Бичлэгийн тоо 3,329
 Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос тав дахь удаагаа зохион байгуулах Монгол туургатны наадам ирэх сарын 4-нд “Аса” циркт болно. Үүнтэй холбогдуулан наадмын зохион байгуулагчид өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Өсөхбаяр, О.Балжинням, Д.Баяндалай, Р.Ууганбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаатар, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ерөнхийлөгч Н.Жанцанноров нар байлцав.

ДМҮБХ 2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо анхны наадмыг зохион байгуулж байв. Наадмын хоёр дахь нь тэр жилийнхээ намар Өвөр Монголын Шилийн хотод болсон бөгөөд 2010 онд Буриадын Улаан-Үд, 2011 онд Тувагийн Кызыл хотуудад болсон билээ. Эхний гурван наадамд улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо дараалан түрүүлсэн бол ноднин улсын харцага А.Бямбажав өнгөлсөн юм. Түүнчлэн 2010 оноос барилдааны дүрмэнд өөрчлөлт оруулж, хоёр жингийн ангилалтай болгосон. Улмаар бага жингүүдэд Тувагийн бөх Сэлдыс Монгуш (2010), Андре Монгуш (2011) нар бусдад түрүү алдаагүй юм. Ингэж жингийн ангилалтай болгосон нь бусад улсын бөхчүүдэд амжилт гаргах боломж олгож байгаа билээ.

Энэ жилийн хувьд 128 бөх -85 кг, +85 кг гэсэн хоёр жинд хүч сорино. Наадамд Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг, Алтайн хязгаарын бөхчүүд хүрэлцэн ирж барилдах юм. Монголоос жин бүрт 16, нийт 32 бөх зодоглох аж. Харин дээрх 16-д ямар бөхчүүд багтах нь сонирхол татаж буй. Энэ талаар холбооныхноос асуухад “Бөхчүүдийг сонгоход бид оролцож болохгүй байгаа юм. Хэрвээ бид нэр зааж уривал бөхчүүдийг ялгаварласан асуудал үүснэ. Тиймээс бөхөө сонгох эрхийг тухайн дэвжээнд нь олгосон. Одоо бараг аймаг болгон дэвжээтэй болж. Тиймээс тухайн дэвжээнийхэн ярилцаж байгаад орох нэг бөхөө сонгох болно” гэлээ. Ингэхээр 16 аймгийг төлөөлж тус бүр нэг бөх барилдах нь. Гэхдээ одоогоор дэвжээд хэнийг барилдуулахаа эцэслэн шийдээгүй байгаа аж.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хурлын үеэр “Монгол бөх барилдаж байх явцдаа бол спорт. Харин бусад үед томоохон соёл юм. Энэ наадмыг хүмүүс томоохон баяр цэнгэл гэдэг утгаар ойлгоорой. Түүнээс аль улсын хэн түрүүлэх нь тийм ч чухал биш. Зөвхөн барилдаан гэлтгүй соёл, урлагийн наадам болно” хэмээн онцлон хэлж байв. Хэвлэлийн хурлын дараа Н.Жанцанноров, Р.Ууганбаяр нартай уулзаж, зарим зүйлийг тодруулан ярилцлаа.

Н.ЖАНЦАННОРОВ: МОНГОЛ БӨХИЙГ ТӨГӨЛДӨР БОЛГОСОН ЦАГТ ДЭЛХИЙН ТҮВШИНД ГАРНА

-Та үндэсний бөхийг том соёл гэж ярилаа. Үүнийгээ тодруулж өгөхгүй юу?

-Би нэг жишээ ярья. Хэдэн жилийн өмнө цагаан сарын барилдаанаар Д.Сумъяабазар Г.Өсөхбаярт улайм цайм бууж өгч байгаа юм шиг барилдаан хийхгүй юу. Дараа нь эд нар жинхнээрээ барилдсангүй, шударга бус байна гэж бөөн шуугисан л даа. Ингээд бодохоор бид нар үндэсний бөхөөс спорт нэхэж байгаа юм. Гэтэл наадмаар 100 гаруй жинтэй Өсөхбаяр гурвын даваанд 64 кг жинтэй сумын начныг амлаад давсан. Энэ чинь шударга бус байга биз дээ. Гэвч хүмүүс тухайн үед юу ч яриагүй. Тэгэхээр үндэсний бөхийг спорт шиг шүүж болдоггүй юм байна гэж ойлгогдож байгаа юм. Тиймээс энэ бол спортоос гадна соёлын асар өөр зүйл юм байна. Нэр хүнд, авхаалж самбаа, цол хэргэм гээд бүх юм нь соёлын асуудал байх юм. Тэгэхээр хоёр аварга барилдаад хэн нь хэндээ унаж өгөх нь үзэгчдийн биш, тэдний асуудал болж хувирч байна.

Нэг ёсондоо бөхчүүд гэдэг чинь соёлыг тээгчид юм. Мэдээж монгол бөхөө жүдо шиг дэлхийн спорт болгохын төлөө явах байх л даа. Дэлхийн спорт болгохын тулд эхлээд монгол туургатнууд хоорондоо барилдаж сурах хэрэгтэй. Монгол туургатны түвшинд төгөлдөр болгосон цагт аяндаа дэлхийн тавцанд гарах боломж олдоно. Туургатан бүрийн бөхийн барилдаан өөр байна гэдэг нь тухайн туургатны онцлогийг илэрхийлж байгаа. Гэхдээ үүнийг шинжлэх ухаан талаас нь аваад үзвэл төгөлдөржөөгүй байна гэсэн үг. Төгөлдөр болчихвол нэг л журмаар явна. Харин төгөлдөр болгох асуудал яригдахаар бусад монгол туургатнууд маань биднийг хараад байна. Тэгэхээр төгөлдөржүүлэх гол элемент нь халх бөхөн дээр байна гэдэг нь ойлгомжтой.

-Энэ наадам бусад монгол туургатнуудад ямар нөлөө үзүүлэх бол?

-Энэ барилдаанд оролцсон, тодорхой амжилт гаргасан тува юм уу алшаа хүн нутагтаа очоод асар их нэр хүндтэй болдог юм билээ. Тэр оролцсон хүмүүсийгээ дагаад залуус үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой болно. Нэг жишээ ярихад манай урлагийнхан бусад монгол туургатнуудыг бодвол европ арга барилыг сайн эзэмшсэн. Тиймээс Өвөр Монгол, Алшаа, Шинжаан Уйгарууд биднээс хоцрогдонгуй байдаг. Манай мэргэжилтнүүд тэнд хүмүүсийг сургаж, ажилладаг. Бид үүнийг хэдийчинээ өргөжүүлж чадна тэр хэрээр хэрэглээ ихсэх болно.

Р.УУГАНБАЯР: БАРИЛДААН МААНЬ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ЧАНАРЖИЖ БАЙГАА

-Наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Гол ажлууд ер нь болчихлоо. Одоо тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын ажилдаа орчихоод явж байна. Ирэх хүмүүстээ бүгдэд нь урилга явуулсан. Одоо ирэх хүмүүс мэдүүлгээ явуулаад байна. Арваннэгдүгээр сарын 2-нд бүгд ирнэ.

-Мэдүүлгээс харахад ямар том бөхчүүд ирэхээр байна?

-Наадмын бөхийн барилдаан маань жил ирэх тусам чанаржаад байна л даа. Өвөр Монголд гэхэд хуучин аваргууд нь биш, шинэ үе ирэх гэж байна. Өвөр Монголын алдарт аварга Баярбаатар бас ирнэ.

-Бөхчүүдийн квотыг хэрхэн зохицуулснаа сонирхуулбал?

-2009 оны наадмын тухайд өмнө нь 256 бөхийн барилдаан хийгээд, шалгарсан 32 бөхийг нь оруулж байсан. Харин одоо тэгж болохооргүй байна л даа. Бидний барьж байгаа чиг гэвэл ерөнхийдөө Монгол орны өнцөг булан бүрээс төлөөлөл оруулах явдал. Тухайн орон нутгийн бөхчүүд бүгд Улаанбаатарт ирж, бэлтгэл хийж байгаа. Тиймээс дэвжээдэд бөхөө сонгох эрхийг нь олгосон юм.

-Тасалбарын үнэ хэд байх вэ?

-Суудлаасаа шалтгаалаад 6, 8, 10 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Барилдааныг МҮОНТ шууд дамжуулна гэсэн. Өөр телевизээр гарахгүй гэсэн үг үү?

-Одоогоор МҮОНТ-тэй албан ёсны гэрээ байгуулаад байна. Бусад телевизүүдийн тухайд гэрээ байгуулаад, шууд дамжуулах эрх нь нээлттэй.

-Барилдаанаас гадна ямар арга хэмжээ болох вэ?

-Баг болгон өөрсдийн урлагийн номертой ирж байгаа. Үүгээрээ өөрийн үндэсний урлаг соёлыг сурталчлах юм. Халимагаас туульч Цагаанзам ирнэ. Үүнээс гадна гаргасан дэд хөтөлбөрүүд байгаа. Жишээ нь Чингис хааны хөшөө үзүүлнэ. Мөн Улаанбаатар хоттой танилцах бүтэн өдрийн аялал байгаа.

-Ирэх жилийн наадам хаана болох тов нь гарсан уу?

-Ирэх жилийн наадмыг бид Алтайн хязгаарт хийх санаатай байгаа. Засгийн газраас нь албан ёсоор хүсэлтээ тавьсан.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6689126/ae7/trackback

Global dentel clinic

2012.10.23 17:17:50
*.152.9.165

mmmmmmmmmmmmmmm

Global dentel clinic

2012.10.26 18:00:02
*.152.8.127

mmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1389 ЯПОН ХҮҮХЭЛДЭЙГ МОНГОЛД ТАНИЛЦУУЛАВ [3] 2012-10-24 7875
1388 Гар утаснаасаа Улаанбаатарыг тольдоорой [2] 2012-10-24 7855
1387 “Lettre Internationale” сэтгүүл Монголд [1] 2012-10-24 9044
1386 Онгоц, төмөр замаар зорчигчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь [2] 2012-10-22 7670
1385 ТОГООЧ НАР АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА [2] 2012-10-22 8224
» МОНГОЛ ТУУРГАТНЫ НААДАМД АЙМАГ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗОДОГЛОНО [2] 2012-10-22 8572
1383 Крикетийн дасгалжуулагчтай болов [2] 2012-10-18 8034
1382 Залуучуудын олимпийн төлөө таван хот өрсөлдөнө [1] 2012-10-18 10180
1381 МОНГОЛ ОЮУТАН ХУРИМЫН ҮС ЗАСАЛТААР ТЭРГҮҮЛЛЭЭ [2] [1] 2012-10-18 9774
1380 АВТО СПОРТЫНХОН МАРКТАЙ БОЛЛОО [3] 2012-10-15 7605
1379 СОЁЛТОЙ АВТОБУС иргэдэд үйлчилж байна [2] 2012-10-15 7658
1378 Монголын орчин үеийн уран зохиолын нэвтэрхий толь бүтээж байна [2] 2012-10-15 8371
1377 Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах ажлыг дипломат ажилтнуудын паспортыг шинэчлэхээс эхэлнэ [3] 2012-10-12 7900
1376 Иргэдээ сонсох 11 11 төв ажиллаж эхэллээ [1] 2012-10-12 8025
1375 Морьт харваа Монголын нэрийн хуудас [1] 2012-10-12 9397
1374 “Ромео Жульетта”-гийн өөр нэгэн хувилбар [1] 2012-10-11 9453
1373 АНХНЫ ШҮҮГЧ [2] 2012-10-11 7917
1372 “ONYX” , “CLICK CLICK BOOM”-ТЭЙ ХАМТАРНА [1] 2012-10-11 9214
1371 Долоон хүн эх орондоо элэг шилжүүлэн суулгууллаа [2] [1] 2012-10-10 8566
1370 Г.Аюурзана Якутын яруу найргийн наадамд оролцоно [2] 2012-10-10 8567
배너신청
자생병원

배너신청