Бичлэгийн тоо 3,329

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв

И-мэйлХэвлэхPDF

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан өнгөрөгч 10 дугаар сарын 13-15-нд болсон. Энэ хуралдаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг урагшлуулахад хувь нэмэр орууллаа.

Хуралдаанаар тус комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх зорилгоор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015-2020 онд хөгжүүлэх хамтарсан арга хэмжээний хөтөлбөр байгуулах, ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50-100 тэрбум рублийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан солилцох эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс ордыг ашиглах зөвлөмжийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Шүрэнгийн усан цахилгаан станцыг барихад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл солилцох зорилгоор төрийн болон мэргэжлийн судалгааны төлөөлөгчдийг оролцуулсан хамтарсан уулзалтыг 2015 онд зохион байгуулах, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх ажлыг идэвхжүүлэх, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг 2014 онд багтаан эцэслэн тохиролцох, ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар Монголын экспортын ачааг гуравдагч орнуудын зах зээлд хүргэх, БНАСАУ-ын Ражин боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, тус боомт руу туршилтын нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус комиссын хуралдааны дүнг  сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

Арьс, ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар, Дархан хотын гадна Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг шинээр барьж эхлэх зорилт тавьсан. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон юм. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүүлэх хүрээнд Засгийн газрын 249 дүгээр тогтоол гарчээ.

Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн энэ тогтоолын 1 дүгээр зүйлийг “Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулсугай” гэж өөрчлөхөөр боллоо.

Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэд технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг 2014 оны 11 дүгээр сараас эхэлж, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт үүрэг болголоо.

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Энэ төслөөр тус хуульд дараах зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Үүнд:

Нотариатын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, үйлчилгээний хөлс, зардлыг хэмнэх зорилгоор нотариатын үйлчилгээ үзүүлэх субьектийн хүрээг өргөтгөн хуульчилжээ. Тухайлбал, нотариатч ажиллаагүй сумдад тухайн сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны эрх зүйн ажилтан, түүний эзгүйд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын албаны дарга, түүний эзгүйд төрийн сангийн төлөөлөгч, эсхүл нийгмийн бодлогын ажилтан нотариатын үүрэг гүйцэтгэхээр төсөлд тусгажээ.

Төрийн байгууллага түүний дотор бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасан үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулж нотариатч өөрсдийн гэрчилсэн үйлдлийн мэдээллээр цахим сан үүсгэх, мэдээллийн санд байршуулах, бүртгэлийн байгууллагад дамжуулах, баяжуулах, түүнчлэн бүртгэлийн байгууллагад лавлагаа, хүсэлт гаргах зэргээр цахим үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.

Нотариатын үйлчилгээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Нотариатын тухай хуульд тус тус зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж байгаа одоогийн зохицуулалтыг өөрчилж, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн дээд сургууль, гадаад улсад эрхзүйн чиглэлээр суралцаж бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн мэргэшлийн шалгаруулалтад оролцох эрхтэй байхаар, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгох зэрэг олон өөрчлөлтийг тус хуулийн төсөлд тусгажээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар,

Нотариатын үйлчилгээний хүртээмж дээшилж, үйлчилгээ иргэдэд ойртоно. Олон улсын жишигт нийцсэн нотариатын зарим төрлийн үйлдлийг гэрчлүүлэх (үйлчилгээ авах) хууль зүйн боломж иргэдэд бий болно.

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх хуульд заасан нөхцөл, шаардлага өөрчлөгдөж, мэргэшлийн шалгалтыг шударга, ил тод явуулах боломж бүрдэнэ. Нотариатын үйл ажиллагаанд гардаг түгээмэл зөрчил эрс багасч, зөрчил гаргасан нотариатчид хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэнэ.

Хууль тогтоочдоос эрх олгосны дагуу өмнө нь баталсан дүрэм, журмыг хуульчилж, хариуцлагын тогтолцоог хуулиар нарийвчлан тогтоодог болно гэж үзэж байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нотариатын тухай хуулиар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байна. Энэ зөвшөөрлийг нийт 281 хүн авснаас нийслэлд 192, орон нутгийн тойрогт 74 нотариатч үйлчилгээ үзүүлж, 15 нотариатч тусгай зөвшөөрлөө хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

Музейн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ

Музейн бодлого зохицуулалт доголдож ирсний улмаас Монголын ард түмний соёлын үнэт өв, бүтээл, музейн үзмэр олноор алга болж, үрэгдэх нь их байна. Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хадгалалтын горим дэг зөрчиж үзмэр гэмтээсэн, тухайн музейн чиглэлд нийцэхгүй, шаардлага хангахгүй үзмэр худалдан авсан тохиодолд музейн удирдлага, холбогдох ажилтанд хариуцлага тооцох, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох замаар музейн эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдаад 90 жил болсон ч музейн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт байхгүй, музей, үзэсгэлэн, цуглуулгын ялгаа тодорхой бус, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоо бүрэн төлөвшөөгүй тул музейн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч, Музейн тухай анхны хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Энэ хуулийн төслөөр музейн нэр томъёоны тодорхойлолт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, музей байгуулахад тавигдах шаардлага, музейн төрөл, түүнтэй төстэй байгууллагын эрх, үүрэг, музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэн баримтжуулалт, үзлэг тооллого, судалгаа шинжилгээ хийх болон сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, үйлчилгээ, ашиглалт, сурталчилгаа, ажилтны ёс зүйн асуудлыг хуульчилна. Хуулийн төсөл батлагдсанаар музейн үйл ажиллагаа, түүнийг эрхлэх, сан хөмрөгт агуулагдаж байгаа мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэдийг оролцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Товч мэдээ

· - Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда улс, Бүгд Найрамдах Руанда улс, Холбооны Микронез улс, Бүгд Найрамдах Гаити улс, Бүгд Найрамдах Кирибати улс, Экваторын Гвиней улс, Бүгд Найрамдах Чад улс, Бүгд Найрамдах Маврики улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·

· - Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган дэмжихээр тогтлоо.

·

· - Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлтэй танилцаж, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу төслийн үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.

·

· - Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8354796/a27/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2369 Төрсний дараа хэрхэн жингээ хасах вэ? 2014-11-06 2390
2368 Алдармаа хэргээ аргалуулахын тулд хэн нэгэнд 10 сая төгрөг өгсөн гэнэ үү 2014-11-06 2182
2367 Арьс ширний зургаан үйлдвэр Туул гол руу бохироо шууд цутгаж байна 2014-11-05 3032
2366 Духан дээрх мэнгийг нь арилгахын тулд эвэр ургуулжээ 2014-11-05 2090
2365 Орон сууцны 8%-ийн зээл хүсэгчийн мэдвэл зохих зүйлүүд 2014-11-04 2541
2364 18 настай Б.Очирбат 40000 Солонгосчуудын өмнө ая дуугаа өргөн Монгол Улсаа сурталчиллаа 2014-11-04 2531
2363 Умард Солонгосын тухай сонин баримтууд 2014-11-04 2591
2362 Би холливуудын хамгийн сайхан бүсгүй 2014-11-03 2606
2361 Хужаа нарын инээмсэглэл, Монгол охидын гашуун нулимс 2014-11-03 2292
2360 Сумочдын цалин хэд байдаг вэ? 2014-11-03 2346
» Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
2358 Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 14 зүйл 2014-11-02 2235
2357 Нярай хүүхдээ гудамжинд хаясан 19 настай Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ 2014-11-02 2219
2356 Дэлхийг аврах цорын ганц найдвар 2014-10-31 2524
2355 Өөдрөг явах 25 зарчим 2014-10-31 2544
2354 32 жил нууцлаг хонгил ухсан эрийн түүх 2014-10-31 2426
2353 Хэрхэн өглөө эрт босохыг үзэн ядахаа болих вэ? 2014-10-28 2533
2352 Монгол хэдэн төгрөгийн өртэй вэ? [1] 2014-10-28 2306
2351 хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 2014-10-27 2975
2350 Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв 2014-10-27 2533
배너신청
자생병원

배너신청