Бичлэгийн тоо 3,329
Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе
Эмэгтэй хүнд гэртээ суух шалтгаан мундахгүй л гардаг шүү дээ. Гэхдээ та гэрт суулаа гээд зөвхөн гэр орны ажилд дарагдаж суух хэрэггүй. Гэртээ байхдаа өөрийнхөө өмнөх ажлын амжилтаа ахиулан өөрийгөө хөгжүүлж болох бүх арга хэмжээг авах хэрэгтэй.

1. Онлайн сургалтуудад нэгд

Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсч байвал суралцахаа хэзээ ч зогсох хэрэггүй. Онлайн сургалтуудыг судлаад өөрийн зорилгод тохирох нэгийг сонго. Хэл судалсан ч болно шүү дээ. Боловсрол, мэдлэгтээ илүү анхаарснаар та илүү чадваржиж, ажилдаа эргэн орсны дараа дарга чинь ч танийг үнэлэх болно. Ихэнх онлайн сургалтууд үнэ төлбөр бага байхаас гадна үнэгүй сургалтууд ч мөн байдаг.

2.Нийтлэл болон ном унш

Гэртээ цагаа зөв өнгөрүүлж, мэдлэгээ тэлэх нэг арга бол ном, нийтлэл унших. Нэг суугаад л бүгдийг уншиж дуусгах шаардлагагүй шүү дээ. Өдөрт нэг, хоёр бүлэг уншихад хангалттай. Ялангуа хийдэг ажил, карертайгаа холбоотой ном, нийтлэл уншвал тэр чиглэлээрээ илүү төлөвшиж чадна.

3.Ажлын зарууд шалга

Ажлын зар тогтмол үзсэнээр танд мар боломж байгааг мэдэхэд тустай. Шинэ ажилд орох эсвэл одоо байгаа ажлаасаа илүү танд нийцсэн, дээр албан тушаалтай сайн газар олдож болно шүү дээ. Эсвэл илүү цалинтай ажил ч олох боломжтой.

4.Шинэ санаа ол

Хэрэв танд чөлөөт цаг гарвал өөрийн ажил мэргэжил, сонирхолтой холбоотой шинэ санаа бодож ол. Шинэ санаагаа бичиж, тэмдэглэж авахаа мартваа. Ажилдаа эргэж орсны дараа шинэ санаануудаа даргадаа сонирхуулаарай. Санааг чинь хэрэгжүүлэхгүй байлаа ч таний хичээнгүй байдлыг магтах болно.

5.Цахим сүлжээ

Олон нийтийн сүлжээ ашиглан өөрт хэрэгтэй, адил мэргэжилтэй болон таний карерт хэрэг болж болох хүмүүстэй танилцаж, туршлага солилцоорой.

6.Интернэт ух

Хэрэв та байнга интернет ашигладаг бол хэрэгтэй мэдээлэл авч байгаа эсэхээ нэг бодоорой. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол одооноос өөрт хэрэгтэй, таний мэргэжлийн дагуух блогуудыг олж уншаарай. Ингэснээр та өмнө нь мэддэггүй байсан олон шинэ зүйлээ мэдэж авах боломжтой. Жишээлбэл компаниудын ашиг орлого, байгууллагын бодлого, мөн байгууллага өөрсдийн шилдэг ажилчиддаа ямар боломж санал бодгодог гэх мэт мэдээлэл байж болно.

7.Мэдээ үз

Хэрэв та үйлчилгээний байгууллага, эсвэл хүнтэй харьцдаг газар ажилладаг бол длэхий ертөнц болон манай улсад юу болж өнгөрч буй талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэснээр та нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болно
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8405822/01a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2449 Гиннесийн номд орсон сонин сонин дээд амжилтууд 2014-12-18 2329
2448 Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор боллоо 2014-12-18 2126
2447 Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ 2014-12-18 2283
2446 Манай гаригийн сүүлчийн амьд биетэн тэр байх 2014-12-17 2202
2445 Аймшигтай даргын аргыг хэрхэн олох вэ? 2014-12-16 2126
2444 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
2443 Дүнжингарав шинийн наймны дотор болно 2014-12-16 2105
2442 Ой тогтоолтын ДАШТ-д Монголчууд тэргүүлэв [1] 2014-12-15 2310
» Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
2440 Өглөөний цайнаасаа өмнө амжуулах АРВАН зүйл 2014-12-14 2372
2439 Хэт идэхээс сэргийлэх 10 зальтай арга 2014-12-13 2520
2438 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2048
2437 Охидыг дарамталж бэлгийн харьцаанд ордог этгээд “16 настай” хүүхэд байжээ 2014-12-12 2316
2436 Ц.Алдармаа батлан даалтад гарчээ 2014-12-12 2249
2435 Супер баатар болтлоо булчингаа хөгжүүлсэн тамирчин 2014-12-12 2201
2434 Леонардо ДиКаприо шөнийн клубээс 20 бүсгүй авч явж наргижээ 2014-12-10 2213
2433 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
2432 Хүмүүс, бүр тосгоноороо сураггүй алга болсон хачин тохиолдлууд 2014-12-09 2318
2431 Боксын холбоо ОУХМ М.Нандинцэцэг. О.Сувд-Эрдэнэ, Э.Уянга нарыг шигшээ багаас хөөжээ 2014-12-09 2306
2430 Ханхүү Уильям болон гэргий Кейт Миддлтон нар Лебронтой уулзжэ 2014-12-09 2243
배너신청
자생병원

배너신청