
Бичлэгийн тоо 3,329
Мексикт хүүхдийн эрхтэн зардаг нууц бүлэглэлийг илрүүлжээ
Мексикийн баруун хэсэгт орших Мичоакан мужид эрхтнийг нь хулгайлах зорилгоор хүүхдүүдийг барьцаалсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд хулгайлсан хүүхдүүдээ тусгай байранд байрлуулдаг бөгөөд эрхтнүүдийг нь авах эмнэлгийн тусгай багаж хэрэгсэлтэй байжээ. Эрхтэний худалдаанд явсан хүүхдүүдийг ачааны машинаар зөөж Лазаро Карденас хотын захад орших боомтод хүргэж өгдөг гэнэ. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэгтнүүд нэг сургуулийн хүүхдүүдийг ээлж дараалан хулгайлсан нь анхаарал татах болжээ. Гэмт хэргийн гаралтаараа дээгүүрт ордог Мексикт буу зэвсэг, хар тамхины хууль бус наймаа газар авсан юм.
