Бичлэгийн тоо 3,329

Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг

Ажил & Мөнгө  | 2014 / 09 / 07

…Буюу "завтай" болохын төлөө л завгүй бай 
-Би хүнд хэцүү ажлыг үргэлж залхуу хүнд даалгадаг. Учир нь тэр үүнийг яаж хялбарчлах аргаа олдог юм. -Билл Гейтс

Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг

Ихэнх хүн улам завгүй болохын төлөө шургуу ажилладаг. Улам олон юмыг зэрэг амжуулдаг, улам шахуу давчуу хуваарьтай байхыг ажил хэргийн амжилтаар төсөөлдөг болохоор магадгүй тэгдэг байх. Гэхдээ би чамд өнөөдөр арай өөр эрхэмлэлийг санал болгомоор байна.

Өглөөнөөс орой хүртэл амсхийх ч завгүй яваа хүн илүү "чухал" бөгөөд мундаг харагддаг нь үнэн л дээ. Гэтэл үнэндээ хорвоогийн хамгийн амжилттай хүмүүс завтай болохын төлөө ажилладаг "залхуу" хүмүүс байдаг. Тэд ажил нэмэх ажлыг биш, ажил хасах ажлыг илүүтэй хийдэг юм. Тэгж байж тэд амьдралдаа хурдан хурдан шат ахидаг. Тэгж байж тэд гэр бүл, үр хүүхэд, мөнгө олох зорилгогүй тэмүүллүүддээ цаг гаргадаг. Тэгж байж тэд нэгэнтээ олж нээсэн ганц нууран дотроо шигдээд байлгүй, дараагийн том далайд үсрэн орох бэлтгэлээ базааж амждаг. Тэгж байж тэд илүү утга учиртай амьдардаг юм.

Арай ойлгогдохоор тайлбарлая л даа. Анх ажилд орсноос хойш чиний өдөр тутамд хийх ажлын жагсаалт жил ирэх тусам илүү зузаарч, олширч, бөөгнөрсөөр ирсэн бол чи улам завгүй болохын төлөө л өдийг хүртэл ажиллажээ гэсэн үг. Энэ бол тодорхой түвшний амжилт мөнөөсөө мөн. Чиний хариуцлага өндөрссөн байна. Чамд хүмүүс илүү итгэж найддаг болж. Чи магадгүй албан тушаал ч ахисан байх. Гэхдээ чи илүү аз жаргалтай болсон уу? Чи хүссэн зүйлдээ цаг гаргаж чаддаг болсон уу аль эсвэл өдөр тутмын ажлынхаа хүрээнд боол мэт зүтгэж байна уу? Эргээд ажилд анх орж байсан үеэ санахаар сайхан чөлөөтэй байсан юм шиг санагддаг уу? Эдгээр асуултууд чиний доторх ямар нэг бардам занг хөндөж байвал чи урт настай амжилтыг бүтээж хараахан чадаагүй явна гэсэн үг юм.

Бид бүгдээрээ улам хөнгөрөхийн төлөө, тийм гол чиглэлтэйгээр ажиллах чадамжтай. Энэ бол ажлаа өөр хүмүүст нялзаа гэсэн үг биш, албан тушаалаа бууруул ч гэж байгаа юм биш. Мөн ажлаа хариуцлагагүйгээр цалгардуулаад хувийнхаа аз жаргалыг хөө гэсэн үг бүр биш юм. Зүгээр л энэ бол гүйцэтгэлд бус, төлөвлөлт, бэлтгэл, сайжруулалт гуравт илүү анхаарах тухай билээ. Энэ бол ажлыг чинь геометр прогресс шиг олшруулж байгаа бүх үе шатыг тана гэсэн үг. 3 үйлдэл хийж байж бүтэж байгаа бүхнийг яаж нэгхэн үйлдэл болгох талаарх асуудал юм. Ирээдүйд цаг нь тулж магадгүй бүхнийг урьдчилж тооцоолоод одооноос замыг нь саад бартаа, чулуу шорооноос цэвэрлэн зас гэсэн үг. Тэгээд тархиа "яаж?", "одоо яах билээ?", "яана аа?" гэдэг асуултуудаас чөлөөлөхийн тулд үргэлж сайтар бодлого зохио гэсэн үг. Одоо заавал өөрөө гар бие оролцож байж явуулдаг ажлуудаа хэний ч оролцоогүйгээр өөрөө аяндаа явдаг болгох юмыг түлхүү хий гэсэн үг.

Үүнийг нэг долоо хоногт хийж чадахгүй. Гэхдээ долоо хоног бүр төлөвлөлт, бэлтгэл, сайжруулалт гурвыг л орхигдуулахгүй байвал чи дараа жилээс хамаагүй завтай бас жаргалтай болох болно. "Ухаантай залхуу" байх муугүй байгаа биз?

Ирэх долоо хоногоос завтай болохын төлөө завгүй ажиллаарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8307053/288/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2289 Азийн наадмын 9дөх өдөр 3медаль нэмлээ 2014-09-29 2452
2288 Өнөөдөр манай тамирчид Инчён-2014 олимпод оролцох хуваарь 2014-09-29 2583
2287 Нийтийн тээврийн автобус шатжээ 2014-09-29 2633
2286 ХОЁР СОЛОНГОСЫГ ХОЛБООТ УЛС ХЭЛБЭРЭЭР НЭГТГЭНЭ 2014-09-29 2421
2285 Ким Чен Ун чихрийн шижин өвчтэй 2014-09-28 2420
2284 “Frozen” хүүхэлдэйг хүний хувийн түүхийг хулгайлан бүтээжээ 2014-09-28 2591
2283 Мессежээ уншуулахгүй гэж утсаа залгижээ 2014-09-28 2271
2282 С.Цэрэнчимэд ялагдлаа 2014-09-27 2605
2281 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-26 2608
» Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг 2014-09-26 2466
2279 Н.Төгсцогт эхний ялалтаа байгууллаа 2014-09-26 2570
2278 БНСУ-ын дасгалжуулагч:Монголчууд довтолгоондоо яг л өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа 2014-09-25 2925
2277 Хотын дарга машины зогсоолд морь харж, согтуугаар жолоо барьжээ 2014-09-24 2844
2276 Зукерберг: Фэйсбүүк сарын 2.99 долларын төлбөртэй болно 2014-09-24 2560
2275 Допингтой бөхийн нэр хэний хэн бэ 2014-09-24 2577
2274 Эрчүүдийн зүрхийг эзэмдсэн “Сахиусан тэнгэр 2014-09-22 2881
2273 Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн ер бусын нэгдлүүд 2014-09-22 2719
2272 aziin naadam ulsuudiin medaaliin too odoogiin baidlaar 2014-09-22 3028
2271 aziin naadam ulsuudiin medaaliin too odoogiin baidlaar 2014-09-22 3680
2270 Солонгос хоол хийх жор /Жэюг Буггим/ 2014-09-21 4013
배너신청
자생병원

배너신청