Сүүлийн үед бөхийн шинэ үе түрэн гарч ирж буй талаар хүн бүр ярилцах болсон. Тэгвэл үүний нотолгоо нь туулай жилийн чансаа байсан. Тухайлбал С.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Ө.БатОрших гэсэн гуван бөх анх удаа оны шилдэг найман бөхийн тоонд багтсан бол Ч.Санжаадамба хоёр дахь удаагаа энэ алдрыг хүртсэн юм. Харин жил бүр тогтмол дээгүүр жагсдаг Г.Өсөхбаяр, Б.Ганбат, Д.Ганхуг, Д.Азжаргал, И.Доржсамбуу нарын хүчтэнүүд энэ жил залууст байраа тавьж өгчээ. Уншигчдадаа сонирхуулах үүднээс чансааны эхний 128-д бичигдсэн бөхчүүдийг орууллаа. Эндээс та бүрэн улиран одож буй жил ямар бөхчүүд өнгөтэй байсныг харж болно.
1.УЛСЫН АРСЛАН ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР 23.050 ОНОО
Сэлэнгийн арслан өмнө нь начин цолтой байхдаа манай чансааны шилдэг наймд (гахай жилийн чансааны зургаад орсон) багтаж байлаа. Тэгвэл отгон арслан маань цол дагаж бяр нэмэгддэгийн жишээг харуулж, туулай жилийн бөхийн чансааг өнгөллөө. Үүнд мэдээж улсын наадамд ес даван үзүүрлэж, Гиннесийн барилдаанд 11 даван шөвгийн гуравт үлдсэн нь том нөлөө үзүүлсэн. Гэхдээ тус барилдааны дараа Эрхэмбаяр С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын ард, гуравт бичигдэж байв. Харин үүнээс хойш жинхэнэ дайралтаа эхэлсэн дээ. Тухайлбал, ХЗДХЯ-ны 100 жилийн ой болоод Баянзүрх хайрхны хишиг барилдаанд өнгөлж, одоогийн байрыг эзэлсэн юм.
2.УЛСЫН АВАРГА СҮХБААТАРЫН МӨНХБАТ 21.350 ОНОО
Отгон аварга С.Мөнхбат харцага цолтой байхдаа наадмын өмнөх чансааны 10-т жагсаж байв. Харин улсын наадмаар одтой барилдан түрүүлж, Гиннесийн барилдаанд үзүүрлэснээр чансааны манлайд гарч ирсэн билээ. Гэсэн ч сүүлийн хэдэн барилдааныг өнжсөний улмаас оны тэргүүн бөх болох боломжоо Эрхэмбаярт алдсан юм. Анх удаа оны шилдэг найман бөхийн тоонд багтсан аварга маань цаашид олон жил энэ жагсаалтад багтах биз ээ.
3.УЛСЫН АРСЛАН ХАДБААТАРЫН МӨНХБААТАР 20.650 ОНОО
Мөнхбаатар өмнө нь гахай жилийн чансааны хоёрт орж, тахиа жилийнхэд долдугаар байрт жагссан билээ. Тэгвэл энэ жил олон барилдаанд тун жигд хүч үзсэний дүнд эхний гуравт орлоо. Тэрбээр улиран одож буй туулай жилд 17 барилдаанд зодоглохдоо Аварга болон харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан, Барилгын салбарын 85 жилийн ойн барилдаанд түрүүлсэн юм. Мөн цагаан сар болон ШШГЕГ-ын 90 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн билээ. Дээр нь наадам, Гиннесийн барилдаанд чамлахааргүй хүч үзсэн нь дээгүүр бичигдэхэд нөлөөлжээ.
4.УЛСЫН ЗААН ДАМБИЙГИЙН РАГЧАА 20.100 ОНОО
Рагчаа заан манай чансааны байнгын зочин гэж хэлж болно. Тэрбээр өмнө нь таван удаа шилдэг найман бөхийн тоонд орж байлаа. Харин энэ жил дөрөвт бичигдсэнээр дээрх тоо зургаа болов. Рагчаа саяхны чансаанд тавд байсан. Харин үүнээс хойш тун сайн барилдаж, хүчтэй заан Санжаадамбыг байр ухраалаа. Тухайлбал, харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх болон “Об капитал” группын нэрэмжит цагаан сарын сорилго барилдаанд үзүүрлэж, нийслэл хүрээний 100 жилийн ойн барилдаанд найм даван түрүүлсэн юм.
5.УЛСЫН ЗААН ЧИМЭДРЭГЗЭНГИЙН САНЖААДАМБА 19.750 ОНОО
Санжаадамба өнгөрсөн жил улсын цолгүй байхдаа оны тэргүүн бөхөөр тодорч байлаа. Тэгвэл энэ удаа тавд оров. Тэр нийслэлийн ойгоор түрүүлснээс хойш зааланд зодоглоогүй. Харин хамгийн сүүлийн дөрвөн барилдаанд бүгдэд нь хүч сорьсон ч санасан хэмжээндээ барилдаж чадаагүй юм. Хэрвээ урьдын адил үзүүр, түрүүнд шалгараад байсан бол чансааг өнгөлж ч болох байлаа.
6.УЛСЫН ЗААН БАТТУЛГЫН СОРОНЗОНБОЛД 14.830 ОНОО
Алтай нутгийн заан сүүлийн дөрвөн жилд гурав дахь удаагаа шилдэг найман бөхийн тоонд орж байна. Тэр үхэр жилд дэд байрт бичигдсэн бол түүний өмнөх жил нь дөрөвлөж байв. Барилдаан алгасалгүй зодоглож, үүнийхээ ихэнхэд нь шөвгөрч байсан нь түүнийг шилдэг наймын тоонд багтахад нөлөөлсөн юм.
7.УЛСЫН ГАРЬД ЖАНЦАНГИЙН БАТ-ЭРДЭНЭ 14.700 ОНОО
Бат-Эрдэнэ гарьд оны эхэнд чансааны 11-д байсан. Харин үүнээс хойш цагаан сарын сорилго барилдаанд найм даван түрүүлж, харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны их шөвөгт шалгарснаар даруй дөрвөн байр урагшилсан юм. Отгон гарьд мань анх удаа шилдэг найман бөхийн тоонд багтаж байна.
8.УЛСЫН ХАРЦАГА ӨЛЗИЙТОГТОХЫН БАТ-ОРШИХ 14.450 ОНОО