Сингапур улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдлээ.
Жил бүр олон улсын эдийн засгийн судалгааны агентлагаас гаргадаг уг судалгаанд нийт 133 томоохон хотуудын жагсаадаг уламжлалтай юм.
Харин эдийн засгийн судалгааны агентлагийнхан энэ онд томоохон хотууд дахь хоол хүнс ресторан, зочид буудал, зугаа цэнгэл гээд нийт 160 гаруй ишлэлийг үндэслэн судалгааныхаа дүнд гаргасан байна.
Мэдээж эхний ээлжийн хотуудын өртөг харьцангуй өндөр гарсан шүү дээ.
Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор сингапур нэрлэгдсэн бол араас нь Парис хот хоёрдугаарт, мөн Норвегийн Осло гуравдугаар тус тус бичигдсэн байна.
Тэдний араас Цюрих мөн Сидней хотууд удаалжээ.
Тэгвэл 2015 оны дэлхийн хамгийн бага өртөгтэй хотуудаар Энэтхэгийн Бангалор, Мумбай, Ченай хотууд нэрлэгдсэн байна.
Э.Сондор