АНУ-д гурав хоногийн айлчлал хийж буй Английн ханхүү Уиллиам болон
Кэмбрижийн ахайтан Кейт Миддлтон нар Нью Иорк хотноо саатан Кливлэнд
болон Бруклины тоглолтыг үзэж сонирхлоо. Тоглолтын өмнө NBA-гийн
комиссар Адам Силвер, NBA-гийн глобал төлөөлөгч Дикембе Мутомбо нартай
уулзсан Ханхүү Уиллиам, түүний гэргий Кейт Миддлтон нар тоглолтын дараа
NBA-гийн супер од Леброн Жэймстэй уулзаж, дурсгалын зүйл хүлээн авчээ.
Бичлэгийн тоо 3,329