Бичлэгийн тоо 3,329

Өнгөрсөн 200 жилийн түүхэнд хэд хэдэн өвөрмөц зураг олдсон боловч тэдгээрийг одоо хүртэл хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.

Ангарагын хүрээ (2012 оны 9 сарын 13)

2004 онд Opportunity гэх хиймэл дагуул Ангарагын хөрсөн дээр сонирхолтой бөмбөрцөг хэлбэртэй бичил зүйл үүссэн байхыг олж харжээ.

Мөн 2012 оны сүүлээр Opportunity илүү сонирхолтой зураг авсан бөгөөд энэ зурган дээр бөмбөрцөг хэлбэртэй зүйлс илүү тодорхой томоор гарсан байна.

Эдгээр бөмбөлгүүд нь гематитаас бүтэх ба урьд өмнө нь “Улаан гариг” дээр ус байсан гэдгийг харуулж байгаа юм.

Хук арлын эргээс далайн мангасын зургийг авчээ (1965 оны 3 сар)

Энэхүү алдартай зургийг олон хүн Photoshop хэрэглэн гаргасан гэж боддог. Гэхдээ цөөн хэд нь л энэ үл мэдэгдэх асар том далайн амьтны зургийг Францын гэрэл зурагчин Роберт ле Серрек авсан гэдгийг мэдэх билээ. Энэ зураг амьтан судлаачдын дунд асар том маргаан дэгдээсэн юм.

Хар баатар (1998 оны 12 сарын 11)

1960 онд дэлхийн хиймэл дагуулуудын нэг нь “Хар баатар” гэж нэрлэгдэх, үл мэдэгдэх объектын зургийг анх удаа авсан ажээ. Туйлын тойрогт үл таних нэгэн объект тодорхой харагдаж байна.

Энэ явдлаас хойш энэхүү объект олон удаа харагдсан юм – тэрээр гарч ирээд тогтмол давтамжтайгаар алга болдог ажээ. Доорх зурган дээр – НАСА-гийн STS-88-ийн авсан зураг байна.

Зургийг бага зэрэг томруулснаар илүү нарийвчлан харах боломж олджээ. Эрдэмтэд анхааралтай судалсны эцэст энэ нь хиймэл дагуулын үлдэгдэл гэж итгээд байгаа юм.

Эмээ (1963 оны 11 сарын 22)

Даллас (Tехас)-д 11 сарын 22-нд АНУ-ын 35-р Ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулж нас барсан билээ. Аллага болсон газар авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийхэд цайвар бор цувтай, ороолт зүүсэн нууцлаг эмэгтэй мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна.

Тэр эмэгтэй олон зураг дээр гарч мөн үргэлж гартаа камер барьсан байжээ. Холбооны мөрдөх товчооныхон удаан хугацааны туршид эмэгтэйг хайсан боловч түүний хэн болохыг тогтоож чадаагүй байна.

Чарли Чаплины кинон дээрх гар утас (1928 оны 1 сарын 6)

1928 онд Чарли Чаплины “Цирк” цуврал киноны DVD дээр урамшуулал болгон богино хэмжээний киног нэмсэн байжээ. Нэг кадр дээр нэгэн эмэгтэй гар утсыг санагдуулам ямар нэг зүйлийг барьж байгаагаар харагддаг ажээ.

Кино найруулагч Белфаста Жорж Кларк эдгээр кадруудыг цаг хугацаагаар аялагчид оршин тогтнодог гэдгийн баталгаа гэж үзжээ. Олонхи хүмүүс эмэгтэйг сонсголын хоолой барьж байна гэж итгэдэг байна. Гэхдээ тэр яагаад инээмсэглэж бас ямар нэг зүйл яриад байгаа нь тодорхой бус байна шүү дээ.

Хессдалены хөндийн гэрлүүд (2007 оны 9 сарын 20)

1907 онд багш, оюутан, эрдэмтдийн бүлэг Норвегийн судлаачдын баазад “Хессдалены гэрлүүд” гэж нэрлэгдэх нууцлаг үзэгдлийг судалсан ажээ.

Нэгэн цэлмэг шөнө Бьёрн Хауге 30 секундын барилтаар энэ зургийг авчээ. Спектрийн шинжилгээгээр энэхүү обьект цахиур, төмөр, скандиас бүрдсэн гэж гарсан байна. Гэхдээ энэ “Хессдалены гэрлүүд”-ийн цорын ганц зураг биш юм. Эрдэмтэд одоо болтол юу гэдгийг олохоор толгойгоо гашилгасаар байгаа аж.

Тодорхойгүй босогч (1989 оны 6 сарын 5)

Энэ гэрэл зургийг 1989 оны 6 сард Бээжингийн Тяньаньмэний талбайн үймээний үеэр авчээ. Хэн нэгэн зэвсэггүй хүн ганцаараа танкны эгнээний урд хагас цаг зогссон гэдэг.

Түүний хувийн мэдээлэл болон дараа нь юу болсон тухай нууц хэвээр үлджээ. Гэхдээ энэ зураг дэлхийн бараг бүх томоохон сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн бөгөөд энэхүү үл мэдэх босогч эрх мэдлийг эсэргүүцэгчдийн бэлэг тэмдэг болсон юм.

Солуэй-Фертийн сансрын нисгэгч (1964 оны 5 сарын 23)

1964 онд Британий иргэн Жим Тамплтон гэр бүлийн хамт Солуэй-Фертийн булангийн ойролцоо зугаалж явжээ. Гэр бүлийн тэргүүн Kodak аппаратаар таван настай охиныхоо зургийг авахаар шийдсэн юм. Тамплтоныхан тэр газарт тэднээс өөр хэн ч байхгүй байсан гэж хэлжээ.

Зураг бэлэн болоход охины араас хачин дүрс гарсан байхыг анзаарчээ. Дүн шинжилгээ хийсний дараа гэрэл зурагт ямар ч засвар хийгээгүйг мэдэгджээ.

Ноён Годдардын эскадрил (1975 онд хэвлэгдсэн, 1919 оны зураг)

Энэ бол дэлхийн нэгдүгээр дайны үед тулалдаж байсан Годдарын дивизийн зураг. Эскадрилийн гишүүд энэ зургийг авахуулсаны дараа дээд хэсэгт нэгэн офицерийн ард хуучин механикч Фредди Жексоныг зогсож байгааг анзаарчээ, Жексон хоёр хоногийн өмнө нас барсан байсан аж. Харин энэ зургийг дивизийнхэн Жексоны оршуулганд явж ирээд авахуулжээ.

Саран дээрх Пирамид (1972 оны 12 сарын 11)

Таны харж байгаа дээрх зурган дээр Apollo 17-ийн AS17-136-20680 номероос авсан сарны гадаргуугийн зураг байна. Энэхүү дүрсэн дээр хамтран ажилласны эцэст үнэхээр пирамид төст бүтэц байна гэж тогтоожээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8702034/b3b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2889 Гадаадад байгаа монголчууд нийгмийн даатгалын шимтгэлээ цахимаар төлдөг болно 2015-08-26 4263
2888 Хувийн дунд сургуулийн төлбөр 50 сая төгрөгт хүрчээ 2015-08-26 4192
2887 Монгол руу мөнгө гуйвуулж байсан каргоны эзэнг саатуулжээ 2015-08-26 3971
2886 С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ? 2015-08-25 3992
2885 Хоёр Солонгос хурцадмал байдлыг намжаах талаар санал нэгдлээ 2015-08-25 3739
2884 Хөхөнд сүү оруулах шилдэг аргууд 2015-08-22 3878
2883 Парист цуутай Монгол гүнжийн амьдрал 2015-08-21 4225
2882 5 жилийн дотор байр машинтай болох вэ? 2015-08-21 3659
2881 Хуурамч мөнгө гүйлгээнд оруулсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна 2015-08-21 4248
2880 Ял эдлээд гарч ирсэн залуус өршөөлийн хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ 2015-08-20 4133
2879 топ модель Болормаа охидоо баян эрчүүдэд зуучилдаг 2015-08-19 4274
2878 Завгүй үедээ ч заавал амжуулах 5 зүйл 2015-08-19 3734
2877 Залуу хосуудад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө 2015-08-19 3522
2876 Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн гишүүд дахин сонгогдох “эрх”-гүй болно 2015-08-18 3401
2875 Хятадын банк төгрөгийг албан ёсоор сольж эхэлжээ 2015-08-18 3605
2874 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдсан тохиолдолд 2015-08-17 3896
2873 Индонезийн сураггүй болсон онгоц ууланд сүйрчээ 2015-08-17 3914
» Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 2015-08-17 3405
2871 Ким Чен Ун Ерөнхий сайдын орлогчоо цаазалжээ 2015-08-14 4113
2870 Одууд хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турдаг вэ? 2015-08-14 3966
배너신청
자생병원

배너신청