Бичлэгийн тоо 3,329

Солонгост ажиллаж байгаа 25 монгол хүн нас барж, 40 нь гэр бүлээ цуцлуулжээ

БНСУ-ын 3 хот дахь 150 монгол иргэнээс 22 асуулт бүхий судалгааны хуудсаар судалгаа авч, монгол иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж санал солилцсон байна.
Солонгост ажиллагссад
Н.Ганаа
 
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар тус Байнгын хорооны зөвлөх С.Заяадэлгэр, УИХ-ын гишүүний туслах О.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 03-09-ний өдрүүдэд БНСУ-д ажиллажээ.
 
 Энэ хугацаанд БНСУ-ын иргэдэд виз олгож буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мөн монгол иргэдийн эрх зөрчигдсөн, гэмт хэрэг, зөрчилд өртсөн байдлын талаар судалж, БНСУ-ын 3 хот дахь 150 монгол иргэнээс 22 асуулт бүхий судалгааны хуудсаар судалгаа авч, монгол иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж санал солилцсон байна.
 
 Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар БНСУ-д манай улсын 24705 иргэн ажиллаж амьдарч байгаагаас 16920 нь хууль ёсоор, 7785 нь хууль бусаар оршин сууж байна. Үүнээс гэрээт ажилчид 8731, оюутан 4240, солонгос иргэдтэй гэр бүл болсон 2366 иргэн, 0-18 насны 2802 хүүхэд байна. Хууль бус оршин суугчдын тоо өмнөх оноос 10.7 хувиар буурсан. Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэлд 14163 иргэн хамрагдсан байна. Өнгөрсөн жилд Монгол Улсын 57113 иргэн БНСУ-д зорчсон бол БНСУ-ын 46498 иргэн Монгол Улсад зорчжээ.
 
  БНСУ-д Хөдөлмөрийн яамны нэг цэгийн үйлчилгээний төв, ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын төв ажиллаж байна. Тус хоёр байгууллагаар өдөрт тус бүр 60 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд өссөн дүнгээр 18034 иргэн даатгалын үйлчилгээ авсан бол 6000 иргэн байнгын даатгал төлөгч болжээ.
ЭСЯ-ны Консулын хэлтсээс монгол иргэдэд иргэний бүртгэл мэдээлэл, нотариат, эрх зүйн асуудлаар холбогдох үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд үйлчилгээ, туслалцаа үзүүлэх ажил чухлаар тавигддаг. БНСУ-д удаан хугацаагаар оршин суудаг монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа ч ЭСЯ, Консулын газраар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж байгаа аж. Ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирэгсдийн тоо их хэмжээгээр нэмэгдэж, зуучлагч этгээд буруу дутуу мэдээлэл өгснөөс эмчлүүлэхээр ирсэн хойноо зардал хэд дахин нэмэгдэх, авч ирсэн донор таарахгүй болох зэрэг хүндрэл бэрхшээл учирдгаас ЭСЯ-нд төрөл бүрийн тусламж хүсэж ханддаг байна.
 
  Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээс 2013 онд 1381 хүн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Мөн 25 иргэн нас барж, 40 иргэн гэр бүл цуцлуулсан байна.
  Цаашид ЭСЯ, ялангуяа Консулын газраас эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдэд хүрч ажиллах боломжийг дээшлүүлэх, “Хилийн чанадад байгаа монгол иргэдийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сайжруулж, зорилгоо хангах түвшинд хүргэх, БНСУ-д шинэ тутам батлагдсан хууль тогтоомжтой холбогдуулан хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх, иргэдэд шаардлагатай бүх төрлийн мэдээллийг өгч байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, монгол хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, ялангуяа гэрээт ажилчдад тухайн улсын нэн тэргүүнд мэдвэл зохих хууль тогтоомж, хэлний мэдлэгийг олгож, эрх ашгаа хамгаалуулах арга механизмын талаар ойлголттой болгож байж явуулдаг болох, монгол иргэдээ эх орондоо ирж ажиллаж амьдрахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Монгол иргэдийн эрх ашиг хэрхэн хамгаалагдаж байгаа, ямар чиглэлээр зөрчигдөөд байгааг нарийвчлан судалж, цаашид тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах, энэ чиглэлд тус улсад байгаа иргэд, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагуудын туслалцааг авч дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй байгаа аж.
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7992527/d0f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1849 Энэ онд гэр хороололд 3000 орон сууц барина 2014-03-22 4772
1848 Монгол бүсгүй 173 сая вон хожив 2014-03-22 5737
1847 "Боинг 777-200" онгоцыг осолдсоныг мэдсэн ар гэрийнхэн эмнэлэгт хүргэгджээ 2014-03-21 5293
1846 Ким Юна мөсний шоу хийнэ 2014-03-21 5010
1845 Завханы эмнэлэг хорт хавдрын эсрэг тасагтай боллоо 2014-03-21 5869
1844 Орос, Америк хоёр НҮБ-ын хуралдаан дээр хэрэлдэв 2014-03-20 5156
1843 8 сартай хүүг уйлах бүрт нь хооллосноос 21 кг жинтэй болжээ 2014-03-20 5361
» Солонгост ажиллаж байгаа 150монгол иргэнээс авсан судалгаагаар 25 монгол хүн нас барж, 40 нь гэр бүлээ цуцлуулжээ 2014-03-20 5323
1841 Жирэмсэн хүний талаархи зарим нэг сонирхолтой баримтууд 2014-03-19 5145
1840 Мексикт хүүхдийн эрхтэн зардаг нууц бүлэглэлийг илрүүлжээ 2014-03-19 5566
1839 Хилийн чандад оршин суугаа иргэд бүлэглэн хулгай хийх нь ихэссэн гэв 2014-03-19 4854
1838 Монгол Улсын хүн ам хоёр сая 942.3 мянгад хүрчээ 2014-03-19 5451
1837 “Роснефть”Монголд газрын тосны хайгуул хийх санал тавив 2014-03-18 4882
1836 Хару башёг аваргууд тэргүүлж байна 2014-03-18 5732
1835 Эрэгтэйчүүдэд үнэгүй үзлэг хийнэ 2014-03-18 4928
1834 Энэтхэг бүсгүй ах дүү таван эртэй гэрлэжээ 2014-03-17 5032
1833 Хойд Солонгос нэг өдөрт 25 пуужин харвасан байна 2014-03-17 4789
1832 Лондонд ад үзэгдсэн Чингисийн хөшөөг монголруу ачсан гэв 2014-03-17 4448
1831 Хайртай гэдгээ илэрхийлэх 22 арга 2014-03-16 5285
1830 25 настай Ганбууш??? 2014-03-16 5375
배너신청
자생병원

배너신청