Бичлэгийн тоо 3,329

Тэрбумтан болох 10 шинж

Уншсан 2402 vote 0 2014.12.30 13:00:43
Баяжих, тэрбумтан болох гэдэг зарим хүмүүсийн хувьд уран зөгнөл шиг санагдаж болох боловч үүнд үнэндээ тийм ч холын хүчин чармайлт шаардлагатай байдаггүй. Саятнуудыг амжилтанд хүргэсэн онцгой шинж тэмдгүүд болон цөөн хэдэн зуршлуудыг танд танилцуулж байна. Саятнууд хэрхэн амьдардаг талаар бяцхан судалгаа хийж, эмхэтгэн доорх жагсаалтыг бэлтгэлээ. 

1. Та үргэлж саранд ангуучилдаг
Та юу ярьж байгаагаа мэддэг. “Та онохгүй байсан ч хамаагүй сарыг онил, та оддын дунд буух болно.” Хэрэв та B төрлийн хүнээс A төрлийн хүн болохоор хичээж байгаа бол, танд саятны сэтгэлгээ байна. Та баян болох зорилготой бол 1 сая биш 10 сая долларыг онил. Үргэлж томоор сэтгэ.



2. Та нээлттэй оюун ухаантай байдаг
Та шинэ санаа олохоос айдаггүй бөгөөд хязгаарлагдмал оюун ухаан нь урам зориг, итгэл найдвар, эр зориг, идэвхитэй төсөөллийг үгүй хийдэг гэдгийг мэддэг. Амжилтанд хүрсэн тэрбумтнууд мөнгө, аз жаргал, амжилтанд хүрэхийн тулд эхлээд сэтгэхүйн өөрчлөлтийг хийдэг.



3. Та бүтээлч үр дүн гаргахад цагаа ашигладаг
Та цагийг бүтээлч ашиглах нь мөнгөнөөс илүү үнэтэй гэдгийг ойлгодог. Хэтэрсэн үр дүн нь тодорхойгүй зүйлд цагаа үрнэ гэдэг сайн зүйл биш. Санхүүгийн амжилтанд хүрсэн хүмүүс цаг хугацаа болон боломжийг ажиллаж биш амжилтанд хүрч байна гэж мэдэрсэн зүйлдээ ашигладаг.



4. Та зорилгодоо хүрэх дуртай
Хэрэв та үргэлж ямар ч зорилгийнхоо төлөө уйгагүй зүтгэдэг бол, та яг л саятан шиг сэтгэдэг гэсэн үг. "Game Changers Академ"-ийг үндэслэгч Peter Voogd: “Хэрэв та зориогүй л бол, санаандгүйгээр саятан болж чадахгүй” -гэжээ.



5. Та ямар нэгэн бэрхшээлтэй нүүр тулахад өөдрөг хэвээр байдаг
Ядуу ноорхой хувцаснаас эхлэн баян болсон зохиолч J.K. Rowling мэтийн маш олон саятнууд байдаг. Тэрээр ганц бие ээж байсан бөгөөд өөрт хамгийн их ач холбогдолтой зүйлд бүхий л анхаарлаа хандуулж чаддаг байсан нь түүний амжилтын үндэс байжээ. Баян хүмүүс “Би амьдралаа өөрөө бүтээдэг” гэж боддог бол ядуу хүмүүс “Надад энэ амьдрал заяагдсан” гэж итгэдэг байна.



6. Та дэлхий дээр юу болж байгааг мэдэж байдаг
Хэрэв та өглөөг өнөөгийн дэлхий дахины мэдээллийг сонсож эхлүүлдэг бол та саятан хүний зуршлыг өөртөө хэвшүүлжээ. Билл Гэтес, Варен Буф мэтийн бизнес эрхлэгчид "The New York Times", "The Wall Street Journal" зэрэг хэвлэл мэдээллийг уншиж амралтын өдрөө эхлүүлдэг байна.



7. Ядуу байхад ямар ч ач холбогдол өгдөггүй
Та ядуу гэдэг нь байж болох зүйл гэж хэлэх бүх шалтаг, шалтгаан ямарваа зүйлийг үгүй хийдэг. Билл Гэтес “Хэрэв та ядуу төрсөн бол, энэ нь таны буруу биш. Гэхдээ хэрвээ та ядуу үхвэл, энэ жинхэнэ таны буруу байх болно” -гэжээ.



8. Та сайн хамтрагчтай, эсвэл амжилттай удирдагчийг эрэлхийлдэг
Та  амжилтгүй хүмүүсийн оюун ухаанаар өөрийгөө хязгаарлахгүй байх нь чухал гэдгийг ойлгодог. Та саятнууд юу хийдэг болон таны амжилтын чухал нөөц болох зөвлөгч удирдагчдыг анхаарч үздэг. Forbes сэтгүүлийн 2013 оны тэрбумтнуудын жагсаалтан дээрх 400 Америкчуудын 68 хувь нь “self-made” тэрбумтан буюу эд хөрөнгөө өвлөж аваагүй өөрөө бүтээсэн гэсэн тооцоо гарсан байна. Нууц нь тэдний ихэнх нь ямар нэгэн хязгаарлагдмал сэтгэхүйгээс зайлсхийхэд тусалдаг зөвлөгч, багштай байсных юм байна.



9. Танд “төлдөггүй” өрөөс зайлсхийдэг
Мөнгө хийж ашиг олдоггүй өр хэзээ ч тавихгүй гэсэн дүрэм гарга. Хэрэв та машин авахаар мөнгө зээлж байгаа бол, тэр таны орлогыг нэмэгдүүлнэ гэсэн баталгаатай байх хэрэгтэй. Баян хүн мөнгөний урсгалыг өсгөх зорилгоор хөрөнгө оруулалт татдаг бол, ядуу хүн баян юм шиг ямар нэг зүйл худалдан авахын тулд өрийг ашигладаг байна.



10. Та хөрөнгө оруулахад зориулсан хуримтлалтай
Та мөнгө хадгалах цорын ганц арга бол хөрөнгө оруулалт гэдгийг ойлгодог. Найдвартай, гар хүрч болохооргүй дансанд хадгалсан мөнгөө хий. Яаралтай, чухал үе байсан ч хадгалсан мөнгөө өөр ямар нэг зүйлд хэзээ ч бүү зарцуул. Энэ нь та орлогоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд таныг илүү хүчирхэг болгоно. Та хүрч чадахгүй байгаа зүйлдээ хуримтлал үүсгэх хэрэгтэй гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8423635/cb2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2469 Дэлхийн улсууд шинэ оноо ингэж угтав 2015-01-02 2213
2468 Сүйрсэн онгоцноос хоцорсон азтай гэр бүл 2014-12-31 2696
» Тэрбумтан болох 10 шинж 2014-12-30 2402
2466 Айл тонох гэсэн Санта террорист халдлагаас сэргийлжээ 2014-12-30 2294
2465 Т.Ариунаа шинэ жилээр халтуур хийхгүй, дуугаараа бэлэг барив 2014-12-29 2198
2464 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
2463 Өчигдөр алга болсон зорчигч тээврийн онгоцыг хайж байна 2014-12-29 2275
2462 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
2461 Хөгшрөхийг үл хүсэгчдийн баримтлах 10 зарчим 2014-12-28 2252
2460 Баярын ширээг чинь чимэх жор: Гүзээлзгэний хавчуургатай амтат бялуу 2014-12-26 2242
2459 Шинэ жилсэг санаа №54 2014-12-26 2136
2458 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
2457 Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд, Б.Мөнгөнтуул, Д.Ням-Очир МУГТ боллоо 2014-12-24 3131
2456 Уураа барих аргуудаас 2014-12-24 2077
2455 Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ 2014-12-24 2121
2454 Эм уухгүйгээр ханиад дарах аргууд 2014-12-23 2319
2453 Өмнөд Солонгос АНУ-ын шувууны гаралтай бүтээгдэхүүнд хориг тавилаа 2014-12-23 2120
2452 Нострадам 2015 оныг юу гэж зөгнөсөн бэ? 2014-12-19 2873
2451 Баардсан биш гай болов 2014-12-19 2674
2450 Эмэгтэй хүний заавал мэдэх алтан дүрмүүд 2014-12-19 2499
배너신청
자생병원

배너신청