Сүйрсэн онгоцноос хоцорсон азтай гэр бүл
Индонезийн QZ8501 онгоц далайд сүйрсэн болох таамаг батлагдаж усны гадаргуу дээр хөвөх цогцос бусад эд зүйлсийг эрлийн багийнхан олоод байна.
Энэ эмгэнэлт хэрэг явдлын сацуу нэгэн азтай гэр бүлийн талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Уг онгоцоор аялах ёстой байсан нэгэн гэр бүлийн арван гишүүн онгоцноосоо хэдхэн минут хоцорсон нь тэднийг магадгүй энэ цаг мөчид хамгийн азтай гэр бүл хэмээхэд хүргэжээ. Хадагтай Кристианавати болон түүний нөхөр AirAsia компаниас нислэг хоёр цагаар урагшилсан мэдээллийг утас болон е-майл хаягаараа хүлээж авсан ч шалгаж амжаагүй тул ийнхүү онгоцноосоо хоцорсон ажээ.
QZ8501 онгоцоор аялах байсан нэгэн гэр бүл онгоцноосоо хоцорсон нь тэднийг энэ цаг мөчид хамгийн азтай гэр бүл хэмээхэд хүргэжээ.
Тэдний гэр бүлийн арван гишүүн зул сарын баярыг Сингапурт өнгөрүүлэхээр төлөвлөсөн анхны аялал нь энэ байх байжээ. Онгоцноосоо хоцорсноо азгүйд тооцож байсан энэ гэр бүлийнхэнд орон нутгийн цагаар өглөөний 9 цагт нисэх буудлын ажилтан тэдний суух байсан онгоц сураггүй болсон мэдээллийг хүргэхэд тэдний гэр бүлийнхэн ямар их аз тохиосныг мэдсэн байна.