Бичлэгийн тоо 3,329
БНСУ-ын дасгалжуулагч:Монголчууд довтолгоондоо яг л өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа

Азид сагсан бөмбөгөөр тэргүүлэгчдийн нэг, талбайн эзэн БНСУ-ын багтай манай эрэгтэй сагсчид эхний үед эн тэнцүү өрсөлдөн ганцхан оноогоор 38:39 харьцаатай хожигдсон билээ. Харин хоёрдугаар үеэс туршлага ихтэй БНСУ-ын баг онооны зөрүүгээ ахиулсаар манай багийг 90:67-оор хожсон. Гэхдээ хэрэв өнөөдөр БНСУ Иорданыг хожвол манай баг хэсгээсээ хоёроор дараагийн шатанд гарч түүхэндээ анх удаа тивийнхээ шилдэг наймд шалгарах юм. Шөвгийн наймд шалгарсан багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон багууд хагас шигшээ тоглолтод шалгарах билээ.  

Энэ тоглолтын талаар БНСУ-ын нэгэн цахим хуудсанд сонирхолтой нийтлэл гарчээ. “Сагсан бөмбөгийн талбайд санаанд оромгүй зүйл болж талбайн эзэн баг үзэгчдэд “бүүлүүллээ”. “D” хэсэгт БНСУ-ын шигшээ Монголын багтай анхныхаа тоглолтыг хийсэн юм. Тоглолтын эхний мөчөөс л Монголын хөгжөөн дэмжигчид багтаа урам зориг хайрлан “Монгол, Монгол” гэсэн сүрлэг дуу хадаан манай орныг дайлаар мордох нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун. Манай тамирчид бөмбөг авангуут тэд “Бүү” гэж дооглон орилж байв. Тоглолтын дараа БНСУ-ын дасгалжуулагч хэлэхдээ, “Монголын баг өнгөрсөн жилтэй харьцуулахад илт сайжирчээ. Ганцхан жилийн дотор гурван онооны шидэлтийн ур чадвар нь ингэж өснө гэдэг гайхалтай. Хамгаалалт нь ч мундаг болжээ. Монголчууд довтолгоондоо яг л өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа” гэжээ.

БНСУ-ын тамирчин “Тоглолт эхлэхэд бид танхимд ирсэн Монголын хөгжөөн дэмжигчид багаа идэвхтэй дэмжинэ гэдгийг төсөөлж байсан. Гэтэл тэд тоглолт дуусах мөч хүртэл танхимыг нураах шахлаа. Бид нарт нутагтаа бус Монголд тоглож байх шиг л мэдрэмж төрж байсан даа” гэжээ.

Энэ тоглолтоороо Монгол FIFA-гийн чансаанд сүүл мушгидаг баг биш гэдгээ тод томруунаар харууллаа. Монголын фэнүүд байнга уухайлж, тоглолт хэрхэн өндөрлөх нь тодорхой болсон ч сүүлийн мөч хүртэл багаа дэмжсэн билээ. Тамирчид нь ч ердөө ганцхан оноогоор хожигдож яваа мэт тоглосоор байв. Таван өдрийн турш тоглон ядралттай байсан ч бүх хүчээ дайчлан тоглоод 67:90-ээр хожигдсон ч үзэгчид тэднийг хүндэтгэн бүгд алга ташсан юм.   


Х.Хорлоо

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8305357/cb0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2289 Азийн наадмын 9дөх өдөр 3медаль нэмлээ 2014-09-29 2450
2288 Өнөөдөр манай тамирчид Инчён-2014 олимпод оролцох хуваарь 2014-09-29 2582
2287 Нийтийн тээврийн автобус шатжээ 2014-09-29 2632
2286 ХОЁР СОЛОНГОСЫГ ХОЛБООТ УЛС ХЭЛБЭРЭЭР НЭГТГЭНЭ 2014-09-29 2420
2285 Ким Чен Ун чихрийн шижин өвчтэй 2014-09-28 2419
2284 “Frozen” хүүхэлдэйг хүний хувийн түүхийг хулгайлан бүтээжээ 2014-09-28 2590
2283 Мессежээ уншуулахгүй гэж утсаа залгижээ 2014-09-28 2270
2282 С.Цэрэнчимэд ялагдлаа 2014-09-27 2604
2281 Vanity Fair сэтгүүл 2014 оны шилдэг хувцаслалттай хүмүүсийг нэрлэж байна 2014-09-26 2607
2280 Залхуу хүн илүү амжилтанд хүрдэг 2014-09-26 2465
2279 Н.Төгсцогт эхний ялалтаа байгууллаа 2014-09-26 2569
» БНСУ-ын дасгалжуулагч:Монголчууд довтолгоондоо яг л өлсгөлөн барс шиг ирмүүн байлаа 2014-09-25 2923
2277 Хотын дарга машины зогсоолд морь харж, согтуугаар жолоо барьжээ 2014-09-24 2843
2276 Зукерберг: Фэйсбүүк сарын 2.99 долларын төлбөртэй болно 2014-09-24 2559
2275 Допингтой бөхийн нэр хэний хэн бэ 2014-09-24 2576
2274 Эрчүүдийн зүрхийг эзэмдсэн “Сахиусан тэнгэр 2014-09-22 2875
2273 Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн ер бусын нэгдлүүд 2014-09-22 2715
2272 aziin naadam ulsuudiin medaaliin too odoogiin baidlaar 2014-09-22 3027
2271 aziin naadam ulsuudiin medaaliin too odoogiin baidlaar 2014-09-22 3679
2270 Солонгос хоол хийх жор /Жэюг Буггим/ 2014-09-21 4012
배너신청
자생병원

배너신청