
Хамгийн сүүлд оддын дайн франчайзын сүүлийн ангийг амилуулсан домогт Харрисон Форд Лос Анжелес хотноо өөрийн хувийн жижиг онгоцоор нисч байгаад осолдож хүндхэн бэртэл авсан байна.
Дан хөдөлгүүртэй жижиг оврын онгоц Санта Моникагийн нисэх буудлаас хөөрч ердөө 1,6 км газар явсны дараа модон дунд тээглэн осолдсон байна.
Өдгөө 272 настай нэрт жүжигчин онгоцыг ганцаараа удирдаж байжээ. Харин Форд хэдийгээр хүнд бэртэл авсан ч түүний биеийн байдал тогтвортой сайн байгааг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.
Албаныхан ослын шалтгааныг техникийн гажуудалтай холбоогүй гэж үзэж байна.
Осол гарсны дараагаас Форд багахан хэмжээний цус алджээ. Домогт Индиана Жонс болоод хэд хэдэн томоохон дүрүүдээрээ алдаршсан нэрт жүжигчин ирэх 2016 онд Блэйд Раннер киноны дүрээр дэлгэцнээ эргэн ирэхээр болсон. Зураг авалт мөн оны зун эхлэнэ.
Тэрээр хамгийн сүүлд Оддын дайн франчайзын сүүлийн ангид Хан Сологийн дүрийг бүтээсэн билээ.
Форд мөн өнгөрсөн онд Оддын дайн киноны зураг авалтын үеэр хөлөө гэмтээсэн юм. Тэрээр энэ оны 8 дугаар сард 73 нас хүрнэ.
Э.Сондор