Бичлэгийн тоо 3,329

Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд

Хайр & секс  | 2015 / 01 / 13

Хадам ээжтэйгээ хамгийн анх уулзах мөчийг юутай ч зүйрлэмээр юм дээ? Юу ирэхийг нь урьдчилан төсөөлж байгаа, мөн шипиг чинь бэлдэж өгөх хүнээ дагуулсаар явж орох томоохон шалгалттай төстэй байж мэдэх юм. Гэвч анхны сэтгэгдлээс ч хэцүү даваа бол түүнтэй амжилттай харилцаа үргэлжлүүлэх билээ. Тиймээс Гоолингоо нь хайртынхаа ээжтэй дотносоход туслах, мөн чамайг зөвөөр ойлгуулах 9 ярианы сэдвийг санал болгож байна. Ярилцах тусам тэр чамайг хайрлахад хялбар болно шүү дээ.

Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд

1. Хайртынхаа болон түүний ах, дүүсийнх нь бага насны талаар
Гол төлөв эхний уулзалт тийм ч удаан үргэлжилдэггүй. Харин хадам ээжтэйгээ хоёулхнаа үлдэх тохиол хоёр юм уу гурав дах удаагийн уулзалтан дээр л таарах байх. Тиймээс юу ярих вэ гэж санаа зоволгүйгээр түүнээс гэр бүлийнхээ зургийн цомгийн үзүүлэхийг хүсээрэй. Өмнөө хэд хэдэн зургийн цомог дэлгээд зэрэгцэн суухад та хоёрын хооронд ямар ч зай мэдрэгдэхгүй бөгөөд хадам ээж нь хүүхдүүдийнхээ бага насны тухай ярихдаа маш дуртай байх болно. Нөхрийнхөө өрөвгөр үстэй багынх нь зургийг заагаад хөхрөлдөх өөрсдийгөө төсөөл дөө?

2. Хайртынхаа болон ах, дүүсийнх нь хорвоод мэндэлсэн түүх
Тэднийг яаж олсон, хэвлийд байхдаа ямар зан ааш гаргадаг байсан хийгээд аль эмнэлэгт төрсөн гээд хорвоод мэндэлсэн түүхийнх нь талаар асуух зүйл олон. Үүн дээр нэмээд тэдний нэрийг хэн яаж өгсөн талаар ч гэсэн сонирхох хэрэгтэй. Энэ завсраа өөрийнхөө хэрхэн төрсөн, яаж олдсон талаар ярьвал хадам ээж нь чамайг нээлттэй, хөөрхөн ааштай гэж бодох болно.

3. Хадам ээжийнхээ анх бэр болж ирсэн тухай
Нэгэн цагт тэр ч гэсэн чам шиг нөхрөө дагаад хадмуудтайгаа танилцахаар ирсэн бэр байсан шүү дээ. Тиймээс анх энэ айлд ирэхдээ догдолж сандарсан талаар нь асуугаарай. Бүх хадам ээжүүд яриасаг байдаггүй ч үүнийг мэдэхийг үнэхээр хүсч байгаа гэдэгт нь итгээд тэр шинэхэн бэрдээ ярьж өгч л таараа.

4. Нөхрийнхөө хүүхэд байх үеийнх нь бичлэг, зурвас гэх мэт зүйлс үлдсэн эсэхийг асуух
Чамбай ээж нар хүүхдүүдийнхээ багадаа өгч байсан баярын мэндчилгээ, хийж байсан дурсгалын зүйлс, видео бичлэг зэргийг нь заавал хадгалж үлдсэн байдаг. Нэг уулзалтынхаа үеэр хадам ээжээсээ үүний талаар асуувал тэр дуртайяа үзүүлэхээр “Нээрээ тийм шүү дээ” гэсээр шүүгээнээсээ гаргаж ирэх вий. Та хоёрыг дотносуулах, нөгөө талаар хайртынхаа багын зүйлсийг харж элгээ хөштөл инээх сайхан уулзалт болно.

5. Нөхрийнхөө идэх дуртай хоол, янз бүрийн зуршлуудын талаар
Чи нөхрийнхөө юунд дуртай, юунд дургүйг мэднэ л дээ. Гэхдээ өөрийнх нь ээжээс нь асууна гэдэг том завшаан шүү дээ. “Тулгаа ер нь ямар хоолонд илүү дуртай вэ? Надад болохоор нэг их хэлэхгүй юм” гэдэг ч юм уу, түүнийг онцгой гэдгийг нь мэдрүүлэх үгээр яриагаа эхлүүлээрэй. Тэгвэл хадам ээж нь чиний хайртын бантанг зөвхөн үрсэн луувантай тохиолдолд л иддэг, бяслагтай л бол жонхуу зуураад өгсөн ч иднэ дээ гэх мэт нууцын зэрэглэлийн мэдээллүүдийг өгөх болно.

6. Нөхрийнхөө аав, ээжийгээ хэр дуурайсан тухай
Мэдээж гадаад төрх, бие бялдар биш. Харин аавынхаа түшигтэй зан, холч ухааныг өвлөсөн үү, ээжээсээ найрсаг, хөгжилтэй чанарыг нь авсан уу гэдгийг нь асуугаарай. Ингэхдээ “Анзаараад байхад Цогоо аавыгаа дуурайгаад их халамжтай болсон юм шиг ээ” гэх зэргээр өөрийн олж харсан зүйлсээсээ жишээ аван яриарай. Энэ үед хадам ээж нь хүүгээ ярихын хажуугаар нөхрийн чинь 20, 30 жилийн дараа ямархуу хүн болохыг ч гэсэн давхар чамд мэдэгдэх юм.

7. Хадам ээжийнхээ гэртээ баримталдаг дүрмүүдийн талаар
Энэ бол тэр чигтээ гал тогоонд өрнөх яриа юм. Анх удаа түүнтэй хамт гал тогоонд орж хоол хийх үедээ хадам ээжээсээ гэртээ, хоол хийхдээ гээд үргэлж баримталдаг арга барилынх нь талаар асуугаарай. Сүрдмээр дүрмүүд байхгүй байх л даа. Гэвч хоолондоо амтлагч хийхээс аль болох татгалздаг, мах, ногоо хоёроо холихгүйн тулд өөр тавиур дээр хэрчдэг эсвэл гэртээ орж ирэнгүүтээ хувцсаа сольж өмсөх ёстой гэх мэт эзэгтэй хүний ёсоор мөрддөг зүйлсийг нь мэдэж авах хэрэгтэй. Сониуч нүдээр өөрийнхөө гэрт дагаж мөрддөг дүрмүүдийг ч гэсэн яриарай. Тэгвэл хадам ээж нь чамайг өөрийнх нь ярианаас хаяхыг нь хаяж, хэрэгтэй зүйлсийг нь хэрэглэх юм байна гэдгийг ойлгоно.

8. Хадмуудынхаа хүүхэд өсгөх арга барилын тухай
Одоохондоо та хоёр хүүхэдтэй болох талаар бодож эхлээгүй ч урьдчилан ийм яриаг хадамтайгаа хийсэн байх нь ирээдүйд бие биенээ ойлгоход маш их нэмэр болно.

9. Хадам ээжийнхээ мөрөөдлүүдийг асуух
Мөрөөдлүүдийнх нь тухай асуух үед хадам ээж нь “Би ч ёстой нэг ухаантай бэртэй болоод авлаа даа” гэж баярлах болно.

Хадам ээж бол нөхрөө дахин таньж болох мэдээллийн хамгийн том эх сурвалж билээ. Тиймээс түүнээс нэрэлхэж бишүүрхэлгүй бас эмээлгүйгээр бүх зүйлсийн талаар ярилцаарай.

Жич: Гэхдээ хайртынхаа ээжээс нөхрийнхөө бага залуудаа ямар бүсгүйчүүдтэй уулзаж, үерхэж байсныг нь асуухгүй байхаа мэдэж байгаа, тийм ээ?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8448207/f50/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2677
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2049
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2021
2506 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
» Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2240
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2288
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2263
2499 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2632
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2288
2497 Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2378
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
2494 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2228
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2654
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
2491 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청