Бичлэгийн тоо 3,329

 Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн дуусахад дөрвөн хоног үлдлээ. Тэмцээнийг ганц ч унаагүй ёкозүна Харүмафүжи тэргүүлэн, нэг унаатай ёкозүна Хакүхо нэхсэн хэвээр байна. Эзэн хааны цом манай хоёр аваргын хэн нэгэнд очих нь бараг тодорхой гэж хэлж болно. Арслангуудын хувьд тэдэнд хамгийн ойрхон байгаа нь 9 ялалттай Кисэносато.

Озэки цолоо эргүүлэн авахын тулд 10 ялах үүрэгтэй Барүто хэдийнэ 5 уначихсан байгаа тул түүнд сүүлийн өдрүүдэд унах эрх үлдсэнгүй. Унах эрхгүй болоод байгаа бас нэг бөх бол жюүрёогийн Такамисакари. Зургаа дараалан ялагдаж, 50 хувийн амжилт үзүүлэх бололцоогүй болсон тэрбээр дахин ганц ялагдахад л макүшитад унах болно.

Өчигдөр Такамисакари макүшитагийн монгол бөх Сэншёог барсангүй. Жюүрёогоос буувал зодог тайлна гэдгээ зарлаад байгаа түүний хувьд маргааш ч зодог тайлж магадгүй болоод байгаа юм. Харин холбооны зүгээс зиндаа буух болсон ч сүүлийн өдөр хүртэл барилдуулахыг хүсэж байна. Макүшитад унах аюул нүүрлээд байгаа манай Асасэкирюүгийн хувьд дөрөв ялахад жюүрёод үлдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Одоогийн байдлаар хоёр ялаад байгаа Б.Дашнямд сүүлийн дөрвөн өдөрт дахин хоёр даваа авах үүрэг тулгараад байна. Хөлөндөө хүнд гэмтэлтэй байгаа хүнд бас ч хэцүү даалгавар билээ. Гэхдээ монголчууд бүгд “Улаан луу”-гаа чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ сарын 21-ний барилдааны үеэр нэгэн харамсалтай юм болсон нь жюүрёогийн монгол бөх Широнорюү хүзүүндээ хүнд гэмтэл авсан явдал байлаа. Эмч нар түүнийг бүтэн сар эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон бөгөөд манай бөх макүшитад унах нь тодорхой болжээ. Сакайгава ояката шавийнхаа талаар “Хүзүүгээ хөдөлгөж ч чадахгүй байгаа болохоор барилдах арга үнэхээр алга. Тун харамсалтай юм боллоо” гэж ярьсан байна.

Озэки байсан Миябияма 10 ялагдан, жюүрёод унах нь гарцаагүй болсон. Озэки цолтой байсан бөхчүүд дээд зиндаанаас буувал зодог тайлдаг бичигдээгүй хуультай ч Миябияма жюүрёод барилдана гэдгээ зарлаад байгаа. Макүүчи зиндааг хоёр ёкозүна, жюүрёог 9 ялалттай Таканоива, макүшитаг нэг ч унаагүй Ониараши тэргүүлэн, манай бөхчүүд дээд гурван зиндаанд түрүүлэх боломжтой байна.

Зүүн                                                Баруун
Хакүхо 10-1            Ёкозүна          Харүмафүжи 11-0
Кисэносато 9-2      Озэки              Какүрюү 8-3
Котоошюү 6-5        Озэки             Котошёогикү 6-5
Гоэйдо 6-5             Сэкивакэ         Барүто 6-5
Точиоозан 5-6         Комүсүби      Шёохозан 2-9
Аминишики 5-6        M-1               Миёогирюү 6-5
Тоёоношима 4-7      M-2                Кёкүтэнхо 3-8
Тоёохибики 2-9         M-3                Кайсэй 4-7
Гагамарү 3-8             M-4                Аран 5-6
Хоомашёо гэмтэл      M-5               Икиой 5-6
Точиношин 8-3           M-6              Аойяма 6-5
Такаясү 9-2                 M-7             Масүнояма 3-8
Ёшиказэ 5-6                M-8             Чиёотайрюү 6-5
Токитэнкү 7-4             M-9              Такэказэ 4-7
Китатайки 6-5             M-10            Окиноүми 6-5
Ваканосато 4-7           M-11            Фүжиазүма 6-5
Саданофүжи 5-6          M-12            Тамаваши 5-6
Дайдо 3-8                     M-13           Асахишёо 3-8
Шёотэнро 7-4              M-14           Такарафүжи 8-3
Точиновака 8-3            M-15             Котоюки 4-7
Миябияма 1-10             M-16          Тамаасүка 3-8
Монгол бөхчүүд
Жюүрёо
Б-6 Асасэкирюү Б.Дашням 3-5-3
З-9 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-4
З-10 Азүмарюү С.Тодбилэг 5-6
З-13 Таканоива А.Баасандорж 9-2
Б-13 Широнорюү Э.Одгэрэл 2-9
З-14 Кагамио Б.Нанжид 6-5
Макүшита
З-1 Ониараши Ө.Өлзийжаргал 6-0
З-2 Сэншёо Э.Баярбат 4-2
Б-5 Араваши Э.Дөлгөөн 4-2
Б-6 Сэйро А.Өнөболд 4-2
З-28 Рюүо Э.Санчирболд 2-4
З-31 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 4-2
З-32 Сакигакэ Я.Баттүшиг 5-1
Б-34 Чиёшёома Г.Мөнхсайхан 2-4
З-45 Тайга С.Шаравнямбуу 3-2
Б-50 Рюүонами Б.Буянжаргал 3-2
Санданмэ
З-12 Аратоши В.Цэрэндорж 3-3
Б-21 Тоорүгава Д.Ууганбаатар 2-3
З-45 Такакасүга Э.Энхманлай 2-3
З-54 Дайонами Б.Ууганбаяр 4-1


Global dentel clinic

2013.01.25 17:08:29
*.152.2.73

mmmmmmmmmmmmm

Global dentel clinic

2013.01.30 13:44:48
*.209.198.210

mmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1529 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
1528 БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО [3] 2013-02-05 9870
1527 Монгол туургатныг нэгтгэсэн гал бадраах ёслол хийнэ [2] 2013-02-05 9695
1526 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
1525 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
1524 ОЛИМПИЙН ЦИКЛИЙН ЭХНИЙ СОРИЛГОД ХОЁР ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ 2013-02-04 10935
1523 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
1522 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
1521 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12213
1520 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
1519 ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУД ТОГТМОЛ УРАМШУУЛАЛТАЙ БОЛНО [6] 2013-01-30 9105
1518 Э.ЛХАГВА-ОЧИР: БАРУУНЫ ЖИШИГТ ХҮРСЭН ТОГЛОЛТ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА [2] 2013-01-30 9674
1517 Дизайнер С.Ариунаа “Мерседес Бенз”-ийн шоунд оролцоно [2] 2013-01-30 10178
1516 Э.МӨНХ-ОЧИР БУУДЛАГА СПОРТЫН ТӨВИЙН ТӨЛӨӨ [3] 2013-01-24 10488
1515 Д.БАТБИЛЭГ: ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГЭМТЛИЙГ ИЛРҮҮЛЭХЭД НОХОЙ АШИГЛАЖ, ХУГАЦАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ [4] 2013-01-24 9891
» МОНГОЛЧУУД ДЭЭД ГУРВАН ЗИНДААНД ТЭРГҮҮЛЖ БАЙНА [2] [8] 2013-01-24 10689
1513 Японд болох цээж бодолтын тэмцээнд 11 настай хүү оролцоно [3] 2013-01-24 9653
1512 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14187
1511 Хисаёши Иноүэ симфони найрал хөгжим удирдана [2] 2013-01-22 9689
1510 Монгол эрх чөлөөтэй [1] 2013-01-22 10816
배너신청
자생병원

배너신청