Бичлэгийн тоо 3,329
Умард Солонгосын тухай сонин баримтууд

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “сураггүй болж”, төрийн өндөр албан тушаалтнуудаа бөөнөөр нь цаазалж гээд Умард Солонгосын тухай баримтууд ар араасаа цуварч энэ чинь ер нь ямар улс вэ гэсэн сонирхлыг улам төрүүлсээр. 
Гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, хаалттай энэ орны тухай гайхмаар зарим  баримтыг дэлгэж байна. Итгэнэ үү байна уу, өөрөө мэдэх хэрэг. 

1.    Умард Солонгос бол бичигт үсэгт тайлагдсанаараа дэлхийд тэргүүлэх орон гэж болно. Хүн ам нь үндсэндээ 100 хувь бичиг үсэгтэй. 

2.    Энэ улсад үс засах 28 хэв загварыг төр засгаас тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдэд 14 төрөл байдаг бол эрчүүдийг үсээ 5 мс-ээс илүү урт ургуулахыг хориглодог ч хижээл насны эрчүүдэд 7 см ургуулахыг зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ эрчүүдийг их удирдагч Ким Чен Унтай ижил загвараар үсээ засуулахыг шаардана.

3.    Өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир нэг солонгос хүний жилийн орлогоос 800 дахин их мөнгийг сайн чанарын коньякт зарцуулдаг байжээ. Тэрээр Хеннесси коньяк худалдан авахад жилд 700 мянган евро зардаг байсан гэдэг. Гэтэл солонгос хүний жилийн орлого 1-2 мянган доллар л байсан.

4.    Умардын дарангуйлагч бас кинонд үйлсгүй дуртай нэгэн байсан гэнэ. Түүний цуглуулгад 20 мянган кино байсны дотор “Рэмбо”, “Гозилла”, 13 дахь баасан гараг” зэрэг кино байжээ

5.    Умард Солонгос  нийт газар нутгийнхаа  20 орчим хувийг  л газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

6.    Умард Солонгосын иргэд, ялангуяа Солонгосын дайны дараа төрсөн иргэд Өмнөд Солонгосын иргэдээс дунджаар 6 см намхан. Хүнсний хомсдолтой холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. БНАСАУ-ын гурван хүүхэд бүрийн нэг нь хүнс тэжээлийн дутагдалтай өсч байгаа. 

7.    БНАСАУ байнгын армийнхаа бүрэлдхүүний тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнөөдөр энэ улсад 1 сая 190 мянган хүн цэргийн алба хааж байгаа. 

8.    Армид алба хаахад бэлэн хүний нь тоо Сенегал улсын нийт хүн амтай тэнцэнэ. 6,5 сая эрэгтэй, 6,4 сая эмэгтэй эх орноо хамгаалахаар БНАСАУ-ын зэвсэгт хүчинд алба хаахад бэлэн байгаа. 

9.    БНАСАУ нийтдээ 25,5 мянган км авто замтай ч үүний 2,8 хувь болох 724 км зам л хатуу хучилттай. 

10.    Умард Солонгосын 6 сая хүн хүнсний хомсдолтой байгаа бол хүүхдүүдийн 33 хувь нь хүнсний хомсдолоос болсон суурь өвчтэй. Зарим мэдээгээр Умард Солонгос Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ 23,4 хувийг ХАА-д зарцуулдаг.

11.    Умард Солонгосыг авлигад хамгийн их идэгдсэн орон гэдэг. 2013 оны Авлигын индексээр БНАСАУ, Сомали, Афганистан орнууд авлига бүр хямралын хэмжээнд хүрсэн гэж гарсан. 177 орныг 100 хүртэлх оноогоор дүгнэхэд БНАСАУ 8 оноо авсан. 
Эх сурвалж: www.assa.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8357018/b72/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2391
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2183
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3033
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2093
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2532
» Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2592
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2607
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2293
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2347
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2049
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2236
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2221
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2527
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2430
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2534
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2311
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2977
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2534
배너신청
자생병원

배너신청