Бичлэгийн тоо 3,329

Домог болсон нугаламгүй хүлэг “Чонон саарал”

Монголчууд эрт дээр үеэс морийг шүтэж ирсэн. Наадам дөхсөн энэ өдрүүдэд хурдан морьдын уяа сойлго жигдэрч унаач хүүхдүүдийн сэтгэл гэгэлзээд сайхан байна. Хөдөө нутагт малын бэлчээрт хэн нэгэн бодол болон сууж буй гэхээс сайхан санагдана. Одоо  адууны хурд Сүхбаатар, Дорноговь, Хэнтий гээд  зүүн аймаг руу чиглэж, тэндэхийн захын даагыг л таван саяар үнэлэх нь энгийн үзэгдэл юм. Ийн бодох нь Ховд аймгийн Мянгад сумын харьяат нэгэн хурдан буянг дурсах шалтаг эрж буйн хэрэг л дээ.

Баруун Монголд төдийгүй улс орон даяар “Мянгадын чонон саарал гэж алдаршиж ирсэн нэгэн хүлэг буй. Чонон сааралын тухай тодруулбал, Мянгад сумын “Мөрөн” багийн Бортнууд овогт Лодойгийн Нацагийн хүү Готовын бидэртэй эрмэг борогч гүүний унага, Готовын ах Шаравсамбуугийн халиун халзаны төл, 1948 онд Мянгад сумын Мөрөн, Гахайт багийн зааг нутаг Товдоны буланд гарсан унага гэдэг. Лувсангийн Бат-Очир дааганд нь сургаж, аймгийн наадамд шүдлэн, хязааланд нь унаж түрүүлж байсан гэх.

Шүдлэнд нь Готовын дүү Лхагваа хязаалангаас өтлөх хүртэл нь уяач Сэдэнжавын Гомбоо уяж уралдуулж байсан байна. Саарал морины эх борогч гүү нь Сааяа гүний удмын адуу байсан аж.

Ер нь багаасаа их хурдан ажнай болох нь мэдэгдэж байсан гэж нутгийн хөгшчүүл хуучилдаг. Тухайлбал, хязаалан насанд нь их насны морьдтой үсэргэхэд түрүүлээд л ирдэг байж…

Хязаалан, соёолон нь Лувсандондогийн Жамсранжав уяж түрүүлж, аман хүзүүлж, соёолонд нь хол тасархай ирэхэд бүдүүн морь байна гэж дахин шүдлүүлж байсан удаатай. Хавчиг соёолонд нь зун Увс аймгийн Ховд сумын ногоон цэгээний наадам болон намар нь Мянгад сумын “Их арлын сургууль”-ийн наадамд их насны морьдын уралдаанд түрүүлж ирэхэд нь барих хүний морь нь гүйцэлгүй хоцорч байсан түүхтэй. Чонон саарал нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг, том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байжээ.

Чонон саарал ямар нэг наадамд очоод уралдахдаа эхлээд гарч саахалт хэрийн газарт тасарч, тасарсан хойноо биеэ нөөн хоёр чихээ солбин чимээ чагнан давхидаг, араас ирэх морины чимээгээр хурдаа нэмэн холддог. Анхны гарсан гараагаараа ирдэг. Ховд, Увс аймгийн наадамд бүрэн бус мэдээгээр 16 түрүүлж, дөрвөн удаа аман хүзүүлж, нэг удаа айрагдаж “Мянгадын саарал”, “Чонон саарал” гэгдэх болжээ. С.Гомбоогийн Чонон саарал 1950 оны дунд үед уралдааны морины даамлуудын тооцсоноор 28.8 км замыг 27 минут буюу 17.8 м/сек хурдлан түрүүлж байсан талаар Д.Лхам /1991/, С.Жамбалдорж /1996/ нар бичсэн байна. Чонон саарал энэ хурдаараа улсад хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Нэгдүгээрт, Архангай аймгийн Их тамир сумын Л.Шагдаржавын хүрэн морь сум, аймагтаа 21 удаа түрүүлсэн бөгөөд аймгийнхаа 40 жилийн ойн баяр наадамд 30 км замыг 21 минут 33 секунд буюу 23.2 м/сек хурдтай ирсэн тухай баримт байдаг.

Чонон сааралыг 1950-иад оны дундуур ид уралдаж байх үеийн үсэргээний үеэр нутгийн өвгөд цуглаж суучихаад энэ саарал морь нь нөгөө домог болон яригдаж ирсэн үе нугаламгүй ажнай хүлэг мөнөөс мөн. Тэгэхээр залуучууд та нар алсдаа ясыг нь заавал үзээрэй гэж захиж байжээ. С.Гомбоогийн Чонон саарал, С.Данаажавын хүрэн саарал, Ч.Буянтогтохын хээр, Ч.Бат-Очирын бор хээр зэрэг ажнай хүлгүүд үе нугаламгүй ястай байжээ. Чонон сааралын молор эрдэнэ толгой одоо аймгийн алдарт уяач, сумын заан Жамцын Чулуунбатад хадгалагдаж байна. Улсын алдарт уяач Амгалангийн Молом цуутай хурдан хүлэг Мянгадын Чонон саарал шиг хүлэг миний мэдэх дахин төрөөгүй гэж ярилцлагадаа өгүүлсэн байна. Жараад жилийн дотор төрөөгүй байгаа Чонон саарал шиг гоц хурдан ажнай Мянгад нутгаас эртнээс нааш тасраагүй удам, үе нугаламгүй сүрэг уламжлан өсч үржиж байгаа цагт төрөх нь эргэлзээгүй билээ. 


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8661549/366/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2849 129 оюутны цогцос олджээ 2015-07-29 3389
2848 Наранд түлэгдсэн амьсыг цайруулах арга 2015-07-28 3078
2847 NASA Дэлхийн ихэр гаригийг анх удаагаа нээжээ 2015-07-28 3162
2846 Х.Баянмөнх аваргад эмээл хазаартай морь бэлгэнд өглөө 2015-07-23 3474
2845 Топ модель бүсгүй Мафийн толгойлогч найз залуугаа хөнөөх захиалга өгчээ 2015-07-23 3433
2844 Манай улсын 85 иргэн Солонгосын иргэншил хүсчээ 2015-07-23 3516
2843 Нуруу нугасны гэмтэл 2015-07-22 3308
2842 Ганцхан гэрэл зураг бяцхан хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ 2015-07-22 3355
2841 Бооёо хөл дээрээ босч чадах уу? 2015-07-22 3371
2840 Ер бусын чадвартай гайхамшигт хүмүүс 2015-07-21 3016
2839 С.Мияарагчаа: Надад зодог тайлах бодол алга. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдмаар байна 2015-07-21 2942
2838 Хакүхо М.Даваажаргал Монголд урьд өмнө болж байгаагүй найр наадам хийнэ 2015-07-21 3248
2837 Хааны удмынхны хувь заяаг 100 жилээр алдалгүй хэлсэн нь 2015-07-20 2938
2836 Нулимс унаган баярлах хуримын зургаас /гайхалтай эрчүүд/ 2015-07-20 2864
2835 Хятадад Чингис хааны тухай кино үзсэн жуулчдыг хорьжээ 2015-07-20 3118
2834 Хятадад Чингис хааны тухай кино үзсэн жуулчдыг хорьжээ 2015-07-20 3154
2833 Маргааш грекчүүд мөнгөтэй золгоно 2015-07-19 3309
» Домог болсон нугаламгүй хүлэг “Чонон саарал” 2015-07-19 2987
2831 Орцны амьдралаас оддын алдарт хvрэгсэд 2015-07-19 3322
2830 № 72 буюу Кикуми Тоторогийн аймшигт түүх 2015-07-17 3512
배너신청
자생병원

배너신청