Багшийнхаа аминд хүрсэн гэх Ч.Баттуулд эрүүл эрхтэн үлдээгүй гэнэ
Уншсан 6546 vote 0 2014.02.13 14:17:53АНУ-ын иргэн Жон Мартин Кинийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Ч.Баттуул нь давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Одоогоор түүний гомдлыг хэлэлцэх тов гараагүй байгаа юм. Ч.Баттуул нь цагдан хорих 461-р ангид өнөөдрийн байдлаар 700 гаруй хоног буюу хоёр жил гаруйн хугацаанд хоригдоод байна.
Түүний аав болох Г.Чулуунбаатар охинынх нь биед эрүүл эрхтэн байхгүй болсон талаар bataar.mn сайтад өгсөн ярилцлагад дурджээ. Тиймээс Ч.Баттуулыг батлан даалтад гаргаж эмчлүүлэх хүсэлтийг ШШГЕГ-ыг харьяа цагдан хорих 461-р ангил гаргаад байгаа аж. Мөн Хүний эрхийн үнэдсний коммист хандаад байгаа бөгөөд охинд нь санаа тавьж, дэм өгч байгаа хэмээжээ.
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал цагаан сарын өмнө болох байсан ч өмгөөлөгч нь авто осолд орсон учир хойшилсон байна.