Энэтхэг бүсгүй ах дүү таван эртэй гэрлэжээ

Энэтхэгийн хойд нутгийн Дехрадун тосгоны 21 настай Ражо Верма бүсгүй ах дүү таван эртэй гэрлэсэн байна. Тэд бүгдээрээ нэгэн том тасалгаанд хамт амьдарч бүсгүй шөнө бүр хосоо сольдог ч нөхрүүдийн хэн нь ч бие биенээ харддагүй гэнэ. Бүсгүй ой хагастай хүүхэдтэй атал нөхрүүдийн нь хэнийх нь хүүхэд болохыг мэддэггүй байна. Ражо дөрвөн жилийн өмнө Гудду гэдэг эртэй энэтхэгийн л ёс жаягаар гэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр 32 настай Буйжу, 28 настай Сант Рама, 26 настай Гопала, 19-тэй Динеша наартай гэрлээд амжсан байна. Хамгийн сүүлд тэрээр 18 настай байхдаа “шинэ” нөхөртөө гарчээ. Ражогийн үгээр бол гэр бүл доторхи таван нөхөр нь бүгд тэгш эрхтэй байдаг гэнэ. Ражогийн ээж нь ах дүү гурван нөхөртай байсан болохоор ийм амьдралыг тэрээр бүр багаасаа мэддэг байжээ. Тэрээр жирийн эмэгтэйгээс тав дахин илүү хайр халамжтай амьдардаг болохоор Дерхрадуны иргэд үүнд нь нэг их гайхдаггүй байна.
Энэтхэгт нэгэн зэрэг хэдэн нөхөртэй байх тохиолдол эрт цагаас байсаар ирсэн ч өнөө үед цөөн боловч байсаар байгаа юм. Нэг эмэгтэй хэд хэдэн нөхөртэй байх нь хөдөө аж ахуй эрхэлдэг газар нутагт амьдралд нь арай амар, нэмэртэй байдаг гэж esoreiter.ru мэдээлжээ.
Эх сурвалж:
www.assa.mn