Олон
улсын хүний эрхийг хамгаалах байгууллага Freedom House дэлхийн улс
орнуудын эрх чөлөөний талаарх уламжлалт “Freedom in the World 2013”
илтгэлээ энэ сарын 16-нд гаргалаа. Энэхүү илтгэлд дэлхийн 195 орон, 14
бүс нутгийн улс төрийн болон иргэний эрх чөлөөний байдлыг дүгнэн гаргаж,
эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн 3 хэсэгт хуваажээ.
1-7
онооны системээр дүгнэсэн энэхүү чансаанд 1-2.5 оноо авсан орон эрх
чөлөөтэй, 3-5 оноо хагас эрх чөлөөтэй, 5.5-7 оноо авсан улс эрх чөлөөгүй
оронд оруулсан байна. Монгол улс улс төрийн эрх чөлөө 1, иргэний эрх
чөлөө 2 оноотойгоор эрх чөлөөтэй орны тоонд багтжээ. Илтгэлд “Монгол
орон улс төрийн эрх чөлөөгөөр ихээхэн ахиц гаргалаа. 2012 онд тус улсад
болсон сонгууль шударга, ардчилсан системээр явагдсан” гэж дүгнэсэн
байна.
ㅡㅡㅡㅡ