Бичлэгийн тоо 3,329

Оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сарын 30-нд “Mirage” төвд боллоо. Энэ жил зуны олимпийн наадам болж, манай тамирчид таван медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн, тэр хэрээр өрсөлдөөн ширүүн байсан болохоор шилдгүүдийн тоонд хэн, хэн багтах нь олны анхаарлын төвд байлаа. Ёслолын ажиллагааг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нээж үг хэлэхдээ олимпийн наадамд бэлтгэхэд ачааны хүндийг үүрсэн Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлээд энэ дэмжлэгийн дүнд монголчууд анх удаа таван медаль авсан болохыг онцолсон юм. Мөн олимпийн наадмаас таван медаль хүртсэнийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, ДАШТ-ий медальт тамирчдад насан туршийн тэтгэлэг олгохоор болсон нь тамирчдад томхон дэмжлэг үзүүлэхээс гадна шинэ залуу үеийнхэнд урам зориг өгсөн болохыг дурдсан юм. Ингээд спортын ертөнцийн оны шилдгүүд ээлж дараалан тодорч эхэлсэн. Хамгийн эхний номинаци болох шилдэг олимпийн танхимаар Л.Эрдэнэцэцэг захиралтай Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн танхим шалгарав. Тус сургуулийн хамт олон олимпийн танхимаа бусдад үлгэр дууриал болохуйцаар тохижуулсан нь энэ шагналыг авах үндэс болжээ. Мөн шилдэг олимпийн зөвлөлөөр С.Түвшинбаяр даргатай Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөл шалгарлаа. Үүний дараа шилдэг спортын холбоодыг тодруулсан. Улиран одож буй 2012 онд дөрвөн тамирчин нь дэлхийн ноён оргил Эверестэд хөл тавьж, өөр бусад оргилуудыг эзэлсэн Уулын спортын холбоо болон ДАШТ-ээс хүрэл медаль авч, өсвөр тамирчид нь өндөр амжилт үзүүлсэн Монголын гимнастикийн холбоо оны шилдгээр шалгарсан юм. Харин шилдгийн шилдэг холбоогоор МОБХ, МЖБХ, МЧБХ-г тодрууллаа.

Энэ гурван холбооны талаар олныг нурших нь илүүц байх. Тэдний бэлтгэсэн тамирчид олимпийн наадмаас медаль хүртэж, улсынхаа нүүрийг тахалсан болохоор шилдгээр шалгарсан нь зүйн хэрэг. Түүнчлэн олимпийн наадамд шүгэл үлээсэн МЧБХ-ны шүүгч Ц.Сэрээтэр оны шилдэг шүүгч болсон бол шилдэг олимпийн зүтгэлтнээр “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш тодорлоо. Дээр дурдсан шагналтнуудыг МҮОХ-ноос тодруулсан. Харин шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Сүүлийн хэдэн жил “спортын дуучид”-ын арми өргөжиж, шинэ залуу сэтгүүлчид олноор төрөн гарсан. Энэ жилийн санал асуулгад 73 сэтгүүлч хамрагдсан нь үүний нотолгоо юм. Ингээд сэтгүүлчдийн саналыг нэгтгэн гаргахад шилдэг дасгалжуулагчаар жүдогийн шигшээ багийн ахлах О.Балжинням (77 оноо), олимп, дэлхийн медальт С.Батцэцэгийн унаган багш З.Дүвчин (96 оноо) нар тодров. Харин шилдгийн шилдгээр боксын тамирчдаа амжилттай удирдан олимпийн наадмаас мөнгө, хүрэл медальтай ирсэн Д.Ганзориг шалгарсан юм. 19 сэтгүүлч түүнийг эхний байрт нэрлэсэн бөгөөд нийт 102 оноо цуглуулжээ. Шилдэг багийн номинаци өрсөлдөөн ихтэй байлаа. Сагсан бөмбөгийн хоёр ч баг олон улсын тавцанд амжилттай оролцож, медаль хүртсэн бол эмэгтэй волейболчид эх орондоо зохиогдсон оюутны Азийн АШТ-д үзүүрлэсэн билээ. Мөн хөлбөмбөгийн “Эрчим” клуб дотооддоо зохиогдсон бүх том тэмцээнд түрүүлснээс гадна Азийн хөлбөмбөгийн “President Cup” тэмцээнд муугүй оролцсон. Ийм ширүүн өрсөлдөөн дундаас “Хай Ян-2012” Азийн элсний спортын наадмаас хүрэл медальтай ирсэн сагсан бөмбөгийн баг 29 оноогоор өнгөлж, эмэгтэй волейболчид 19 оноогоор удаалжээ. Оюутны Азийн АШТ-д тивийнхээ шилдгүүдийг хожиж, хүрэл зүүсэн сагсчид 17 оноо аван гуравт оржээ.

Эцэст нь энэ өдрийн оргил мөч буюу оны шилдэг тамирчдын нэрийг зарлах торгон агшин ирлээ. Ер нь эхний таван байрт олимпийн баатрууд ээлж дараагаараа бичигдэх нь тодорхой байсан. Харин үүнээс хойшхи таван байрт хэн багтаж, “Бөртэ чоно” гардах нь таавар хэвээр байлаа. Ингээд дүнг танилцуулахад аравдугаар байрт Эверестийн оргилд хөл тавьсан Л.Баярсайхан уулчдаа төлөөлөн оржээ. Тэрбээр Эверестээс гадна Ама Даблам тэргүүтэй хэд хэдэн оргилуудыг эзэлсэн нь санал татах үндэс болсон юм. Харин олимпийн наадамд амжилттай оролцож, хоёр өрсөлдөгчөө ялан есдүгээр байрт шалгарсан байтын ОУХМ Б.Урантунгалаг есд бичигдэв. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс багийнхаа цорын ганц медалийг авчирсан Т.Мөнхтуяа наймд жагссан бол шатрын их мастер цол хүртсэн Б.Гүндаваа долоод орлоо. Улсын наадмын түрүү бөх, отгон арслан П.Бүрэнтөгс 207 оноо цуглуулсан амжилтаар зургаад бичигдсэн юм. Ер нь улсын наадмын түрүү бөх эхний аравт багтдаг уламжлалтай. Гэхдээ Бүрэнтөгсийн хувьд зөвхөн олимпийн медальтнуудын ард, зургаад орсон нь олон нийт түүнд ямар их итгэл хүлээлгэж буйг гэрчилнэ.

Сонирхуулахад эдгээр таван тамирчин анх удаа шилдэг арвын тоонд орж, “Бөртэ чоно” гардаж байгаа аж. Ингээд олимпийн медальтнуудын өрсөлдөөн ирэхэд 32 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн гавьяат С.Батцэцэг тавд, олимпийн наадмын медалийн салхийг хагалсан С.Ням-Очир дөрөвт орж, олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн У.Мөнх-Эрдэнэ гуравлалаа. 20-хон насандаа олимпийн наадамд үзүүрлэсэн Н.Төгсцогт 643 оноогоор дэд байр эзэлсэн юм. Харин олимпийн наадамд хоёр дахь удаагаа финалдаж, хос медальт анхны монгол тамирчнаар тодорсон жүдоч Н.Түвшинбаяр 712 оноо авсан амжилтаар оны шилдэг тамирчнаар хоёр дахь удаагаа тодорлоо. Нийт 73 сэтг үүлчийн 62 нь түүнийг нэгдүгээр байрт бичжээ. Түвшээ өмнө нь 2008 онд Бадар-Ууганы хамтаар оны шилдэг тамирчнаар тодорсон билээ. Ийнхүү амжилт ялалтаар дүүрэн, медалийн ургац арвин хураасан спортын ертөнцийн шилдгүүд шагналаа гардан авлаа. 2013 онд Монголын тамирчид өнгөрснөө бататгаж, илүү өндөр амжилтад хүрэх болтугай.

Г.БАЯРСАЙХАН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6914917/c9d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1489 Х.Цагаанбаатар улсын аваргад найм дахь удаагаа түрүүллээ 2013-01-10 10874
1488 Дэлхийн алдартнууд МОНГОЛ одуудад "бөхөлзсөөр"... [2] 2013-01-10 9085
1487 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
1486 БНСУ-ын иргэн хуурамч архи хийж борлуулжээ [3] 2013-01-09 9424
1485 Монгол зураачдын үзэсгэлэн япон үзэгчдийн сэтгэлийг татав [1] 2013-01-09 11117
1484 “ХАНБУМБАТ” нисэх буудал энэ улиралд ашиглалтад орно [1] 2013-01-08 9601
1483 Иргэний нисэхийнхэн гаднынханд багшилж байна [1] [1] 2013-01-08 10710
1482 Монгол залуу Солонгосын тайзнаа эх орноо сурталчилна 2013-01-08 11378
1481 Дэлхийн аялагчдад Монголыг санал болголоо [1] [1] 2013-01-07 10000
1480 Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ 2013-01-07 11007
1479 “Mongolia Growth Group” Торонтогийн “Venture” биржид хувьцаа арилжина 2013-01-07 11141
1478 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [2] 2013-01-04 8929
1477 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
1476 Чингис хааны хөшөө хамгийн том цогцолборын нэгээр шалгарчээ [1] 2013-01-04 9870
1475 Морин хуурын чуулгынхны бахдам амжилт 2013-01-04 11417
1474 Бөртэ чоно 2012 2013-01-03 10141
1473 Батаар”-ын дуулиан АНУ-ын онцлох хэргүүдийн нэгд багтжээ [2] 2013-01-03 8654
1472 ХУРД НЭМЭХ ОЮУТОЛГОЙН ХҮРД ЭРГЭЛЭЭ [2] 2013-01-03 9244
» Түүхэн амжилттай жилийн шилдгээр Түвшинбаяр тодорлоо 2013-01-03 10726
1470 “Эрдэнэ ресурс девелопмент” нэг сая канад долларын хөрөнгө босгожээ [5] 2012-12-25 7925
배너신청
자생병원

배너신청