Бичлэгийн тоо 3,329
Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр Иргэний танхимд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулсан уг төсөлд нийтийн хэрэгцээнд зориулан газрыг албадан чөлөөлөхөөр тусгасан байна. Улсын болон орон нутгийн чанартай дэд бүтцийн ажил, барилга байгууламж, бэлчээр, төр, орон нутгийн хөрөнгөөр барих цэцэрлэг, сургууль, стратегийн ач холбогдолтой орд газарт уг хуулийг мөрдөх юм.

Тухайн төлөвлөгөөнд хамрагдсан газарт суурьшсан айл, албан байгууллагад эхлээд нийгэм, байгаль орчин, инженер техникийн шийдэл, яагаад нүүх хэрэгтэйг нь тайлбарласан урьдчилсан үнэлгээ өгөх гэнэ. Дараа нь шат шатны байгууллагын шийдвэр гарна, улмаар иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулаад газрыг чөлөөлүүлнэ. Энэ бүх шатанд иргэн, байгууллага зөвшилцөхөөс татгалзвал газрыг 22 хоногт багтаан албадан чөлөөлөх юм байна. Гэхдээ мэдээж үүний өмнө аль болох иргэдэд ойлгуулж, эд хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээтэй нийцүүлэн нөхөн олговор өгөх замаар түүнийг хохироохгүй талын арга хэмжээ авахаа төсөл санаачлагчид танилцуулав.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл түлхүү оролцсон. Тэд төслийг түүхий байна, Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхэд халдах нь, 22 хоног гэдэг хэтэрхий бага хугацаа байна гэх мэтээр шүүмжилсэн. Мэдэгдэл хүргүүлэхээс эхлээд албадан нүүлгэх хүртэл нийт 160 хоног болж буйг төсөл санаачлагч хэлэв. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Уг хуулийг баталснаар хотын төвлөрлийг сааруулна. Нөгөө талаар үүсээд буй газрын наймааны сүлжээг таслан зогсооход тустай” хэмээн онцолсон. Зам барихад ганцаараа нүүлгүй үлдчихээд зах зээлийн бодит үнэлгээнээс давсан мөнгө нэхээд байгаа хүмүүсийн ард үнэндээ газрын ченжүүд байдаг гэнэ. Тэд тухайн айлын газрыг аль хэдийнэ худалдаж авчихаад түүнээсээ давсан үнэ төрөөс нэхэх замаар ажилладаг учраас албадах хуультай байж л уг асуудлыг шийдэх аж.


Global dentel clinic

2013.01.16 16:51:31
*.152.241.49

mmmmmmmmm

Global dentel clinic

2013.01.17 12:40:53
*.152.234.176

mmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1509 НЬЮ-ЙОРКИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЧУУД ОРОЛЦОНО [2] 2013-01-22 10031
1508 МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУРВАН САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО [4] 2013-01-18 9489
1507 ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ [3] [3] 2013-01-18 10622
1506 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
1505 Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэйг Ерөнхий сайд Time сэтгүүлд онцоллоо 2013-01-17 11463
1504 ШАДАР ГУРАВ [1] 2013-01-17 9192
1503 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
1502 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
1501 Харүмафүжи тэргүүлж байна 2013-01-17 10581
1500 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
» Газрын наймааны сүлжээг албадлагын аргаар тасална [2] [5] 2013-01-15 10247
1498 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
1497 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё [1] 2013-01-15 9700
1496 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё 2013-01-15 10505
1495 ТАВАН ЖИЛ ДУНШСАН “АНОД”-ЫН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ [1] 2013-01-14 9789
1494 Д.Болдбаатар Дакарыг орхилоо 2013-01-14 11449
1493 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөр 75 дугаарт жагсав 2013-01-14 10447
1492 “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг 16-нд тайзнаа тавина [2] 2013-01-11 9495
1491 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
1490 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
배너신청
자생병원

배너신청