ энд ямар ч биеэ үнэлэхтэй холбоотой ажил явагддаггүй” хэмээн хэллээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх идэвхитэн Шихоко Фуживара, “Төлбөртэй болзооны ойлголт нь хэзээнээс гарсан талаар бид сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол үнэхээр цочирдмоор хэрэг” гэлээ. Энэ кафе болоод энэ төрлийн үйлчилгээний газруудын гадна болон дотор өсвөр насны охидын янз бүрийн байрлалтай хачин сонирхол татмаар зургуудыг наасан харагдаж байна. Эдгээрийг насанд хүрсэн эрчүүд буруу хандлагаар хүлээн авах улмаар охидыг садар самуунд уруу татаж ажиллуулдаг байх боломжтой гэдгийг албаны хүн хэлж байна. Насанд хүрэгчдийг зугаацуулахад өсвөр насны хүүхдүүдийг ашиглаж хөдөлмөр эрхлүүлэх нь хууль бус байдаг ч Япон улсад энэ нь чухал бизнес хэмээн үзэж байна.