
Харин Төв аймгийн Баянхангай сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" СХ "Голден хаммер" ХХК Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.
Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь тэргүүтэй 224 бөх зодоглосон бөгөөд энэ удаагийн сорилгод аварга цолтнууд оролцсонгүй.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат БХЯ-ны "Алдар" СХ Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК Их монголын хүчтэн дэвжээний бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харъяат "Монгол керамик" ХХК БХИС Увс нуур дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлджээ.
Мөн уран барилдааны тусгай шагналыг Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат "Алдар" СХ Зэвсэгт хүчний 065-р анги "Хишиг арвин индустриал" ХХК Булганхангай дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд гардуулсан байна.
24tsag.mn