Бичлэгийн тоо 3,329

32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх

- Тэрээр хаана ч хүргэдэггүй хоёр километр урт огт хэрэггүй хонгил ухжээ -

Америкийн баруун өмнөд нутгийн Мохаве цөлийн Эль-Пасо хотын хавьд хатуу чулуулаг дундуур ухсан 2087 метр урт хачин сонин хонгил байдаг. Хонгил бүр ямар нэгэн газарт хүргэх зориулалтаар бий болсон байдаг бол энэ хонгил юунд ч хүргэдэггүй нь хачирхалтай.

Уильям Генри Шмидт гэгч сонин зантай хүн энд хонгил байх ёстой гэж үзсэн ганцхан шалтгаанаар л уг хонгил бий болжээ.

Тэр хатуу чулуун дундуур хонгил ухан, амьдралынхаа 32 жилийг зориулсан хэдий ч, энэ тухайгаа хэнд ч ярьж байгаагүй аж. Өөрийнх нь сонин ажлын тухай асуултад тэр хариулахдаа, энэ бол “хамгийн дөт зам” гэж хэлдэг байж. Чухам хаана хүрдгийг хэн ч мэддэггүй байна.

Шмидт биеэ тэнхрүүлэхээр 19 дүгээр зууны сүүлчээр Род-Айленд муж улсаас Калифорнийн цөлд иржээ. Тэр уулын ажил хийхээр түрээслэж авсан тэр газраас холгүй 1902 онд хонгилоо ухаж эхлэсэн бололтой.

Тэрээр зээтүү, лантуу, гар өрөм, тэсрэх бодис хэрэглэн ухаж, харин хонгилоос хайргыг жижиг тэргэнцрээр зөөдөг байсан байна. Заримдаа хайргыг үүрээд ч явдаг байжээ. Дараа нь тэр хонгилд зам төмөр, уурхайн тэргэнцэр тавьж, үүгээрээ хайргыг гадагш зөөдөг болсон байна.

Энэ хүн ерөөс солиотой хүн гэж энд аж төрдөг олонх хүн үздэг байжээ. Тэр ганц бие байсан бөгөөд нарийндаа хатсан хүн гэсэн нэр ч авч байж. Учир нь тэр хувцсаа шуудайны өөдсөөр нөхөж, харин гутлаа лаазалсан нөөшний төмрөөр үдэж хаддаг байсан байна. Тэсэлгээ хийхдээ цэнэг хэмнэх нэрийдлээр гар татаж, дэлбэлэлтийн бүсэд ойрхон байснаас тэр олон удаа хүндээр шархдаж байжээ. 

Нутгийн хүмүүс түүнийг “Гажиг Шмидт” гэж хочилж, харин сүүлд нь өөрөө “Burro” (англиар Илжиг) гэдэг нэр авчээ.

Өнөөдрийг хүртэл “Илжиг-Шмидт”-ийн хонгил нь нууцлаг хэвээр байгаа бөгөөд энд ирж үзэхээр шийдсэн хүмүүсийн сониуч занг хөдөлгөсөөр байгаа гэнэ. Шмидт юу хийж байгаагаа мэдэж байсан хэрэг гэж тэнд очиж үзсэн бүх хүн батлан хэлэхэд бэлэн байдаг аж.

Түүнд ийм ажил хийх ямар ч тусгай мэдлэг, мэргэжил байгаагүй ч, түүний хийсэн чимхлүүр ажил огт эргэлзээ төрүүлдэггүй байна.

Гэсэн ч, яахлаараа хаана ч хүрдэггүй хонгил ухдаг байна аа? гэсэн асуулт хариултгүй байсаар байна.

Шмидтийг ингэж хонгил ухаж байхдаа хонгилд хүдрийн баялаг орд, алтны судал олсон гэх цуу яриа тарж байжээ.

Гэвч эдгээрийн ярианы аль нь ч нотлогдоогүй байна.

Хэд хэдэн хүн Шмидтийн хонгил болон түүний хийсэн ажлыг шинжлэн судласан ч, тэр өөрийн ийм ажил хийх болсон шалтгааны тухай ганц тэмдэглэл үлдээгээгүй ажээ.

С.Инда

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8352556/3e1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
2359 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
» 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청