Зукерберг: Фэйсбүүк сарын 2.99 долларын төлбөртэй болно14 цаг 6 минутын өмнө
АНУ-ын "The National Report” гэх шог мэдээллийн вэбсайт энэ тухай мэдээлсэн бөгөөд фэйсбүүкийн үндэслэгч хэвлэлийн хурал зарлаж улмаар “Бид зар сурталчилгаанаас олдог ашгаар цаашид удаан оршин тогтнож чадахгүйд хүрсэн тул удаан бодсоны эцэст фэйсбүүкийг 2,99 долларын төлбөртэй болгох хэцүү шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрлээ, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс энэ төлбөрийн систем хэрэгжиж эхэлнэ" гэсэн тухай мэдээлжээ. Гэвч энэ нь байсгээд л тардаг цуурхлын нэг байсан юм. Фэйсбүүк төлбөртэй болох тухай, цаашлаад хаагдах тухай олон цуу яриа гардгаар зогсохгүй мэдээллийн сайтууд ч уншигчдаараа тоглох нь байдаг. Тэгвэл тоглоомыг уншигчдын ихэнх нь үнэмшдэгт асуудлын гол оршдог ажээ. |