Бичлэгийн тоо 3,329

Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ


        Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэлл өнгөрсөн сарын 21-ний өдөр “Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн уулзалm”-д оролцжээ. Элчин сайд Кэмбэлл энэ үеэр Монгол улсад хөрөнгө оруулах нөхцлийн талаар тавьсан илтгэл ихээхэн шуугиан дэгдээж байна.

 

Монголд хөрөнгө оруулалт зогсвол эдийн засаг элгээрээ мөлхөхийг өнөөдрөөс харж болно. Засгийн газрын тогтворгүй байдал нь өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн. Гэтэл засгийн тогтвортой байдлыг бий болгохгүй бол манай эдийн засаг бүр мөсөн сүйрэх аюул тулгарлаа. Учир нь хөрөнгө оруулагчид бие биедээ Монголоос зугтахыг уриалаад эхэлжээ.  Бүр Америкийн Элчин сайд олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах хэрэггүй талаар ярьсан байна. Тэрээр Монголд хөрөнгө оруулж болохгүй тухай хэд хэдэн нотолгоо дэвшүүлэн тавьсан илтгэлийгwww.24tsag.mn түүвэрлэн хүргэе.

 

Монголд гурван жил Элчин сайдаар суусан учраас энэ уулзалтад илтгэл тавих миний сүүлийн боломж энэ юм. Өнгөрсөн хугацаанд би юуны өмнө Монголын улс төрийн чиг хандлагыг ажигласан.

 

Өнөөдөр би та бүхэнд АНУ-ын Засгийн газрын гаргасан хоёр баримт бичгийн тухай ярих болно. Эдгээр акцууд нь Монголын микро болон макро дүр зургийг гаргасан бөгөөд энэ цаг үед Монголыг ажиглаж буй хүмүүст ихээхэн хэрэгтэй хэмээн бодож байна.

 

АНУ-ын Элчин сайдын яамны гаргасан хоёр баримт бичиг нь:

           -“Хөрөнгө оруулалтын нөхцлийн тайлан”

           -Мянганы сорилтын сангийн “Scorecard” буюу “Монголд өгөх Онооны хуудас” юм.

 

Монгол Улсад Хөрөнгө оруулах нөхцлийн тухай 2015 оны тайлан хэдхэн өдрийн дараа гарах болно. Харин Scorecard нь Мянганы сорилтын сангийн зөвлөлийн 2014 оны 12 сард баталсан хоёр дахь шатанд Монголтой хэлэлцээр хийхийг тусгасан тул тус улсын хувьд чухал баримт бичиг билээ. МСС-ийн гүйцэтгэх захирлууд ирэх долоо хоногт Монголд ирэх бөгөөд Монгол, Америкийн талуудын тайланд анализ хийх юм. Тэрхүү анализ нь Монголын эдийн засгийн ямар секторт хөрөнгө оруулах чухал вэ гэдгийг тодорхойлохоос гадна хувийн болон олон нийтийн байгууллагын хамтрагч олоход тусална.

 

 

Монгол улсын шууд гадаад хөрөнгө оруулалт 2011 оны оргил үед байсан 4.7 тэрбум ам.доллараас эрс буурсан. Ерөнхийдөө, Шууд гадаад хөрөнгө оруулалт 2015 оны нэгдүгээр улирал гэхэд 2011 оныхоос 85 хувиар буурсан байна. Түүнчлэн саяхан гаргасан Олон улсын Валютын сангийн тайлангаар Монгол Улс ойрын хугацаанд их хэмжээний макро эдийн засгийн сорилттой тулгарна. Шууд гадаад хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүний үнэ чангарсны улмаас төлбөрийн тэнцлийн дарамт үүсч, макро бодлого хэцүү байдалд ороод байна. Энэ нөхцөлд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулах нөхцлийг гүнзгийн судалж наривйчилсан үнэлгээ хйих нь маш чухал юм. Тиймээс бидний гаргасан Хөрөнгө оруулах нөхцлийн тайлан нь Монголын Засгийн газрын нээлттэй байдал, хязгаарлалт, гадаад хөрөнгө оруулалт, маргааныг шийдвэрлэх сорилт болон Монголын шүүхийн систем, түүний ил тод байдлын тухай мэдээллээр хангана хэмээн найдаж байна.

 

 

Энд байгаа хүмүүсийн хэнээс ч илүү мэдэж байгаачлан Монгол Улс эрдэс баялагийн нөөцөөрөө дэлхийн тэргүүлэгчид тооцогддог. Гэвч тайлангаас иш татвал Монголын эрх зүйн орчны сул байдал нь өнгөрсөн онд баталгаажуулсан дүгнэлтэд сэрэмжлүүлэг гаргахыг ноцтойгоор шаардаж байна. Товчоор хэлбэл зүрх муутай, эсвэл мэдээлэл муутай хүн монголд хөрөнгө оруулаад хэрэггүй болов уу. Ядаж л УИХ-ын 2016 оны сонгууль дуустал ийм хүнд төвөгтэй байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна. Бид яагаад ийм дүгнэлтэд хүрснийг гол асуудлуудаар тодорхойлов.

 

 

1Монголын эрх баригчдын эрс тэс байр суурь: Ерөнхий сайд ба УИХ-ын дарга

 

Монголын эрх баригчид энэ цаг мөчид хөрөнгө оруулах хүсэл сонирхлыг бууруулсан санаатай болон санамсаргүй алдаагаа аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Шинэ Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн мега төслүүдийг хөдөлгөхөд анхаарахаа мэдэгдсэн. Гэвч УИХ-ын дарга З.Энхболдын хаврын чуулганыг нээсэн өдөр гаргасан мэдэгдэл Ерөнхий сайдынхтай хэр тохирсон тухай ярилцах цаг байсансан бол би их баяртай байх байлаа. З.Энхболд Тавантолгойн гэрээг батлахыг дэмжсэн сайдыг ажлаас хална хэмээн мэдээлсэн.

 


2. Хөрөнгө оруулагчид бизнесийн маргаанд татагдвал Монголоос гарч чадахаа байна

 

Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын төр засаг юмуу монгол иргэдтэй бизнесийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголоос гарах эрхийг хязгаарлана гэх нөхцлөөр айлган дарамтлах, ийм байдлаар асуудлыг өөртөө ашигтай, гадныхан хохиролтой шийдвэрлэдэг юм гэх ойлголт ихээхэн тарсан. Энэ нь Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах боломжийг маш ихээр хязгаарлаж байгаа нь ойлгомжтой. /Жастин Капла нарын хэргийг жишээ татжээ/

 


3. Монголд лиценз цуцалж эдийн засгийн алдагдалд хүргэх нь олширлоо

 

Өөр нэгэн эрхзүйн хүнд нөхцөл нь Монголд бизнесийн эрхийг хүчингүй болгох эрүүгийн хэрэг гарах нь элбэгшиж байна. 2013 онд л гэхэд Эрүүгийн хэргийн шүүх 106 лицензийг цуцалсан нь олны анхаарлыг татсан. Гэвч бид үүнийг хандлагын нэг хэсэг гэж харахгүй байгаа. Шүүх тодорхой албан тушаалтан тодорхой хугацаанд хууль ёсоор олгосон хэдэн зуун лицензийн ганцыг нь ч хууль бус лиценз гэж батлах баримт гаргаж ирээгүй. Шүүх засаглалын энэ бараан төрх шийдэгдэх хүртэл хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулагчид эдийн засгийн эрх нь зохих эрх бүхий байгууллагад энэ алдагдлыг гомдол гаргах ямар ч боломжгүй.

 


4. Монголын Засгийн газар Шүүх засаглалдаа хөндлөнгөөс нөлөөлдөг

 

Хөрөнгө оруулагч шууд болон шууд бусаар засгийн газрын ямар ч түвшинд маргаан үүсгэсэн тохиолдолдмаргааныг Захиргааны, Иргэний, Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэх явцад Засгийн газрын хөндлөнгийн оролцоо Монголд их байгааг бид ажигласан.

 

Гадаад хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцож буйг 3 категорид ангилж болно. Нэгдүгээрт, Монголын засгийн газрын агентлагтай холбоотой намтай маргаан үүссэн тохиолдол. Энд намууд Засгийн газартай холбогдож, шүүх хүчнээр дамжуулан гадаад хөрөнгө оруулагчид шаардлагаа хүргүүлж, биелүүлэхийг хүчилдэг. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагч бас Засгийн газар хоорондын шууд маргаан. Энэ тохиолдолд Засгийн газар хөндлөнгөөс оролцох эрхээ шууд ашигладаг.Гуравдугаарт, Монголын татварын албат эсвэл прокурор ихээхэн хөөрөгдсөн албан татвар ногдуулах үнэлгээг гадаад хөрөнгө оруулагчийн эсрэг гаргадаг ба шууд торгууль төлөхийг шаардаж, хилээр гарах эрхийг хязгаарладаг.

 

 

Хатагтай Пайпер Кэмбэллийн илтгэлийг бүрэн ихээр нь доорх холбоосоор уншина уу.

Эх сурвалж: http://mongolia.usembassy.gov/mobile//remarks_042115.html

Д.Идэр

www.24tsag.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8572727/e03/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 2015-05-11 3335
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 2015-05-11 2551
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 2015-05-11 2482
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 2015-05-10 2392
2705 Умард Солонгос пуужин харважээ 2015-05-10 2306
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 2015-05-10 2256
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 2015-05-10 2366
» Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 2015-05-07 2448
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 2015-05-04 2276
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 2015-05-04 2572
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 2015-05-01 2311
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 2015-05-01 2488
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 2015-05-01 2501
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2219
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 2015-04-30 2383
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 2015-04-29 2315
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 2015-04-29 2286
배너신청
자생병원

배너신청