Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Морин хуурын чуулгынхан өнгөрсөн оны аравдугаар сард 20 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний дараа Улсын филармонийн 40 жилийн ойн тоглолт эхэлж, тус чуулгынхан өрнүүн ажилтай байсан ч 2012 оныг үдэх хамгийн сүүлчийн хонхтой зэрэгцэн бахархам амжилтын мэдээгээ бидэнд дуулгасан юм.

Японы алдарт жүжигчин, NHK-ийн хөтлөгч Такашитатай хамтран Морин хуурын чуулгынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Токио, Осака, Госсен хотоор аялан тоглолт хийжээ. “Сүхийн цагаан морь” зохиолыг уншиж сонирхуулахын зэрэгцээ морин хуур хөгжмийг япончуудад танилцуулдаг энэ төслийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав санаачлан хэрэгж үүлсэн юм билээ.

Аялан тоглолт амжилттай болсон төдийгүй Японы “Асахи шимбүн” сонинд энэ тухай нийтлэгдэн олны хүртээл болсон байна. Түүнчлэн тус чуулгын дэргэдэх морин хуурын дөрвөл “Саруул тал” нэртэй төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэн арлын улсад 17 удаагийн тоглолт хийгээд иржээ. Тэд тоглолтынхоо орлогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмнэлэгт тоног төхөөрөмж авч бэлэглэхээр төлөвлөсөн гэнэ. Өмнө нь “Саруул тал” төслийг хэрэгжүүлэгчид ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасаг болон Нэгдүгээр амаржих газарт эх барихад зориулсан тоног төх өөрөмж бэлэглэж байсан юм.

Морин хуурын чуулгын дэргэдэх “Арга билэг” этно жааз хамтлагийнхан өнгөрсөн сарын 19-21-нд АНУ-д болсон Олон улсын жааз хөгжмийн наадамд оролцоод ирсэн бол тус чуулгын дунд хуурч, ХБК-ийн багш Д.Адъяабазарын шавь нар болох Б.Цэлмэг, Б.Шинэсарнай нар АНУ-д болсон “Сrescendo international competition”-д оролцож хоёрдугаар байр эзэлжээ. Морин хийл тоглодог охид энэ сарын 20-нд алдарт “Карнеги холл”- ын тайзнаа тоглохоор уригдаад байгаа. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Ж.Уугантуяа, Х.Батзаяа нар Энэтхэгийн Дармасалад очиж Дээрхийн гэгээн Далай ламын хурлын үеэр очиж тоглолтоо сонирхуулжээ.

Далай багш тэдний тоглолтыг шимтэн үзээд, тэр ч бүү хэл дахиулсан гэнэ. Өмнө нь хурлын үеэр дуу хуур ийнхүү дахиулж байсан тохиолдол үгүй тул хамтлагийнхан бэлгэшээн ярьж байсан.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6917982/a95/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1489 Х.Цагаанбаатар улсын аваргад найм дахь удаагаа түрүүллээ 2013-01-10 10874
1488 Дэлхийн алдартнууд МОНГОЛ одуудад "бөхөлзсөөр"... [2] 2013-01-10 9085
1487 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
1486 БНСУ-ын иргэн хуурамч архи хийж борлуулжээ [3] 2013-01-09 9424
1485 Монгол зураачдын үзэсгэлэн япон үзэгчдийн сэтгэлийг татав [1] 2013-01-09 11117
1484 “ХАНБУМБАТ” нисэх буудал энэ улиралд ашиглалтад орно [1] 2013-01-08 9601
1483 Иргэний нисэхийнхэн гаднынханд багшилж байна [1] [1] 2013-01-08 10710
1482 Монгол залуу Солонгосын тайзнаа эх орноо сурталчилна 2013-01-08 11378
1481 Дэлхийн аялагчдад Монголыг санал болголоо [1] [1] 2013-01-07 10000
1480 Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ 2013-01-07 11007
1479 “Mongolia Growth Group” Торонтогийн “Venture” биржид хувьцаа арилжина 2013-01-07 11141
1478 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [2] 2013-01-04 8929
1477 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
1476 Чингис хааны хөшөө хамгийн том цогцолборын нэгээр шалгарчээ [1] 2013-01-04 9870
» Морин хуурын чуулгынхны бахдам амжилт 2013-01-04 11417
1474 Бөртэ чоно 2012 2013-01-03 10141
1473 Батаар”-ын дуулиан АНУ-ын онцлох хэргүүдийн нэгд багтжээ [2] 2013-01-03 8654
1472 ХУРД НЭМЭХ ОЮУТОЛГОЙН ХҮРД ЭРГЭЛЭЭ [2] 2013-01-03 9244
1471 Түүхэн амжилттай жилийн шилдгээр Түвшинбаяр тодорлоо 2013-01-03 10726
1470 “Эрдэнэ ресурс девелопмент” нэг сая канад долларын хөрөнгө босгожээ [5] 2012-12-25 7925
배너신청
자생병원

배너신청