Бичлэгийн тоо 3,329

Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ

2jjjjГайхамшиг байдаг аж. Интернэтэд тавигдсан ганцхан зураг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх боломжтой тухай та бодож байсан уу? Үлгэрт эсвэл кинон дээр л тийм юм гардаг даа. Тэгвэл яг ийм тохиолдол болжээ.

Бяцхан хүү дэлгүүрийн үзмэрийн цонхны гэрэлд хичээлээ хийж сууна. Энэ хүүд өчигдөр юу ч байгаагүй. Сурах хүслээс өөр юу ч үгүй жаал хүүгийн амьдрал өнөөдөр шидэт дохиураар дохисон мэт эрс өөрчлөгджээ.

Хүү эхтэйгээ хамт гудамжинд амьдардаг аж. Гэвч тэр ийм нөхцөлд ч үргэлжлүүлэн сургуульдаа сурсаар, гэрийн даалгавраа нямбай хийсээр байлаа. Хүүгийн тэсвэр тэвчээр, хатуужил, зорилгодоо хүрэх хатан зориг интернэт хэрэглэгчдийг гайхан бишрүүлжээ.

Түүний зургийг оюутан Жойс Гилос Торрефранка 6-р сарын 23-нд авчээ. Филиппиний Мандауэ хот дахь Макдоналдсын үзмэрийн цонхны гэрэлд сууж хичээлээ хийж байгаа хүү түүнийг үнэхээр гайхашруулжээ.

Бяцхан хүү шууд цардмал зам дээр суун гэрээсээ авч ирсэн сандал дээрээ дэвтрээ тавин хичээлээ давтаж суугааг та бүхэн харж байна. Бүсгүй энэ зургаа “Facebook” дэх өөрийн хуудсандаа нийтэлжээ. Энэ зураг хоромхон зуур Филиппин төдийгүй дэлхий даяар түгэн тарж, бөөн шуугиан тарьсаар байна. Олон хүн бяцхан хүүд туслахаар гараа сунгаж, өөрсдийн мөнгө төгрөгөө хандивласаар л.

Энэ хүүг Даниэль Кабрера гэдэг, тэр 9 настай. Эцэг нь 2 жилийн өмнө нас баржээ. Энэ гэр бүл Даниэлиэс гадна хэдэн хүүхэдтэй юм байна. Тэд ээжийнхээ хамт хүнсний ТҮЦ-д хоног төөрүүлдэг эсвэл шууд гудамжинд унтдаг, яагаад гэвэл тэдний гэр шатчихсан. Дэниэлийн ээж Кристина дэлгүүрт ажиллаж, өдөрт 2 долларын цалин авдаг, хажуугаар нь бас айл цэвэрлэх зэргээр давхар ажил хийдэг юм байна. “Сургуулийн үдийн цайнд орох мөнгө байхгүй ч хүү маань мэрийн суралцаж, гэрийн даалгавраа их нямбай хийдэг” гэж ээж нь ярилаа.

Гэвч Даниэль сэтгэл санаагаар унасангүй, амьдралд хөлөө олох дэврүүн хүсэл эрмэлзлэлтэйгээр хичээл сургуульдаа чармайсаар явааг оюутан бүсгүй ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгасан аж.

Филиппиний Засгийн газар шууд л Даниэль хүүд сургалтын тэтгэмж олгосон бол орон нутгийн нийгмийн халамжийн газрынхан хүүгийн гэр бүлд хүнсний тусламж цуглууллаа. Мөн нутгийн цагдаагийн газар жаал хүүгийн гэр бүлд мөнгө, хүнс бэлэглэжээ.

Ивээн тэтгэгчид түүнээс гадна Даниэлийн ээжид капитал өгч, хувийн бизнес хийх боломж олгосон байна. Маш их хэмжээний хандив цугларсан тул Даниэль хүүгийн эх өөр шигээ хэдэн гэр бүлд туслахаар шийджээ.

Алдар цуутай болсон хүүгээс орон нутгийн радио ярилцлага авахад “Би ядуурлаас гарч цагдаа болохыг мөрөөддөг” хэмээн Даниэль хүү ярилаа.

Оюутан Жойс “Ганцхан зураг хүний амьдралыг эрс өөрчлөх боломжтой гэж өмнө нь би хэзээ ч бодож байгаагүй. Тусалсан бүх хүмүүст баярлалаа. Интернэтэд энэ мэдээллийг түгээсэн хүмүүст ч гэсэн. Та нарын ачаар бид Даниэль хүүд тусалж мөрөөдлийг нь биелүүллээ. Энэ гайхалтай түүх үүгээр дуусахгүй, агуу алхам бүтээх урам зоригийг улам олон хүнд бэлэглэнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: mnews.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8665572/e03/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2849 129 оюутны цогцос олджээ 2015-07-29 3389
2848 Наранд түлэгдсэн амьсыг цайруулах арга 2015-07-28 3078
2847 NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ 2015-07-28 3162
2846 Х.Баянмөнх аваргад эмээл хазаартай морь бэлгэнд өглөө 2015-07-23 3474
2845 Топ модель бүсгүй Мафийн толгойлогч найз залуугаа хөнөөх захиалга өгчээ 2015-07-23 3433
2844 Манай улсын 85 иргэн Солонгосын иргэншил хүсчээ 2015-07-23 3516
2843 Нуруу нугасны гэмтэл 2015-07-22 3308
» Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ 2015-07-22 3355
2841 Бооёо хөл дээрээ босч чадах уу? 2015-07-22 3371
2840 Ер бусын чадвартай гайхамшигт хүмүүс 2015-07-21 3016
2839 С.Мияарагчаа: Надад зодог тайлах бодол алга. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдмаар байна 2015-07-21 2942
2838 Хакүхо М.Даваажаргал Монголд урьд өмнө болж байгаагүй найр наадам хийнэ 2015-07-21 3248
2837 Хааны удмынхны хувь заяаг 100 жилээр алдалгүй хэлсэн нь 2015-07-20 2938
2836 Нулимс унаган баярлах хуримын зургаас /гайхалтай эрчүүд/ 2015-07-20 2864
2835 Хятадад Чингис хааны тухай кино үзсэн жуулчдыг хорьжээ 2015-07-20 3118
2834 Хятадад Чингис хааны тухай кино үзсэн жуулчдыг хорьжээ 2015-07-20 3154
2833 Маргааш грекчүүд мөнгөтэй золгоно 2015-07-19 3309
2832 Домог болсон нугаламгүй хүлэг “Чонон саарал” 2015-07-19 2987
2831 Орцны амьдралаас оддын алдарт хvрэгсэд 2015-07-19 3322
2830 № 72 буюу Кикуми Тоторогийн аймшигт түүх 2015-07-17 3512
배너신청
자생병원

배너신청