Бичлэгийн тоо 3,329

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтаж, үндэсний хувцас, ёс заншил, соёл уламжлалаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар “Монгол гоёл, Монгол соёл” нэртэй сарын аян зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд өчигдөр МҮЭСТО-д монгол үндэсний хувцас, гоёлтой сайхан хос, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэсэн дөрвөн номинациар шилдгүүдийг шалгаруулав.

Энэ жил дээрх аянд зөвхөн тус дүүргийн албан байгууллагууд, хүүхэд багачуудаас гадна загварын салон, урлаг соёлын газрууд нэгдэж, 1000 орчим хүн монгол үндэсний хувцсаа сурталчилжээ. “Ур ундрах”, “Ачлал трэйд”, “Хулан уул” зэрэг компани ивээн тэтгэгчээр оролцсон байна. “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эмэгтэй хүүхэд” гэсэн ангилалд нэг айлын хоёр охин шалгарч, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас өргөмжлөл, мөнгөн шагналаа гардав.

Б.Алтангоо, Б.Намсрай нарын дүү нь дарьганга хийцийн дээл өмсгөлөөр гангарсан бол эгч нь үзэмчин ардын дээлтэй иржээ. Харин “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой бүсгүй”-гээр “Оюуны ундраа” цогцолборын багш С.Ганчимэг шалгарч, түүний шавь Г.Номин- Эрдэнийн дээл мөн халх хийцийн шилдгээр шалгарав. Дээрх арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загвар үзүүллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5826060/ae9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1089 ТУУЛАЙ ЖИЛИЙН ТЭРГҮҮН БӨХ-ГУНААЖАВЫН ЭРХЭМБАЯР 2012-02-20 9986
» Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой хүмүүсийг шалгаруулав 2012-02-20 10535
1087 Телевизүүд “сюрприз” задална 2012-02-20 7367
1086 “ХУРМАСТЫН ДУУЧ ШУВУУ” ЭЗДЭДЭЭ “МОРИН ХУУР” АВЧРАВ 2012-02-17 7654
1085 Мөсөн шагай, тэмээний баяртай “Нүүдэлчдийн өвөл-2012” фестиваль болно 2012-02-17 8574
1084 Алсын удирдлагатай цахилгаан зуух нийлүүлж эхэлжээ 2012-02-17 8919
1083 Д.Мөнхбаяр эх нутагтаа онч сорьж байна 2012-02-16 7320
1082 “Art Meets Ice”-д монголчууд мөнгөн медальтай 2012-02-16 7995
1081 Монголын үсчин, гоо засалчид Азийн тэмцээнд оролцоно 2012-02-16 7591
1080 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-15 7584
1079 “Хонхны дуу” мюзикл болно 2012-02-15 7976
1078 ХБК-ийн симфони оркестрыг Хисаеши Иноэ удирдана 2012-02-15 8450
1077 Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ 2012-02-14 8273
1076 Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт хийнэ 2012-02-13 7665
1075 1330 хүнд ажлын байрны санал иржээ 2012-02-13 7641
1074 Б.Мөнгөнтуул хошуучлагчдын эгнээнд 2012-02-13 7572
1073 ХҮҮХДҮҮД СОНГОСОН ХИЧЭЭЛЭЭРЭЭ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ ӨГНӨ 2012-02-10 8768
1072 ВАЛЕНТИНААС захидал ирлээ 2012-02-10 8102
1071 Монголын ДНБ-ий өсөлт Оросоос дөрөв, Хятадаас хоёр дахин өндөр байна 2012-02-10 7473
1070 Хакүхо будаа хандивлалаа 2012-02-09 7665
배너신청
자생병원

배너신청