Бичлэгийн тоо 3,329
Линдсей Лохан шүүхэд хандлаа Видео тоглоом үйлдвэрлэлтээрээ дэлхийд алдартай Rockstar Games/Рокстар Гэймс/, Rockstar North/Рокстар Норд/-ийн Grand Theft Auto V тоглоомд гардаг Лейси Жонс хэмээх дүрээс болж, жүжигчин Линдсей Лохан Нью-Йоркийн Манхеттаны шүүхэд ханджээ. Л.Лохан уг тоглоомыг хийсэн Take-Two Interactive Software Inc компанийг буруутгаж байгаа бөгөөд өөрийг нь доромжилсон гэж гомдоллосон байна. GTA V тоглоом нь хэдхэн хоногийн дараа худалдаанд гарах гэж байгаа боловч Л.Лоханы заргаас болж хойшилж мэдэхээр байгаа юм. Эх сурвалжийн дамжуулснаар Лэйси Жонс дүрийн өмсгөл зүүлт, үсний засалт, нарны шил нь хүртэл Л.Лоханы нэгэн зурагтай тун төстэй байгаа юм байна. Тэр бүү хэл зургийн зогсолт нь хүртэл ижилхэн гэнэ. Одоогоор тоглоомыг үйлдэврлэгч талаас хэрэг явдалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Л.Лохан өөрийнх нь төрх байдлыг ашигласны эсрэг заргалдаж байгаа нь анхны тохиолдол биш. Тухайлбал, 2010 онд E Trade/И Трэйд/ компанийг Супер Боулын үеэр цацсан сурталчилгаандаа “Сүүнд донтсон Лохан” хэмээх үгийг хэрэглэснийх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандаж байсан аж. - See more at: http://y
ellow.time.mn/content/47143.shtml#sthash.sAgIPnhE.dpuf
