Бичлэгийн тоо 3,329

Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл...

<iframe name="f1512816d78f00e" src="https://www.facebook.com/connect/ping?client_id=351352014951717&domain=mongolcom.mn&origin=1&redirect_uri=http%3A%2F%2Fstatic.ak.facebook.com%2Fconnect%2Fxd_arbiter%2Fjb3BUxkAISL.js%3Fversion%3D41%23cb%3Df13027546f46a63%26domain%3Dmongolcom.mn%26origin%3Dhttp%253A%252F%252Fmongolcom.mn%252Ff1c20d7374a889f%26relation%3Dparent&response_type=token%2Csigned_request%2Ccode&sdk=joey" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="true" style="display: none;" allowtransparency="true"></iframe>
<iframe name="fb_xdm_frame_http" tabindex="-1" title="Facebook Cross Domain Communication Frame" id="fb_xdm_frame_http" aria-hidden="true" src="http://static.ak.facebook.com/connect/xd_arbiter/jb3BUxkAISL.js?version=41#channel=f1c20d7374a889f&origin=http%3A%2F%2Fmongolcom.mn" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="true" style="border: currentColor; border-image: none;" allowtransparency="true"></iframe><iframe name="fb_xdm_frame_https" tabindex="-1" title="Facebook Cross Domain Communication Frame" id="fb_xdm_frame_https" aria-hidden="true" src="https://s-static.ak.facebook.com/connect/xd_arbiter/jb3BUxkAISL.js?version=41#channel=f1c20d7374a889f&origin=http%3A%2F%2Fmongolcom.mn" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="true" style="border: currentColor; border-image: none;" allowtransparency="true"></iframe>

Мэдээний зураг,

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг, төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү, хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг аваад хэвтэрт ортлоо зодуулсан хүү, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд. Энэ бүхэн гэр бүлийн хүчирхийлэл. Тоочоод байвал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэл өртдөг байна.  

Гэвч гэр бүлийнхээ орчинд хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаад хандаад, бусдад хэлээд байдаггүй. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүчирхийлэл хийхэд хүргэдэг. Зориг гарган хандсан тохиолдол бий ч хуулийн байгууллагынхан үл тоомсорлож хүлээж авдаггүй байна. Тодруулбал нөхөр нь согтуу бол эрүүлжүүлэхэд хэд хоног хориод гаргадаг. Эсвэл гэр бүлийн асуудал гээд л орхидог аж. 

Саяхан гэхэд Налайх дүүрэгт нэгэн хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч олныг сэртхийлгээд байна. Талийгаач бүсгүйн ар гэрийнхний хэлж буйгаар бүсгүй олон жил нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан гэнэ. Талийгаач О, Б-тэй гэр бүл болоод 18 жил болж байгаа бөгөөд 16, 14 насны хоёр хүүхэдтэй аж. 

Хэрэг гарахын өмнөх өдөр буюу энэ сарын 14-нд Б эхнэрээ нүүр, нүдгүй зодож улмаар Налайх дүүргийн цагдаагийн газарт саатуулагджээ. Гэтэл цагдаа нар түүнийг 11:00 цагийн үед саатуулсан гэж байгаа ч 17:00 цагийн үед суллагдан, гудамжаар явж байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь цагдаагийн тэмдэглэлд Б-г 2015 оны аравдугаар сарын 14-ны 11 цагт саатуулаад 15-нд сулласан гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хэлтэст 24 цаг байлгасан гэсэн байна.

Уг нь Б-г Албадан саатуулах байр руу ачуулах гэж байсан ч Налайх дүүргийн цагдаа нар 15000 төгрөгөөр торгоод сулласанд хохирогчийн дүү нар гомдолтой байгаа юм. Мөн сэжигтэн Б цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ахлагч цолтой юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хоёр ч удаа ёс зүйн дүрэм зөрчиж сахилгын шийтгэл оноож ажлаас нь чөлөөлж байжээ. 

Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “Налайх дүүрэгт ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ алсан гэгдэж буй нөхрийн хувьд талийгаачийг нас барахын өмнөх өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, танхайрсаны улмаас эрүүлжүүлэгдсэн байсан. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад маргааш нь гаргасан ч тухайн өдөр нь эхнэр нь амиа хорлосон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтооно" гэв. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Ганцхан энэ жишээнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн "бай" нь эмэгтэйчүүд, үр хүүхдүүд хохирогчид болсоор байна. Өнөөдөр хэчнээн эмэгтэйчүүд, хүүхэд гэр бүлийн хүрээний нуугдмал дарамтад өртөж, бие, сэтгэлээрээ хохирсоноо нуун дарагдуулж, айдаст автаж буйг таахын аргагүй. Учир нь дээр дурьдсанчлан ойр дотны хүчирхийлэгчид нь тэднийг байнгын дарамтад байлгадаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Чи амиа алдахыг хүсээгүй л бол намайг илчлээрэй, зүйл дуусгана шүү...!” гэх мэтчилэн дарамталж, хүйтэн мэс тулган сүрдүүлдэг байсан тухай өмнөх илэрсэн хэргүүдийн тод жишээ ч харуулж байна.  

Онц хэрцгий гэмт хэрэг үйлдэгсдийг төр өршөөх үү!

УИХ-аар 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон.

Түүнчлэн 1991-2009 оны хооронд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан болон уучлагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж байсан.

Гэтэл 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар дээрх төрлийн зохицуулалтыг огт тусгаагүй бөгөөд үүнээс үүдэн гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байна. Энэ бол өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам. Иймд Төрийн тэргүүн Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм. 

Хүчирхийлсэн, хүний амь хөнөөсөн этгээдийг тэжээсээр байх уу

Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 10451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1332 хэрэг буюу 14.6 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1027), бусдын бие махбодид гэмтэл учруулах (116), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (111), аж ахуйн эсрэг (73) зэрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг аж. Харин арван гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс үйлджээ. 

Өнгөрсөн онд 8-17 насны 115 охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь.

Харин үүнээс цааш гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд автсан ч мэдээлэл өгч чадалгүй дарамтлуулдаг хэчнээн эх, хүүхэд, байгааг таах аргагүй. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8776474/8e8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2969 Эмэгтэйчүүдийн гаргадаг, эрчүүдийн дургүй зүйлс 2015-10-22 4532
2968 Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ 2015-10-22 5044
2967 Гуталны таагүй үнэрийг арилгах шилдэг 7 заль 2015-10-22 4785
2966 Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү 2015-10-20 4541
2965 Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна 2015-10-16 5194
2964 60 настай модель 2015-10-16 4940
» Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл... 2015-10-16 4842
2962 Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд 2015-10-16 4603
2961 Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна 2015-10-14 4938
2960 Солонгост титэм вирусийн халдвар дахин илэрлээ 2015-10-14 4850
2959 Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав 2015-10-14 4733
2958 Цусны бүлэгтээ тохируулж турах дэглэм 2015-10-14 5020
2957 Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлдөг 2015-10-13 4700
2956 Модель бүсгүйг гурван жил тамд унагасан зураг 2015-10-13 4893
2955 БНСУ-д суралцуулах математик, физикийн уралдааны шалгаруулалт зарлагдлаа 2015-10-12 4538
2954 Хандивын зөв системтэй болъё 2015-10-12 4472
2953 Хятад иргэдийг хөнөөсөн залууст 22-24 жилийн ял оноожээ 2015-10-12 4942
2952 ҮНЭГҮЙДСЭН ОЮУН УХААН 2015-10-08 4523
2951 Хөхний булчин чангалах иогийн шилдэг 5 дасгал 2015-10-07 4964
2950 Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга 2015-10-07 4358
배너신청
자생병원

배너신청