Бичлэгийн тоо 3,329
Манай
улсын элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан БНСУ-ын “Асан” анагаах
ухааны төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүдтэй
хамтарч хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. 40
гаруй насны хоёр эмэгтэй энэ хагалгааг хийлгэсэн бөгөөд тэд эмнэлгээс
гарсан байна. Удахгүй “Асан” анагаах ухааны төвд нарийн шинжилгээ
хийлгэхээр явах гэнэ. Ингэснээр энэ мэс заслыг Монголдоо долоон хүн
хийлгэлээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай нарийн багаж хэрэгсэл, зарим эм тариа манайд байхгүй. Тиймээс энэ удаа Солонгосын эмч нар мэс заслын багаж хэрэгслээ зэхэж иржээ. Солонгос эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гурав хоног ажиллаад буцсан аж. Хоёр улсын эмч нар ирэх хоёрдугаар сард дахин хамтарч хагалгаа хийхээр төлөвлөсөн байна.
Нарийн түвэгтэй энэ хагалгааг Монголд 50 сая төгрөгөөр хийж байна. Гэхдээ энэ нь зөвхөн хагалгааны бодит өртөг. Мэс засал үргэлжлэх хугацаанд 20-иод цаг ажилласан эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, эмнэлгийн цахилгаан, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын зардлыг энэ төлбөрт тооцдоггүй гэнэ.
mmmmmmmmmmm