Бичлэгийн тоо 3,329

Гуч дахь удаагийн “Болор цом” наадам УДЭТ-ын дээд, доод танхимыг битүү дүүргэсэн олон үзэгчтэйгээр болж өндөрлөлөө. Хагас жарныг элээсэн энэ наадмын чанар чансааны талаар янз бүрийн яриа гардаг ч яруу найргаар сэтгэлээ хөглөх дуртай үзэгчдийн хувьд энэ нь өөрөөсөө “урвах” шалтгаан байгаагүйн жишээ энэ. Зохион байгуулагчид үүнийг ойлгож байгаа гэж найднам. Энэ жилийн наадмын хоёрын даваанд шалгарсан 34 яруу найрагчийн дунд шинэ залуу уран бүтээлч цөөнгүй байсан нь мөдхөн яруу найргийн шинэ үеийнхэн өндийн гарч ирэхийн дохио гэлтэй.

Хамгийн залуухан оролцогч болох Энхболдбаатарын Сударчулуун охин гэхэд л хоёр дахь жилдээ шалгаран оролцож байгаа нь аавынхаа шийрийг хатаах найрагч болохын эхлэл биз. “Болор цом”-ын эздээс Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар, Д.Болд хуяг болон М.Билэгсайхан, Ай.Төмөр-Очир, М.Уянсүх, Б.Мягмаржав гээд тус наадамд арваас дээш жил тоосоо өргөж байгаа хууччуул аргагүй л үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа. Тэр дундаа өтөл болсон хойноо буюу өнгөрсөн зун МЗЭ-дээ эргэн элссэн Зундуйн Дорж гуай уртаас урт шүлгээ цээжээрээ гөвсөөр хоёр ч давчихсан юм. Гурвын даваанд 15 яруу найрагч шалгарсны дотор ганц ч эмэгтэй үлдээгүй нь эгшиглэнт эх энэ жил бүсгүйчүүдэд хатуурхсаны илэрхийлэл болов уу.

Эцсийн дүнд хэл бичгийн ухааны доктор Д.Галбаатар, Ү.Хүрэлбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Ц.Буянзаяа, Ц.Хулан нарын шүүлтүүрээр таван хүн үлдлээ. Яруу найрагч Н.Гантулга, Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, Ай.Төмөр-Очир нар айргийн тавд үлдэж, хэн нь эгшиглэнт эх Янжинлхамыг гэртээ залахаа тодруулсан юм.

Н.Гантулга найрагчийн хувьд эхнээсээ л 48 оноогоор тэргүүлсээр байсан бол Б.Мягмаржав яг араас нь шил даран хөөсөн ч гүйцэж чадаагүй. Энэ хоёрын хэн хэн нь наадамдаа хэд хэдэн удаа айрагдсан ч Хөвсгөлийн найрагч 23 жил оролцож, бас ч үгүй аман хүзүүдэж явсан гэдгээрээ түрүүлчих болов уу гэсэн горьдлого хүмүүсийн дунд байсан. Гэхдээ шүлгүүдийн чанар ерөнхийдөө жигд байхад Н.Гантулгын “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” зэрэг бүтээл арай л ялгарч байсныг хэлэх хэрэгтэй болов уу.

Ийнхүү 30 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн шагналыг Булганы хүү хүртэж, удаах байранд Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, Ай.Төмөр-Очир нар шалгарсан юм. Наадмын гучин жилийн ойн нэрэмжит шагналыг яруу найрагч М.Билэгсайхан, Ю.Идэр чулуун нар хүртсэн бол шилдэг залуу яруу найрагчаар С.Начин тодорлоо. Яруу найрагч Л.Ганзулд сийлбэрч Эрдэнэшан үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлчийн шагнал буюу “Хөх мөнх зөн” цом, морин хуур гардуулсан юм. Ийнхүү 30 жилийн түүхтэй наадам даруухан болж өндөрлөлөө.

Жирийн уншигчдад яруу найрагчдыг ойроос харж, өөрсдийнх нь дуу хоолойгоор шүлгийг нь сонсох, ганц үг газар гээлгүй цэц булаалдаж явдаг тэдний анд нөхөд, амьдралын үнэний тухай хошигнолоос ухаарал авах боломжийг олгодгоороо “Болор цом” үнэ цэнэтэй. Түүнээс биш наадмыг хэн шүүж, ямар найрагч түрүүлж, аль нь унаж байгаа зэрэг бол дараагийн асуудал. Харин энэ бүхэнд хэт их ач холбогдол өгөх болсноороо яруу найрагчид “хүндээ хөнгөнөөс” гэгчээр “Болор цом”-ынхоо, өөрсдийнхөө үнэлэмжийг дор оруулчихаад байгаа юм биш үү гэж боддогоо нуух юун.

25 жил энэ наадмыг хөтөлж байгаа П.Бадарч гуай энэ жил хамтрагчаараа "Хулсан ташуур"-ыг

сонгожээ. Түүнд "Задгай цагаан үүл", Б.Ичинхорлоод "Хулсан ташуур" хэмээх хоч өгсөн хүн нь

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Пүрэвдорж агсан


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6937491/400/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1509 НЬЮ-ЙОРКИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЧУУД ОРОЛЦОНО [2] 2013-01-22 10031
1508 МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУРВАН САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО [4] 2013-01-18 9489
1507 ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ [3] [3] 2013-01-18 10622
1506 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
1505 Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэйг Ерөнхий сайд Time сэтгүүлд онцоллоо 2013-01-17 11463
1504 ШАДАР ГУРАВ [1] 2013-01-17 9192
1503 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
1502 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
1501 Харүмафүжи тэргүүлж байна 2013-01-17 10581
1500 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
1499 Газрын наймааны сүлжээг албадлагын аргаар тасална [2] [5] 2013-01-15 10247
1498 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
1497 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё [1] 2013-01-15 9700
1496 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё 2013-01-15 10505
1495 ТАВАН ЖИЛ ДУНШСАН “АНОД”-ЫН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ [1] 2013-01-14 9789
1494 Д.Болдбаатар Дакарыг орхилоо 2013-01-14 11449
1493 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөр 75 дугаарт жагсав 2013-01-14 10447
1492 “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг 16-нд тайзнаа тавина [2] 2013-01-11 9495
» Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
1490 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
배너신청
자생병원

배너신청