Бичлэгийн тоо 3,329
Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ

Монгол залуус бүлэглэн Хятад иргэдийн амийг хөнөөж, мөнгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг саяхан гарчээ.

Хэргийг тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн утсанд Баянгол дүүргийн II хорооны нутагт айлын байранд хоёр хүн амиа алдсан байна гэх мэдээлэл 2015 оны нэг дүгээр 11-ний 23.30 цагийн үед иржээ. Энэхүү мэдээллийн дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт очиход тус байрыг түрээслэгч хоёр эрэгтэй гаднын нөлөөтэй амиа алдсан байжээ. Ингээд нарийвчилсан үзлэг явуулж, байрны болон гудамжны хяналтын камерууд, бусад нотлох баримтыг нягталснаар хэрэг гарахаас өмнө дээрх тоот руу 4-5 залуу орсон, удалгүй цүнх барьсаар гарч, “Приус” маркийн автомашинд сууж яваа нь бичигдэн үлдсэн байжээ. Үүний дагуу шалгахад уг машин нь Энхтайвны өргөн чөлөөний замаар Таваншар чиглэлд явж байгаа дүрс үлдсэн байж.

Амиа алдсан этгээдүүд арьс түүхий эдийн ченж хийдэг хятад иргэд байсан агаад гэмт этгээдүүд хохирогчдын гэрээс 210 сая төгрөгийг дээрэмдсэн байжээ.

Гэмт этгээд хэрэг хийснийхээ маргааш буюу энэ сарын 12-ны өглөө Дархан- Уул аймгаас баривчилсан байна. Тэд тавуулаа байсан бөгөөд ний хоёр нь ах дүү, нөгөө гурав нь найзууд байсан гэнэ.  Ийнхүү цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хүн амины хэрэг үйлдсэн этгээдүүдийг хилээр гарч зугтах, дахин гэмт хэрэг үйлдэхээс өмнө, богино хугацаанд олж саатуулсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж:www.buzznews.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8442486/bfd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2509 Хөрш нарны аймгаас дэлхийн "ихрүүд" илэрчээ 2015-01-19 2678
2508 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2050
2507 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2023
2506 Уучилж сурах уужуу ухаан 2015-01-18 2193
2505 Ихэмсэг, эгц суу 2015-01-18 2153
2504 Хадам ээжтэйгээ дотносоход туслах ярианы сэдвүүд 2015-01-18 2184
2503 Шинжлэх ухааны гэх хамгийн харгис 10 туршилт 2015-01-18 2241
2502 Царайлаг хүмүүст үнэгүй үйлчилдэг Хятад ресторан 2015-01-16 2289
2501 Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ 2015-01-16 2109
2500 Гоо сайхны хагалгаа нь амжилттай болсон одод 2015-01-16 2264
2499 9911-тэй дугаарын ”Гэмт хэрэгтэн”-ийг баривчиллаа 2015-01-15 2633
2498 Гэртээ удаан хадгалж болохгүй эд зүйл 2015-01-15 2289
» Хятад иргэдийг хөнөөн 210 сая төгрөгийг нь дээрэмдсэн Монгол залуус баригджээ 2015-01-13 2379
2496 Чингис хааныг казах хүн байсан гэв 2015-01-13 2095
2495 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв 2015-01-13 2160
2494 Эксийнхээ талаар хайртдаа хэлж болохгүй үгс 2015-01-12 2229
2493 Ким Кардашиан хилийн шалгалтанд бэлэн ирэв 2015-01-12 2655
2492 Ким Жон Ун Шотландад зоогийн газар нээнэ 2015-01-12 2087
2491 Ажлыг гараасаа хурдан гаргах 18 арга 2015-01-11 2187
2490 Жастин Биберийн фэнүүд модель Лара Стоуныг сүрдүүллээ 2015-01-11 2124
배너신청
자생병원

배너신청