Бичлэгийн тоо 3,329
Америкийн
“The Heritage Foundation” хүрээлэн, “The Wall Street Journal” сонины
газар “Эдийн засгийн эрх чөлөө 2013” индексээ энэ сарын 10-нд
танилцууллаа. Энэ чансааг 10 үзүүлэлт, 100 онооны системээр дүгнэн, эрх
чөлөөтэй, бүрэн бус эрх чөл өөтэй, дундаж эрх чөлөөтэй, бараг эрх
чөлөөгүй, бүрэн эрх чөлөөгүй гэсэн таван эрэмбээр улс орнуудыг
жагсаадаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө их байх тусам 100-д
ойр оноо авна гэсэн үг. Уг жагсаалтыг Хонконг 89.3 оноогоор тэрг үүлж,
Сингапур 88, Австрали 82.6, Шинэ Зеланд 81.4, Швейцар 81 оноогоор
удаалжээ.
Хоёр жилийн өмнө Монгол 60 оноогоор 88 дугаар байр эзэлж, дундаж эрх чөлөөтэй орны тоонд багтаж байсан бол 2011 онд 94 оноогоор бараг эрх чөлөөгүй орон болж чансаа доошилсон байв. Харин 2012 онд 61.5 оноогоор 81 дүгээр байр эзэлж байсан бол энэ жилийн чансаагаар 61.7 оноогоор 177 орноос 75 дугаар байр эзэлсэн нь дундаж эрх чөлөөтэй гэх чансааг уруудуулсангүй. Хоёр хөрш болох ОХУ 139, Хятад 136 дугаар байр эзэлсэн нь бараг эрх чөлөөгүй гэх эрэмбэд багтаж буй юм.
“Монгол орон өнгөрсөн жилээс 0.2 оноогоор дүнгээ ахиулж, Ази, Номхон далайн бүс нутгийн 41 орноос 12 дугаарт бичигдсэн нь өндөр амжилт. Монгол орон уул уурхайн салбарынхаа ачаар орчин үеийн, үсрэнгүй эдийн засгийн хөгжилтэй орон болох зам руу бага багаар ойртсоор байна. Худалдаа нь нээлттэй болж, хууль эрх зүйн орчин нь сайжирсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль энэ оноос хүчин төгөлдөр хэрэгжих гэж байна. Сүүлийн 10 жилд их амжилт олсон ч авлига, хувийн өмчийг хамгаалах талд учир дутагдалтай байгаагаас эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт нь өсөхөд хүндрэлтэй. Мөн шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн нөлөө их” гэдгийг тус тайланд дурджээ.