Бичлэгийн тоо 3,329
Нигер улсын нэгэн зоогийн газар хүний махаар хийж зардаг байсан нь илэрчээ. Тус улсын цагдаа нар мэдээллийн дагуу хүний махан хоолоор үйлчилж байсан зоогийн газарт дайран оржээ. Цагдаа нар энэ үеэр 10 хүн баривчилсан бөгөөд тус зоогийн газрыг хаасан байна.
Мөн цагдаа нар дээрх зоогийн газраас гялгар уутанд ороосон хоёр хүний толгой олжээ. Түүнчлэн тэдгээр толгойн дэргэд хэд хэдэн гар утас, хоёр ширхэг Калашников автомат болон бусад буу байхыг олсон гэнэ.
Каннибализмын тухай аймшигт мэдээллийг нутгийн нэгэн ламтан цагдаад хандснаар ийнхүү ил болжээ.
new.com