Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Сураез есөн тэмцээнд оролцох эрхээ хасуулсаны дараа Италийн тоглогч Жиоржио Чиеллинигээс уучлалт гуйлаа. Сураез Чиеллиний мөрийг хазсаны улмаас дээрх хатуу шийтгэлийг хүлээсэн юм. Гурав дахь удаа хүн хазаад буй Суарез “Би болсон явдалд гүнээ мэдэгджээ. Чиеллини болон нийт хөлбөмбөгчдөөс уучлалт гуйж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй" хэмээн мэдэгджээ. Тэрээр яагаад өрсөлдөгчөө хазсан тухайгаа “Би тэнцвэрээ алдаж, тогтож чадахаа больсон. Тэгээд санаандгүй өрсөлдөгчийнхөө цээжийг мөргөсөн” хэмээн тайлбарласан юм.

