Бичлэгийн тоо 3,329
Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс

2015 оны 1-р сарын 12 өдөр 17 цаг 26 минут

1. Тэр бүх хүнд таалагддаг байсан
Залуус таны өмнөх найз залуу хүн болгоны хайрыг татдаг сайхан эр байсан тухай сонсохыг хүсэхгүй. Ялангуяа таны эцэг эх, найз нөхдөд экс найз залуу тань маш их таалагддаг байсан талаар, мөн тэд та хоёрыг гэрлүүлэх талаар ярилцдаг байсан тухай цухуйлгаад ч хэрэггүй. Энэ нь түүний өөртөө итгэл итгэлийг ганхуулах болно. Учир нь үргэлж таны хуучин, гэвч "төгс" залуутай харьцуулагдана гэхээс эмээдэг. Дээрээс нь дотны бүх хүмүүс бүгд эксийн чинь талд байгаа гэдгийг мэдвэл бүр ч айна гээч. Оронд нь "Тэр бүх хүмүүст таалагддаг байсан л даа. Гэвч тэд түүний мөн чанарыг таниагүй байсан бололтой" гэж хэлж болно.

2. Тэр мөнгө сайн олдог байсан
Таны хуучин найз залуу өндөр цалинтай байсан уу? Тэр талаар өөртөө л хадгал. Хэрэв одоогийн найз залуу тань өөрийгөө санхүүгийн хувд эксийн тань дайнд хүрч чадахгүй гэдгээ мэдвэл бас л айж эхлэх болно. Эрчүүд өөрийн бүсгүйгээ бүх талаар нь сэтгэл хангалуун байлгаж чаддаг хэмээн өөрсдийгөө мэдрэх дуртай. Сэтгэл санааны болон эд материалын тал дээр. Оронд нь "Цалин ч яахав дээ...Тийм чухал биш...Надад хайртай чинь л чухал" гэж хэлээрэй.

3. Тэр миний сэтгэлийг шархлуулсан
Хосууд салж л байдаг нийлж л байдаг. Гэвч салалт бүр "зөөлөн" байдаггүй. Та түүнд дээрхтэй адил үг хэлвэл сэтгэлд нь бас л нэг юм үлэдэж орхих вий. Та экстэйгээ эргэж нийлэх талаар огт бодоогүй байсан ч, тэр таныг хуучин найз залуугийнхаа талаар одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг мэтээр ойлгох болно. Оронд нь: "Бид хоёрын сэтгэл адилхан л шархалч үлдсэн" гэж хэлээд үз. 

4. Тэр одоо их сайн яваа
Зарим хосууд салсныхаа дараа ч бие биетэйгээ холбоотой хэвээр байдаг. Тийм ч буруу юм биш л дээ. Хайрт тань таны эксийг таньдаггүй бол түүний одоогийн амьдралынх нь талаар бүр ч цухуйлгаад хэрэггүй. Учир нь тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс түүнтэй утас, мэйлээр харьцдгаа түүнд битгий мэдэгдүүл. Оронд нь "Түүнтэй олбоо тасраад уджээ. Бодвол сайн л яваа биз" гэж хэлээрэй.

5.Энд би хуучин найз залуутайгаа цуг ирж байсан
"Шинэ дурлал хуучин дурлалыг няц гишгэлэн өнгөрдөг"
Та урьд нь тэр газар хуучин хайрттайгаа цуг очиж үзсэн байлаа ч, энэ тухайгаа илтгэх хэрэггүй. Угаасаа л одоогийн хайрттайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн танд ШИНЭ мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тиймээс "энд урьд нь ирж байсан байхаа. Гэхдээ хэзээ гэдгийг нь санадаггүй ээ" гэж хэлээд л орхиорой. 

6. Энэ хувцсыг тэр авч өгсөн юм
Эрчүүд хайртай бүсгүйдээ сайхан үг хэлэх дуртай улс. "Өнөөдөр ямар хөөрхөн харагдаж байна аа. Даашинз чинь сайхан зохижээ" гэхэд нь "Тийм байна уу? Манай хуучин найз залуу энийг авч өгсөн юм" гэж хэлвэл түүний урам хугарах нь ойлгомжтой. Тэд таныг даашинзаа өмсөх болгондоо эксийнхээ талаар дурсдаг юм байна гэж ойлгох болно. "Энийг би хэдэн жилийн өмнө авч байсан юм" гэж хэлээд өнгөрөөгөөрэй.

7.Бид хоёр ... хийхээр төлөвлөчихсөн байсан
Та түүнтэй хамт хийхээр төлөвлөж байсан зүйлсээ хайртдаа хэлээд хэрэггүй. "Бид тийм хурим хийгээд, тийм байр худалдаж аваад, тэдэн хүүхэдтэй болно гэж ярилцдаг байсан юм"-Хэрэв та найз залуугийнхаа экс бүсгүйн талаар ийм үг сонсвол адилхан онцгүй сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ. Оронд нь "Би үргэлж ... хийхийг хүсдэг байсан" гэж хэлээрэй.

8. Тэр их хөгжилтэй байсан
Эрчүүд найз бүсгүйнхээ хажууд хөгжилдөж, тоглоом шоглоом хийх дуртай хүмүүс. Тиймээс ч экстэй чинь харьцулагдахаас мэээнэ. "Чи ямар хөгжилтэй юм бэ?" гэж түүнд байнга хэлж байгаарай.

9. Тэр нэг удаа залуустай зодолдоод...
Найз эмэгтэйнхээ төлөө эрчүүдтэй зодоон үүсгэж байсан түүхийг сонссоны дараа тэр үргэлж хэн нэгэнтэй жижиг зүйлээр шалтаглан гар зөрүүлэхийг хичээх болно. Эксээс чинь дутахгүй гэдгээ харуулах гэж тэр. "Асуудлыг зодооноор шийддэг эрчүүд надад таалагддаггүй" гэсэн хариулт хамгийн тохиромжтой.

10.Тэр орондоо их сайн/ их муу байсан
Секс бол их эмзэг сэдэв. Нэг л буруу үг хэлчихвэл бүх зүйл нурчихна. Хэрэв хуучин найз залуугаа секстээ муу байсан гээд хэлчихвэл, "Би тэрнээс нь ч муу байх вий дээ" гэсэн бодол тэдэнд төрнө. Харин сайн байсан гэж хэлвэл таныг түүн лүү ойртож ирэх бүрт хайртын чинь толгойд таны экстэйгээ хамт байгаа дүр зураг харагдана. "Бидний дотно харилцаанд сайн, муу аль аль нь байсан" гэж хэлээрэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8441058/7d0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2677
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2049
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2021
2506 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2192
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2152
2504 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2179
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2240
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2288
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2107
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2263
2499 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2632
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2288
2497 Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2378
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2093
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2159
» Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2228
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2654
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2086
2491 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2186
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2123
배너신청
자생병원

배너신청