Бичлэгийн тоо 3,329

Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

computer-and-skinСаяхан 21 хоногийн амралтаа авчихаад ажилдаа орохдоо би өөрийнхөө хэт хуурайшилттай хэрнээ тасралтгүй тослогждог арьсаа эмчлэгдээд чийглэг, эрүүл болчихлоо гэж ямар их баярласан гэж санана! Шинээр авсан нүүр цэвэрлэгч, тосных уу, зуны улирлынх уу гэдгийг нь бодож олоогүй л байлаа. Гэтэл өдрийн 9-10 цаг компьютерийн ард суудаг ажилдаа эргээд орсон чинь хоёр хоногийн дараа буцаад л крем шингэхээ больчихсон. Эцсийн эцэст миний чийглэг арьс гоо сайхны бүтээгдэхүүн, цаг уур хоёрын алинаас нь ч шалтгаалаагүй, харин би компьютерийн туяанаас холдсонтой л холбоотой байсан юм байна лээ. Биднийг хөгшрүүлж, хуурайшуулж, гоо сайхныг минь алдагдуулж байгаа компьютерийн эсрэг “бамбай” барьж, надтай хамт яаралтай арга хэмжээ авах хүн байна уу?

Компьютерийн арьсанд учруулдаг гол сөрөг нөлөө нь түүний үүсгэдэг чөлөөт радикалууд болон цахилгаан статик бүсээс нь үүдэлтэй. “Дам тамхидалт”-ын адилаар бид дэргэд нь байснаараа л түүний нөлөөнд давхар өртөж байдаг. Цахилгаан статик (electrostatic field) бүс нь арьсны тэнцвэржилтэнд нөлөөлж хуурайшил, загатнааг бий болгодог аж. Харин чөлөөт радикалуудын хувьд тэд биднийг наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг юм. Анхнаасаа ямар ч төрлийн арьстай байсан, тэр хүн компьютер дээр тасралтгүй сууж ажилладаг бол арьс нь аажмаар өөрчлөгддөг. Хэвийн арьс хуурай болж, хуурай арьс хэт хуурай болж, холимог арьсанд нүхжилт томрох, хар батга ихсэх шинж тэмдгүүд илэрч, тослог арьс хэт тослогжин батгашдаг гэсэн үг. Мөн арьсны зарим нэг хэсэг тогтмол загатнаж болзошгүй. Нүүрний арьс дундаас хамгийн ихээр “хорддог” нь зовхи юм. Нүдний эргэн тойрны арьс өөрийн чийгээ тэр чигт нь алдаж, компьютер дээр удаан сууж ажилласаар байвал яваандаа инээхэд жижиг үрчлээсүүд үүсэх үндэс болдог. Нүдний доогуурх хөхрөлт, өнгөө алдаж хөх туяатай болох зэргийг ч бас компьютер дээрээ тохож болно.

Энэ бүхнийг сонсох хэчнээн сэтгэлээр унам байсан ч ямар хайртай ажлаа солилтой нь биш дээ. Харин оронд нь бүгдээрээ тэдгээр чөлөөт радикалуудтай л тэмцэх хэрэгтэй.

Дотроосоо:
• Ногоон цай антиоксидантаар баялаг. Өдөрт 2 аяга уух нь цацраг туяаны хортой нөлөөг саармагжуулахад хангалттай.
• Цитрусын төрлийн жимснүүд C амин дэмээр баялаг учраас мөн л чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидант ихтэй.
• Өөрийгөө дотроос нь хамгаалахын тулд хоолондоо нэрс, сармис, спиначийг тогтмол хэрэглэ. Антиоксидантын агууламжаараа тэд бол “дээд амжилт” тогтоогчид. Мөн усан үзэм, лууван, улаан лооль, байцаа, буурцгийг ч тогтмол хэрэглээрэй. Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулахад өндөр нөлөөтэй.
• Улаан усан үзэм, чацаргана, ногоон цай, розмари, нарс модны найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
• Өдөрт нэг аяга тараг уу. Тарган дах B витамин нь цацраг туяаны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.

Гаднаасаа:
• Өглөө бүр чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрх. Энэ нь арьсны наана хамгаалалтын давхарга үүсгэдэг.
• “Make up base” хэрэглэх нь нүүрийг чинь тоосноос хамгаалж, цацраг туяаны нөлөөг саармагжуулдаг.
• Цүнхэндээ хийжүүлсэн ус авч яваад үе үе арьсаа шавших, арчих маягаар чийгшүүлж байгаарай. Шүршигчтэй саванд хийгээд арьс руугаа цацаж ч болно. Цэвэр усыг нүүрсхүчлийн CO2-оор баяжуулсныг хийжүүлсэн ус (carbonated water) гэнэ. Эрдэсжүүлсэн болон рашаан устай андуурч болохгүй шүү.
• Оройд арьсаа цэвэрлэчихээд чийгшүүлэгчтэй тос түрхэж тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Мөн тос түрхснийхээ дараа бага зэрэг хийжүүлсэн усаар арчвал энэ нь тосны чийг арьсанд чинь илүү сайн шингэхэд тусалдаг.
• Нүүрэндээ долоо хоногт заавал нэг удаа маск тавьж цэвэрлэж заншаарай. Цацраг туяа нь агаар дах тоосыг ч бас өөртөө татдаг учраас нүхийг чинь бохирдлоор дүүргэдэг. Маск тавьбал арьс чинь гүн цэвэрлэгдэнэ шүү дээ.
• 2 цаг тутамд хэт ягаан туяаны хамгаалалттай нарны тосоо түрхэж байгаарай. Хэцүү гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ ядаж өглөө гарахаасаа өмнө, өдөр цайны цагаар түрхчихвэл орой бүр өнгөгүй арьстай харихаа болино.
• Туяаны шүүлтүүр, агаар чийгшүүлэгч хэрэглэх нь ч бас үр дүнтэй. Туяаны шүүлтүүр нь цацраг туяаны нөлөөг багасгадаг бол агаар чийгшүүлэгч нь хуурайшсан арьсыг чийгшүүлж, тэнцвэрийг хадгалдаг.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8572630/5c0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 2015-05-11 3336
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 2015-05-11 2552
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 2015-05-11 2483
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 2015-05-10 2393
2705 Умард Солонгос пуужин харважээ 2015-05-10 2307
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 2015-05-10 2257
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 2015-05-10 2367
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2116
» Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 2015-05-07 2449
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2115
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 2015-05-04 2278
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2172
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 2015-05-04 2573
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 2015-05-01 2314
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 2015-05-01 2489
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 2015-05-01 2503
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2220
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 2015-04-30 2385
2691 Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 2015-04-29 2316
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 2015-04-29 2287
배너신청
자생병원

배너신청