Бичлэгийн тоо 3,329

Хувийн дунд сургуулийн төлбөр 50 сая төгрөгт хүрчээ

Жил бүрийн намар их, дээд сургуулиудын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн бодол эцэг, эхчүүдийн санааг багагүй зовоодог. Гэтэл хувийн гэсэн тодотголтой дунд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл аль хэдийн тэнгэрт хадаж 50 сая төгрөгт хүрснийг анхаарах сэхээтэй хүн бараг байдаггүй. Арга ч үгүй биз дээ амьдралын боломжтой, 50 хүртэлх сая төгрөгийн төлбөр төлөхдөө хотойхооргүй баячуудын хүүхдүүд суралцдаг болохоор төлбөрийн нэмэгдэл ч асуудал биш байх. Гадаад, дотоодын гэсэн нэр хаягтай тэдгээр сургуулийн төлбөрийг их, дээд сургуулийн төлбөртэй харьцуулахад манай оюутнууд дипломын боловсролыг харин ч хамгийн бага зардлаар олж авдаг юм байна. Хоёрдугаарт, бидний олонх нь төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын дунд сургуулиудад хүүхдээ суралцуулдаг учраас энэ талаарх мэдээллийг төдийлөн сонирхдоггүй юм байна. Тэр тусмаа төрийн албанд ажилладаг, төсвөөс цалинждаг, төлбөрийн чадваргүй иргэд хүүхдээ хамгийн ойр, хаяандаа байгаа сургуульд нь өгдөг. Мөн харьяа сургуулийнх нь сургалт чанаргүй санагдвал сайндаа л хотын төвийн сургуульд, нийслэлдээ нэр хүндтэй гэгдэх 1, 2, 3 дугаар сургуульд, гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдээ суралцуулахыг хүсдэг нь нууц биш. Гэтэл амьдралын боломжтой зарим эцэг, эх арай л өөрөөр сэтгээд эхэлжээ. Тэдний хувьд хүүхдээ гадаадад суралцуулахаас илүүтэй дотооддоо өндөр зэрэглэлийн боловсрол эзэмшүүлэх сонирхолтой болсон байна. Ингээд та  бүхэндээ хувийн дунд сургуулиудын төлбөрийг сонирхуулъя.

Монголдоо нилээд өндөр зэрэглэлд тооцогддог “International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургуулийн бага ангийн сурагч жилд 18 мянган ам.доллар, дунд ангийнх 22 мянган ам.доллар, ахлах ангийн сурагчид 24 мянган ам.доллар юм байна. Энэ нь өмнөх оны төлбөрөөс гурав орчим мянган ам.доллараар нэмэгдсэн дүн аж.

Харин “Аmerican school of Ulaanbaatar” сургуулийн төлбөр энэ жил дөрвөн сая төгрөгөөр нэмэгдэж 13-20 сая төгрөг, “Ulaanbaatar elite international school” сургуулийн төлбөр нь энэ жил нэг сая төгрөгөөр нэмэгдэж дунд ангийн төлбөр арван сая төгрөг, ахлах ангийн сурагчдынх 12 сая төгрөг болжээ. Мөн “Сант” сургуулийн төлбөр нь зургаан сая төгрөг, “Гурван тамир” сургуулийнх 1.8 сая төгрөг, “Монгени” цогцолборын төлбөр нь 1.5 сая төгрөг, “Гёте” сургуулийнх таван сая төгрөг, “Үй цай” сургуулийн төлбөр нь 2.6-4.2 сая төгрөг юм байна.

Т.Болор

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8714272/45b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2889 Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно 2015-08-26 4262
» Хувийн дунд сургуулийн төлбөр 50 сая төгрөгт хүрчээ 2015-08-26 4191
2887 Монгол руу мөнгө гуйвуулж байсан каргоны эзэнг саатуулжээ 2015-08-26 3970
2886 С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ? 2015-08-25 3991
2885 Хоёр Солонгос хурцадмал байдлыг намжаах талаар санал нэгдлээ 2015-08-25 3738
2884 Хөхөнд сүү оруулах шилдэг аргууд 2015-08-22 3877
2883 Парист цуутай Монгол гүнжийн амьдрал 2015-08-21 4224
2882 5 жилийн дотор байр машинтай болох вэ? 2015-08-21 3658
2881 Хуурамч мөнгө гүйлгээнд оруулсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна 2015-08-21 4247
2880 Ял эдлээд гарч ирсэн залуус өршөөлийн хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ 2015-08-20 4132
2879 топ модель Болормаа охидоо баян эрчүүдэд зуучилдаг 2015-08-19 4272
2878 Завгүй үедээ ч заавал амжуулах 5 зүйл 2015-08-19 3733
2877 Залуу хосуудад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө 2015-08-19 3521
2876 Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн гишүүд дахин сонгогдох “эрх”-гүй болно 2015-08-18 3400
2875 Хятадын банк төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ 2015-08-18 3604
2874 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдсан тохиолдолд 2015-08-17 3895
2873 Индонезийн сураггүй болсон онгоц ууланд сүйрчээ 2015-08-17 3913
2872 Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 2015-08-17 3404
2871 Ким Чен Ун Ерөнхий сайдын орлогчоо цаазалжээ 2015-08-14 4112
2870 Одууд хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турдаг вэ? 2015-08-14 3965
배너신청
자생병원

배너신청